Шовх хараатай буутай ганц тамирчин

Б.Тайван


Японы Саппоро хотод болж буй Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугчаар Э.Бархүү ажилласан билээ. Түүний хувьд гүйлтийн цанын ОУХМ цолтой ч биатлоны спорт руу дөрвөн жил өмнө урвасан байна. Э.Бархүү Азийн өвлийн спортын наадмын өмнө Польшийн Душники-Здруй хотод болсон Европын АШТ-д ардаа 30 гаруй тамирчныг орхижээ. Түүнчлэн зургаан жилийн өмнө Казахстанд болсон Азийн өвлийн долдугаар наадамд цанын зүг чиг олох төрөлд дөрөвдүгээр байрт орж байв. Сонирхуулахад, Э.Бархүү “Саппоро-2017” өвлийн наадамд оролцож буй биатлончдоос ганцаараа шовх хараатай буутай нь. Бусад нь цагариган хараатай буугаар буудаж байгаа аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тамирчиддаа баяр хүргэе,Та нарын энэ амжилт таш сайн амжилт шүү,Цаашид хүүхдүүд минь улам хичээгээрэй дэлхийд нэрээ дуурсгах өдөр холгүй байгаа юм байна шүү,Бүгдэд чинь амжилт хүсье,

    0 0 Хариу бичих