МАХН-ын боломж+С.Ганбаатарын хүсэл

С.Шийлэгтөмөр


Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зардлыг дээд хэмжээг батална

Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөлвлөөд буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр олон нийтийн анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ эцэслэн шийдэгдсэн зүйл биш. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч нарын танилцуулсан шиг зүйл болох эсэх нь эргэлзээтэй. Учир нь, үүнтэй холбоотой улс төрийн шийдвэр яаж гарч, энэ хаврын улс төр хэрхэн өрнөхийг хэн ч таашгүй. Харин нэг л зүйл тодорхой байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгууль болдгоороо болно. Тийм ч учраас сонгуулийг зохион байгуулах төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Тухайлбал, санал хураалт явуулахаас 120 хоногийн өмнө буюу энэ долоо хоногт сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулах юм. Ингэхдээ тухайн нутаг дэвсгэрийхээ оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг байгуулна. Өөрөөр хэлбэл, сонгогчид хаана очиж Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх нь энэ долоо хоногт тодорхой болно гэсэн үг.  Мөн Үндэсний аудитын газар энэ долоо хоногт нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг батлах ёстой. Ингэснээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийнхаа ажилд хамгийн ихдээ хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой болно. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд эхнээсээ тодорхой болсоор байна. Гэхдээ хамгийн их анхаарал татах нь аль намаас хэн хэн нэр дэвших вэ гэдэг асуултын хариулт. Энэ асуултын хариулт ирэх тавдугаар сарын 2-6 гэхэд тодорхой болно. Учир нь, энэ хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу зөвхөн парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Өмнө нь явагдсан зургаан удаагийн сонгуулиар парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжоо нэг ч удаа алдаж байгаагүй юм. Энэ удаад ч УИХ-д суудалтай гурван нам боломжоо ашиглах биз ээ.

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ

Сонгуульд хэрхэн оролцож хэнийг нэр дэвшүүлэх нь хамгийн их анхаарал татаж байгаа нам бол МАХН. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг намдаа авч ирсэн О.Баасанхүү гишүүн намаасаа нэр дэвшүүлэх боломжтой найман хүн байгааг хэлсэн. Тэдний дунд намын дарга нь лав байхгүй нь ойлгомжтой. УИХ Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон юм. Тиймээс шууд тэр гээд нэрлэчих хүн байхгүй гэхэд болно. Харин сүүлийн үед МАХН УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлнэ гэх бор шувуу нисэх болсон. Энэ нь “МАХН-ын боломж + С.Ганбаатарын хүсэл” нийлж хамгийн боломжит хувилбар болохыг үгүйсгэхгүй. МАХН улстөрийн тавцанд байгаа гэдгээ мэдрүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь чухал. О.Баасанхүү гишүүн ч үүнийг онцолж байгаа. Тэрээр “Ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ. Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна” гэсэн. Энэ нь МАХН-ын алдаж болохгүй боломж гэдгийг илэрхийлж байгаа юм. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ аль эртнээс илэрхийлж ирсэн хүн. 2016 оны сонгуулийн өмнө ХҮН-ын дарга болсон даруйдаа “ХҮН-ын дарга Сайнхүүгийн Ганбаатар Би Монгол Улсын Ерөнхийлөгчид хамт олонтойгоо ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр нэрээ дэвшүүлнэ гэдгээ батлан илэрхийлж байна” хэмээн хэлж байв. Мөн саяхан МАХН-аас нэр дэвших тухай мэдээлэл үнэн эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад “Ерөөл бат оршиг” гэж хэлсэн нь Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэл нь хэвээрээ гэдгийг илэрхийлэх шиг боллоо. Нөгөөтэйгүүр МАХН түүнийг нэр дэвшүүлэхгүй, харин тус намын дарга Н.Энхбаяр түүнийг хөзөр болгон МАН, АН-ын эсрэг ашиглахыг ч үгүйсгэхгүй. Учир нь, “МАХН-ын боломж + С.Ганбаатарын хүсэл” гэдэг хувилбараас МАН, АН эмээх нь нууц биш. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг нь сонгогчдын санал хуваана гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар улс төрд хэн ч биш болсон байж болох ч ард түмний дунд “хайртай хүү”, номер нэг улстөрч хэвээрээ байхыг үгүйсгэхгүй.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. ЭРХ БАРИГЧИД ОДОО ГАНБААГИЙН ЭСЭРЭГ ЯАЖ УВААГҮЙ ААШИЛНА ГЭДЭГЭЭР НЬ ХАРХАД Л ЯАЖ АЙЖ БАЙГАА ЦААНАА ЯМАР БОХИР ХҮМҮҮС ГЭДЭГ НЬ ХАРАГДАНА

    0 0 Хариу бичих
  2. Тэнэг гар.

    0 0 Хариу бичих
  3. Odoogin UIH-n bolon turiin baiguullagudad alba hashij tusvin mungu hurungu idej uuj baisan luivarchdig bol hichneen medlegtei baisanch erunhiilugchid songoj bolohgui shuu gedgiig yadarch yava ard tumen hatuu sanah heregtei.End ner tsever shudraga eh oronch setgeltei uuriguu bish busdiin /ard tumnii/ tuluu amiach zolij chadah tiim l huniig songvol mongoliin maani ireedui gegeereh boluu. Ter hund angli hel baihad l bno busdiig n setgel zuv bol dor surchihna. End Ganbaatar. Amarjargal. Enhbayar. Lambaa. SHaravdorj naraas baij boloh uym.

    0 0 Хариу бичих
  4. eee burhan mine medeej Ganbaatar yostoi hun shig hun dee zaawal garah yostoi ene hun garah ni medeej tegj gemeen ene uls oron sehne bosno undiine ugui bol ene ercheeree shaarigdaad duusna daa Ganbaatar mandatguai uraaaaaaaaaaaaaa

    0 0 Хариу бичих
  5. Uls eh oron uneheer hund bna. Hun chanartai zuwiig songoh songolt yadaj uguh heregtei, erunhiilugchid hamgiin tohiroh hun Ganbaatar l bna daa

    0 0 Хариу бичих
  6. Нөгөө муу хайран сайхан ХҮН ийг маани яаж сайхан бужигнууллаа даа хөөрхий гэж.

    0 0 Хариу бичих
  7. Ганбаагаа сонгохоос өөр сонголт алга. Эх баригч нам нь засгийн газар аа их хурлаа, сөрөг хүчин 10 уулаа ийм хувилбарт Ганбаатар гаргах хэрэгтэй. Харж байгаарай сонгосноор бид ард түмэн хожино.

    0 0 Хариу бичих
  8. ZA DAA GANBAATAR NI YADAJ MONGOLDOO BGAA YU? JOOHON BODITTIO MEDEELEL UGCH BMAAR BNA SHUU

    0 0 Хариу бичих
    • Монголд байгаа ш дээ. Өөрөө харин жаахан мэдээлэлд ойрхон амьдармаар хүн байна шөө

      0 0
  9. ene hudalchaar yu hiidiin

    0 0 Хариу бичих
  10. Kkk, Ganbaa uuriiguu yaj bichuulehee medeh yumaa. Iim jijig zaliar ajillaad surchihsan hun uurchlugduhgui ee. Tsagaan sariin umnu olnii yaria bolgoh geed l hicheej bna gej oilgoloo.

    0 0 Хариу бичих
  11. түрийний бөөс толгойд гарна гэдэг юм болохнуу даа хаха

    2 0 Хариу бичих
  12. АН, МАН-ыг харж ханалаа гээд ард түмэн Ганбаад санал өгөхийг хэн байг гэхийн

    3 0 Хариу бичих
  13. Тойргоосоо сугарч чадагүй хүн ерөнхийлөгчид дэвшээд яахнэвдээ

    1 0 Хариу бичих
  14. Сэтгүүлчид минь иймэрхүү солиотой хүмүүсийг битгий сурталчилж байгаачээ Тарьсан гайг нь ард олноороо л үүрэх болж байна Энэ солиот тэрийгээ хэзээ ч мэдэхгүй шүү дээ

    4 2 Хариу бичих
  15. hinshuu ganbaa hairtai huu bishee bish

    0 0 Хариу бичих