ХСҮТ-ийн хүүхдийн тасагт агаар шүүгч байрлууллаа

Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны хүрээнд гурван агаар шүүгчийг Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дотоод орчны буюу гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг өөрсдөө хянах боломжтой гэдэг утгаар эдгээр залуус уг аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд цугларсан 75 орчим сая төгрөгөөр Багануур, Налайх болон нийслэлийн төвийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд агаар шүүгч хүлээлгэн өгчээ. Мөн цаашид 84 ширхэг агаар шүүгчийг шаардлагатай эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)