Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэв

АТГ өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг байцаалт өг гэж дуудан хорих 461 дүгээр ангид хорьсон юм.

Үүнтэй холбогдуулан АТГ-ын комиссар Г.Бат-Оргилоос дараахь тодруулгыг авлаа.

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангийн дагуу хорьсон юм бэ?

-АТГ-аас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан холбогдох нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагуудтай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хүрээнд өчигдөр холбогдох хүмүүсийг саатуулсан. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажил үргэлжлээд явна.

-Ямар үндэслэл, зүйл ангиар тэдгээр хүмүүсийг шалгаж байгаа юм бол?

-Зүйл ангийг нь одоогоор хэлэх боломжгүй байна.

-Хэд хоногийн хугацаатай хорих вэ?

-Тэр асуудлыг прокурорын байгууллагаас тодруулах нь зөв байх. Холбогдох хуулийн дагуу манайх мөрдөн байцаах ажиллагаатай холбогдуулан мэдээлэл гаргах нь хориотой байдаг. Тиймээс манайх одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Нээлттэй мэдээллүүдээ өөрийн байгууллагын цахим хуудсаар болон хэвлэл мэдээлэлд хандан түгээдэг.

-Б.Гарамгайбаатарын “Монруд”-тай холбоотой асуудлаар  саатуулсан гэдэг нь үнэн үү?

-Ер нь Хөгжлийн банктай холбоотой албан тушаалтан болон аж ахуйн нэгжүүдийн шалгалтын хүрээнд энэ асуудал шалгагдаж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Манай сурвалжлагч нар ч гэсэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагаас хуулиар хориглоогүй аливаа мэдээлэл авах эрхтэй, цаадуул нь өгөх үүрэгтэй гэдгийг мэддэг байх хэрэгтэй!!! Төрийн, байгууллагын, хувь хүний нууцын тухай хуульд зааснаас бусад мэдээллийг өгөх ёстой! ЭБШХ-д бол мөрдөн байцаалтын материалыг нийтэд зарлахыг хориглосон заалт байдаг боловч яг ямар материал гэдгийг тодорхойлоогүй юм! "Материал" гэдгийг "нууц" гэдэгтэй шууд адилтгаж бас болохгүй л юм байгаа юм!

    0 0 Хариу бичих
  2. Манай хуулийнхан эрүүгийн хэргийн талаар мэдээлэл авах сурвалагчийн эрхийг "мөрдөн байцаалтын нууц" гэдэг ганц муйхар үгээр хаадаг больхи аргатай юмаа. Яг нарийндаа бол м\б-ын нууц гэдэгт уг хэргийг шалгах тактик, арга мэх, одоо байгаа болон хайж олох гэж байгаа нотлох баримт, хэргийг шалгах мөрдөн байцаагчийн төлөвлөгөө г.м. мэдээлэл л хамаардаг болохоос биш ямар хэрэгт сэжиглэгдэж байгаа /хулгай, хүн амь г.м./, ЭХ-ийн ямар зүйл ангиар хэрэг үүссэн, цагдан хоригдсон эсэх, мөрдөн байцаагчийн нэр г.м. ерөнхий мэдээллийг нууцлах ёсгүй юм!!!

    0 0 Хариу бичих
  3. Хорих бишээ амралт сувилалд хэд хоноод гарах байх даа.

    0 0 Хариу бичих
  4. Шүүх поркурорынхон маань, хүний эрхийг дээдэлж, заавал хорьж саатуулахгүйгээр шалгадаг болчихлоо гээд л зарлаад байсан нь худлаа болчивоо доо янз нь. Улстөржсөн улс төрчдөөр, хяналт шалгалт хийлгээд, улстөржсөн дүгнэлт гаргаад, улстөжсөн шүүхээр хэргийг шийдвэрлээд байвал, улс төрөөр талцсан иргэд маань, иргэний дайнд удахгүй татагдан орох нь байна шүү. Игэний дайн гаргахыг хүсээд байгаа хүмүүс энэ санаагаа боливол дээр бус уу?. Үнэн хатуу шүү.

    0 0 Хариу бичих
    • Атг юу хийхээ чамаар заалгаад суух уу ард түмэн иргэний дайн гаргах үгүйгээ өөрсдөө мэдэх асуудал

      0 0
  5. зураг андуураагүй биз бээжин маягын залуу байх чинь зүйл анги нь төриын нууц гэх нь үү

    0 0 Хариу бичих
  6. аливаас сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хорилоо гээд ямар ашиг байна

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ