О.Баасанхүү: АН-ын хэрүүл ил байдаг бол МАН-ынх далд, илүү хорон байх юм

С.Бүжин


УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ намрын чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байв?

-Энэ асуудал 2013 оноос хойш яригдсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн 49 хувь зарагдах гэж байна гэж хэлснээсээ болж тухайн үед бүлгийн дарга, сайд болж чадаагүй. Байнгын хорооны дарга байхдаа хугацаанаасаа өмнө ажлаа өгч байлаа. Ер нь бол дарамт шахалт байсан гэсэн үг. Би тухайн үед одоогийнхоосоо илүү ганцаардаж байсан. Аргаа барахдаа би “Намын дарга, АН хоёр ажил хийлгэсэнгүй” гэж хэлж байлаа шүү дээ. Гэхдээ би Эрдэнэтчүүддээ амлалт өгсөн. Энэ нь Эрдэнэтийн хаалт хөгжлийн сангийн тухай хууль санаачлах тухай юм. Эрдэнэтчүүд үйлдвэр хэзээ хаагдах юм бол, хаагдасны дараа юу болох вэ гэдгийг асууж тодруулж байна. АНУ-аар жишээ авахад үйлдвэр түшиглэсэн хотууд үйлдвэр нь дампуурахад дагаад дампуурч байна. Үүн шиг “Эрдэнэт” хотыг балгас болгож болохгүй учраас хуулийн төслөө 2016 оны арванхоёрдугаар сарын 20-доор өргөн мэдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан үйл явц нь томоохон хуйвалдаан байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын талд 49 хувиа зарах нь тодорхой байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Ростех” компани банкиндаа өртэй байсан юм билээ. “Ростех” компани ганц “Эрдэнэт”-ийг өмчилдөггүй. Үүнийг нь олон улсын банкны хуралд явж байгаад Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ сонсч ирээд банкныхандаа танилцуулаад худалдаж авах үйл явц эхэлсэн юм билээ.  

65-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг яаж шийдэх нь өөрсдийнх нь асуудал. Гагцхүү хуульд нийцүүлсэн шийдвэр гаргаарай гэж би хэлсэн. Би хуульч хүн.  Зарим хүн намайг 49 хувийг хувьд авсан процессыг өмөөрч байна гэдэг. Надад бол аль аль талд нь ямар нэг ашиг сонирхол байхгүй. Одоо гараад байгаа тогтоол, нөхцөл байдлыг харахаад төрийн 51 хувь 66 болж, үлдсэнийг нь хувийн хэвшилд үлдээх нь гэж би харж байна. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолд “...Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуул” гэж заасан.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гарчихаад байхад 66:34 болно гэхээр яана гэсэн үг вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолд “...Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуул” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 49 хувийн энгийн хувьцааг гэж байгаа нь бүгдийг нь төр мэдэлдээ авна гэсэн үг биш. Монголын төрөөс авсан мөнгөндөө суутгаад үлдэх хувийг нь тодорхойлох нь. Өөр гарц үлдсэнгүй. Өгсөн мөнгөндөө тааруулж хувиа авч байгаа юм гэвэл олон улсын шүүхэд маргаан үүсэх нь бага. 200 сая ам.долларыг өөрсдөө гаргачихсан байгаа шүү дээ. Энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. 51:49 хувийн хувьцаа эзэмшигчид хоорондоо хуралдаж чадахгүй, шахаагаа хийж чадахгүй байгаа хүмүүст 49 хувийн хувьцаа эзэмшигчид байхгүйгээр хурал хийх нь дээр байгаад байна шүү дээ. Тэгэхгүй бол МАН дампуурчих гээд байна. “Эрдэнэт”-ийг саалийн үнээ гээд гоё нэрээр нэрлэчихсэн хэр нь байнга шахаа явсан. Үүнийг Эрдэнэтчүүд мэднэ. Ийм ноцтой байгаа үед МАН үнэхээр ард түмнээ бодох гээд байна уу эсвэл төрийн хэмжээг томруулах гээд байна уу. Би бол 51:49-ийг төрдөө аваад Эрдэнэтийн иргэдэд сан байгуулаад ашиг болон татвараас хуримтлал бүрдүүлээд “Эрдэнэт” үйлдвэр хаагдлаа гэхэд дахин үйлдвэр байгуулах санхүүжилтийг Эрдэнэтийн төлөө хадгалах ёстой. 

-Нэгэнт төр 100 хувь мэдэлдээ авах шийдвэр гаргачихсан байхад маргааныг хэн шийдэх юм. 49 хувийг авсан тал олон улсын шүүхэд хандан гэж та үзээд байна уу?

-Олон улсын хууль тогтоомжийн дагуу гээд Арбитрын шүүхэд хандаж таарна. Хэн ч 400 сая ам.доллар хулгайлчихсан миний буруу гэхгүй. Эцэс төгсгөлгүй шүүх, хэрүүл болно. Энэ хэрүүл удаан явснаас болж Эрдэнэтийн иргэд бүү хохироосой. Би парламентад хоёр дахь удаагаа сонгогдож ажиллаж байна. Тиймээс аливаа асуудалд хий хоосон цэцэрхэх биш ул суурьтай, нотлох баримттай яримаар байна. Зарим гишүүн надад “Та Эрдэнэтийн асуудалд байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал зарлаач, тэгэхгүй бол тойргийнхон чинь таныг хаяна шүү” гэж хэлсэн. УИХ-д ганцаараа байгаа гишүүн тодорхой саналаа ярьсан нь зөв байдаг. Түүнээс би ганцаараа учраас шийдвэрийг нь зогсоох, шийдвэр гаргадаг шууд эрх мэдэлтэй хүн биш. Тиймээс би саналаа өгч байгаа юм. Миний саналыг Эрдэнэтчүүд 100 хувь дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байдаг. 

-Намрын чуулганы завсарлагааны өдрүүдэд та ямар ажил хийхээр төлөвлөв. Тойрогтоо ажиллахад “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сонгогчид тань мэдээж асуух байх?

-Тойрогтоо ажиллана. Гэхдээ жил ажилласныхаа дараа хийсэн зүйлтэй очиж,сонгогчиддоо өөрийгөө таниулах ёстой гэж би боддог. Тойрог дээр нэг ширхэг ч хадаас хадаагүй хүн тойргоос дэвших хэцүү. Тэр утгаараа би өнөөдөр иргэдийнхээ өргөдөл гомдол, яагаад заримыг нь шийдэж чадаагүй юм гэдгийг тайлагнах ёстой. Хамгийн багаар бодоход тойрогтоо жилд дөрвөн удаа ажиллах хэрэгтэй. 

-Шинэ парламент бүрэлдээд анхны намрын ээлжит чуулган завсарлалаа. Энэ удаагийн чуулганыг та дүгнэвэл?

-Намрын чуулганаас эв нэгдэл, шийдвэр гацахгүй, эдийн засгийг сэргээж болох хууль тогтоомжууд гарах нь гэсэн хүлээлт ард түмэнд байсан. Намрын чуулганыг харахад нэг талаас маш их популист хуулиуд гарлаа. Амьжиргааг тэгж ч дээшлүүлнэ, насны хишиг өгье гэх мэтийн хууль баталлаа. Ард түмнээ доромжилж байгаа аятай 75-аас дээш насны хүнд 50 мянган төгрөг өгье, ингэхдээ 10 гаруй бичиг баримт бүрдүүлж ир гэж байгаа. Олон хүүхэдтэй хүн хүүхдээ хараад гэртээ сууж байгаадаа гутарч 30-40 мянган төгрөг ав гэх агуулгатай. Хуулиудын санаа зөв ч чанар муу байна. Хоёрдугаарт, эдийн засгийн таван асуудал бий. Үүнийг тойроод 65-ын бүлэг “зодоон” хийлээ дээ. Энэ нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Төрийн банк юм. Үүний төлөө 65-ын бүлэг өөрөө өөрсдийгөө огцруулчих гээд зарим нэг нь эдийн засгийн зээл авах гэж байхад нь санаатайгаар зээлийг нь зогсоох ажил хийлээ. АН-ын хэрүүл ил байдаг бол МАН-ынх далд, илүү хорон байх юм. Улс төрийн бүлэглэл байдаг гэдгийг би өмнө нь ч, одоо ч мэдэж байна. 

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багтсан байсан. Өнгөрсөн парламентын үед ч энэ талаар ярьж байгаад өөрчлөлт оруулж амжаагүй. Та хуульч гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд ямар байр суурьтай явдаг юм бэ? 

-Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч энэ удаа боломжгүй. Үндсэн хуулийн талаар гурван санал үргэлж явдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Яагаад гэвэл бид Үндсэн хуулиа мөлжиж дуусаагүй гэдэг. Хоёрт, Үндсэн хуулийн ядаж 25 хувийг нь өөрчилье, батлаад 25 жил болчихлоо гэх нэг хэсэг бий. Гуравт, Үндсэн хуулийг цоо шинээр хийе гэх нэг тал. Шинэ Үндсэн хуультай болъё гэхээр муу, сайн нь хамаагүй тойрч суугаад ярих бэлэн төсөл одоогоор байхгүй. 25 хувийг нь өөрчилье гэхээр юуг нь өөрчлөх тал дээр зарчмын хувьд санал нэгдээгүй. Ядаж хот гэдэг үгээ оруул л даа. Шүүмжилж бол бүгд чадаж байна. Огт өөрчлөх ёсгүй гэдэг дээр яриад ч хэрэггүй биз дээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Chi muu oimsnii batsaan hutsaa. Uuriiguu yu geed bodsiin barag nam ch ugui zolbin yum baij uls turiin tom namig doromjilj suudag. Enkhbayart havchuulagdaj garch irchiheed yas yuman deer muu umguulugch shuu de chi

    0 1 Хариу бичих
  2. МАН бол улс орны эрх ашиг гэхээсээ түрүүнд хувийн эрх ашгийг бодогчдын эвсэл. Дарга нь хүртэл улаанбаатарын газрыг зарж хөлжсөн гэдгийг хотынхон бараг л бүгд ярьдаг биз дээ. Худлаа гэвэл гараад захын хүнээс асуугаарай, нэг юм хэлэх биз манг засаг барьж байх үед албан тушаалын тэмцэл, хээл хахууль ёстой нэг гаарч байж билээ. Зарим нь бүүр бие биенээ хутгалан алж байлаа. Орой болгон зурагтаар тийм ч газар зарна, ийм ч зээл зуучилна, виз гаргана, архины дэлгүүрийн зөвшөөрөл 10 сая, дээд сургуулийн диплом 5 сая гэх мэтээр цайрчихсан зарууд нэвтрүүлдэг байсан нь саяхан_. намбарын энхбаяр хүртэл надад 700 сая төгрөгийн хахууль өгөх гэсэн хүн орж ирж байсан гэж гайхуулан яриад тас нууж байсан.яриад байвал их юм бийш дээ.

    4 1 Хариу бичих
  3. Хэрэлдэж зодолдох бдаг л асуудал. Сайн тал нь алдсан ч хурдан засах ч хурдан хөгжил илүү хурдтай явдаг. АН.ын хувьд сэтгэлгээ их өөр. Зөв хандлагатай. МӨН бол хуучинсаг бүх зүйлийг гацааж өөр ч биш булчирхай ч биш болгодог. Үүгээрээ хорлонтой. Хүмүүст болохоор энэ нь дүн нуруутай харагдаад бдаг. Шинэ зүйл бодлогын өөрчлөлтөд дургүй. Ам нь ард түмэн боловч мөч бүрт намын эрх ашгаа бодож зохицуулдаг. АН.ын балгийг арилгаж бна гэж зарим хүн бодох юм. Уг нь энэ нийгмийн гажуудал МАН энэ улс орныг зөвхөн соц.д зохицуулсаны л үр дагавар яваад бгаа. МАН бол үнэндээ чөдөр тээг болсон мафийн нэгдэл шүү дээ.

    3 1 Хариу бичих
    • Sots-d bsan Orosig uy gej bodoj bna. Communist namaara udirduulsan Hyatad uls unuudur delhiig terguuleh hemjeend yavaag ta uy gej bodoj bna.

      0 0
  4. АН гэгийг анархист нам гэсэн үг.үйлдэл нь ч тийм. Ил хэрэлдэнэ гэдэг ёс зүйгүй бүдүүлгийн шинж. МАН төр барих бүрдээ өөд татсан.харамсалтай нь анархистууд хүмүүсийн тархи угуугаал хэдэн жилийн дараа төрд гарч ирээ л самардаг, тэрийг нв МАН засаа л арай нэг хэвэнд оруулдаг нэг ийм л дүр зураг яваад бна ш дээ. Хуучин зөвлөлтөөс 10 тэрбум рубль зээлж УБ хот, Багануур, 45 САА, Элрдэнэт Дархан Хөтөл, арьс ширний үйлдвэр, мах гурилын комбинат эрүүлийг хамгаалах,боловсролын систем, тээвэр холбоо, ТЭЦ үүд энэ бүгдийг барьж байгуулсан байхад өнгөрсөн 4 жилийн дотор 10 тэрбум $ өр тавьж хэдэн замын уулзвараас өөр юу ч хийсэнгүй идэж уух тамтагаа алдсан бусуу. Одоо эднийг ард түмний шүүхээр оруулж бүх хөрөнгий нь хурааж насаар нь шорон эсвэл ...

    0 2 Хариу бичих
    • Эргүү намаа сонгочихоод

      0 0
  5. Odoo ok book bsan shilen dans sanhuugiin ok Tod bridal bhgui bolsondoo huurhii

    0 1 Хариу бичих
  6. зочин

    0 1 Хариу бичих
  7. АН -н хийсэн гайг ард түмэн үүрч явна

    0 3 Хариу бичих
    • Hahaha tarhia ugaalgachihsan ut odoo bas humuusiin tarhiig ugaahad oroltsool bj bhiin :D

      2 0
  8. Естой унэн хэллээ дэ. МАНын хэруул далд бегеед хортой

    5 1 Хариу бичих
  9. эрх чөлөө хууль дээдлэх нь ардчилал шүү дээ

    2 1 Хариу бичих
  10. Хаха. За энэ хоёр намыг жишээд харьцуулаад харъя. МАН түүхэндээ дандаа өөд нь татаж ирсэн. Түүх гэрчилнэ. АН :Улсын 4 тонн алтыг үгүй хийхээс эхлээд,96 онд анх төр засаг барихдаа долларыг 1000 давуулж хэд хэдэн банк дампууруулж , дампуусан ч гэждээ Зоос , Хадгаламж банк шиг л болоо биз. 2012 онл төр засаг барьсанаас хойш доллорыг 2000 давуулж , өрөнд оруулж, өнөөгийн их хямралыг чирээд ирсэн биш билүү. За ямар байна. Ялгаа бол асар их бий шүү. Хардаа АН Монгол улсын төлөө тэгээд яаж зүтгэсэн байна. Дан эсрэг.

    2 10 Хариу бичих
    • Мал минь $ 2001-онд 1000-төг давж байсан юм Монголд чам шиг мал олон байгаа учраас бидний сонголт буруу болоод байгаа юмаа

      2 0
  11. Энэ муу гөлөг бас гадны гар хөл болчихож. Монгол улсбг самарсан ,өрөнд бариулсан АН ил цагаан идсэн нь л үнэн. Бусад нь бүгд худлаа. Тийм новшнуудыг өмгөөсөн аястай яриад бгаа БААС анхүү Монгол улсын төлөө зүтгэж чадах эсэх нь эргэлзээтэй.

    2 8 Хариу бичих
    • Монгол орныг өрөнд оруулсан нь хэн бол. Юм үнэнээрээ байх нь сайхан. АН төр барихдаа алдаа оноо байсаан. Гэхдээ МАН шиг зэм зэмгүй 30000 лам, 5000 сэхээтэнг алж хядаж , хэлмэгдүүлээгүй юм шүү. Энэ хавар төлөх 580 сая долларын евро фондын 2011 онд С.Батболдын засгийн газар авсан шүү дээ. 2008 оны сонгуулиар МАН иргэн бүрт 1500000 төгрөг бэлнээр нь өгнө гэж амласаны гайгаар Хятадын Чалкогаас 350 сая, Оюу толгойгоос 250 сая. төгрөгний зээл авч 21000, 1000000 төгрөгөөр халамж хэлбэрээр тарааж өгсөний гай нь өнөөдрийн их өр хямралыг эхлүүлсэн юм биш үү. АН ын бүх юм нь илүү ил тод байдаг нь бусдад олз болдог юм. Чам шиг новшнуудын сонголт буруу байдаг учраас монгол өөдлөхгүй байгаа юм.

      5 0
    • 37 онд олон мянган монголчуудыг буудаж алж шоронд хатаасан хүний зр зулбасга байна чи. Тэггэд бас учир логик мэдэхгүй боловсролгүй дүгнжлт хийх чадваргүй хүний үгээр явдаг хоосон толго бол чи

      0 1
  12. коммунистуудын үндсэн гол шинж нь тэр шүү дээ, наагуураа нэг их сайн дүр гаргачихаад, цаагуураа болохоор дандаа хар санаа гаргаж хор найруулж байдаг

    10 2 Хариу бичих
  13. Bi ali ch namiin gishuun bishee.Gehdee AH-d ...sain zuil ih baisan,saihan uhaalag zaluus,ylgavarlan gaduurhalgui chin setgeleesee sonsoj,zovloj tuslaj ilen dalangui baisand talarhadag.Tednii dund MAH gesen todotgoltoi humsaa nuusan,ylsan talruu ni holbirohod hezeed belen nohod hotoor mini duuren hog novsh bolon haragdjil baisan...Sain saihan tsag hugtsaag ...ard tumen bidnii songolt udaashruulsan baih

    8 1 Хариу бичих
  14. Тий шд. МАН-г сонгодог хүмүүс яаж ухаан орно оо. Далд байснаас ил байх нь хамаагүй дээр

    7 2 Хариу бичих
  15. naadchin l ene 2 namiin yalgaa. ardchilsan hiisnee hiisen yumshig haruulj chaddagui bol ardiin nam hiigeeguich hiisen yumshig haruulj chadna

    3 2 Хариу бичих
  16. Үнэн шүү хөө

    4 1 Хариу бичих
  17. харин нэг үнэн хэллээ

    5 1 Хариу бичих