Дэлхийн “Айдсын газрын зураг”-ийг бүтээжээ

Х.Батсайхан


Дэлхий даяар хамгийн олон хэрэглэгчтэй портал сайтын нэг Reddit-д “Дэлхийн айдсын газрын зураг” гэж нэрлэж болохоор сонирхолтой газрын зураг нийтлэгджээ. Reddit-д Loulan нэрээр нэвтэрдэг нэгэн хэрэглэгч уг газрын зургийг бүтээсэн байна. Газрын зурагт дэлхийн аль улс, алийгаа гол дайснаа гэж үзэн хамгийн их айж болгоомжилдог вэ гэдгийг тодорхой харуулахыг зорьжээ.

 Loulan энэхүү зургийг хийхдээ ОХУ Крымыг нэгтгэсэн, “Лалын улс” бүлэглэл, Сирийн дайн, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсон гэх мэт геополитикийн чухал үйл явдлуудад шинжээчдийн өгсөн дүгнэлтээс гадна 2013 оноос хойш дэлхийн 65 улсын иргэдээс авсан санал асуулгын дүнг ашигласан байна. Зураг гарч ирсэн дариудаа олны анхаарлыг татаж, сайтынхаа топ хандалттай контентын нэг болжээ.

Зургаас харахад, дэлхий дээр маш олон улс АНУ-аас айж болгоомжилдог болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр бусдад хамгийн их аюул занал учруулагч улс нь АНУ аж. ОХУ, БНХАУ, Индонези, ӨАБНУ, Австрали, Өмнөд Америкийн ихэнх, Европын зарим улс АНУ-ыг гол дайсан, өрсөлдөгчөө гэж үздэг байна.

Аюул заналхийллээрээ Пакистан улс АНУ-ын дараа оржээ. Тэднийг Афганистан, Энэтхэгээс гадна хөрш орнууд нь дайсанд тооцдог аж. Гуравдугаарт Иран улс бичигдлээ. Исламын Бүгд найрамдах Иран АНУ, Канад, Англи, Европын орнуудыг айдаст автуулж, болгоомжлолыг нь төрүүлдэг байна.

Харин польшууд манай хойд хөрш ОХУ-аас хамгийн ихээр айж болгоомжилдог юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Beejin Shaghai HongKon geel hyatadiin tom hotuud deer neg zereg tsumiin bumbug hayawal goyo oo

    1 0 Хариу бичих
  2. харин бид хятадаас гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз

    11 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ