С.Батболд: Ил тод байдал бий болсноор төр хувийн хэвшлийн харилцаа хөгжинө

Ч.Хүрлээ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой цөөн хором ярилцлаа.

-Улаанбаатар хотод шийдвэрлэх, бүтээн байгуулах маш олон ажил байгааг танилцууллаа. Энэ олон ажлыг хэрхэн шийдвэрлэхээр тодорхойлсон бэ. Санхүүгийн боломж хэр байгаа вэ?

-Шийдэх маш олон асуудал байна. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Тийм учраас хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах ёстой. “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын гол зорилго нь төрийн зүгээс ямар үйл ажиллагаа явуулах юм, яаж нээлттэй ажиллах юм, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг тодорхойлоход оршиж байгаа. Нөгөөтэйгүүр, бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нийслэлийн бүтээн байгуулалтад ямар ажил хийх хэрэгтэйг зөвлөх хэрэгтэй.

-Эдийн засаг хүнд байгаа үед бүтээн байгуулалтын чиглэлд хөрөнгө оруулалт хийх боломж хэр байгаа бол?

-Мэдээж улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа. Гэхдээ энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бий болгож чадсан. Энэ бол чамлахааргүй их мөнгө. Өнөөдрийн уулзалтаар нийслэлд ямар бүтээн байгуулалт хийгдэх, худалдан авах ажиллагаа хэрхэн явагдах, өөр ямар бүтээн байгуулалт хийж болох тал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсч байна. Мөн бизнес эрхлэгчид бизнесийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх тал дээр тодорхой шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

-Бизнес эрхлэгчдээс санаачилгаас илүү төрийн захиргааны байгууллагын хүнд суртлын асуудад хамгийн их яригдда. Энэ бэрхшээлийг хэрхэн арилгах вэ?

-Төрийн захиргааны хүнд суртлыг багасгана. Элдэв зарлиг тушаалыг багасгана. Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын зөвлөл нийслэлийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд ямар асуудал тулгараад, хаана, хэн дээр очоод гацчихдаг зэрэг асуудлыг шийдэрлэнэ.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт ямар үр дүнд хүрэх бол?

-Хамгийн гол нь ил тод нээлттэй байдал бий болно. Хүнд суртал багасна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам өндөр төвшинд хүрнэ. Тендерийн үйл ажиллагаа л гэхэд цахимаар явагдахаар болсон. Цахимаар явагдана гэдэг чинь авлига тэнд байхгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай байна гээд гараа хумхиад суух биш Улаанбаатар хотод хийж бүтээх асар их боломж байгааг харж эрх тэгш байр сууринаас бүтээн байгуулалт, бусад ажлуудад оролцохыг хүсч байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг ашиглах ёстой. Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засаг эрүүлжинэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Сайн байна уу хотын даргаа Та сайхан намаржиж байна уу. Таны харъяалалд ажилладаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Болормаа, Хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Үнэлгээний хорооны дарга Б Баярмагнай, нарийн бичгийн дарга Т. Сэлэнгэ нар танай байгууллагаас зарлаж байгаа тендерийн үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь гүйвуулж, авилга авч байна. Эдгээр хүмүүс цахим тендерийг шалгаруулах нэрийн дор хэн шалгарч, хэн ажил хийх чадвар зэрэг тендерийн ажлын даалгаварт заасан баримт материалыг алийг ч харж үзээгүй байж зөвхөн мөнгө амалсан хувь хүн, ААН-ийг шалгаруулж байх юм. энийг шалгаж эдгээр хүмүүст арга хэмжээ авч өгөхгүй бол хэрээс хэтэрсэн асуудал болоод байна. Эдгээр хүмүүс нь шаардлага тавьж хариуцлага тооцох гэхээр бид авах юмаа авсан, Хэлдэг газраа хэл чи муу юу чаддаг юм, айх зүйл алга авсан юмаа авдардаа хийсэн гэж хүмүүсийг загнадаг юм байна таныг арга хэмжээ авч өгнө гэдэгт найдаж байна.

    0 0 Хариу бичих
  2. Худлаа наагаал

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ