Хоккейчид өнөөдөр Сингапурын багтай тоглоно

Б.Тайван


Японы Саппоро хотод болж буй Азийн өвлийн спортын наадамд Монголын баг тамирчдаас анхлан мөсөн талбайд гарсан манай хоккейн эрчүүд хоёр дахь тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Тэд өчигдөр эхний тоглолтоо Тайландын багтай хийж 4:5-аар хожигджээ. Харин өнөөдрийн учраа нь Сингапурын баг бөгөөд өнгөрсөн жил “Челленж цом” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэх замдаа тус улсын багийг хожиж байв. Сингапурчууд эхний тоглолтондоо Хонгконгийн багт 12:1-ээр ялагдсан байна. Хоккейн “Б” дивизонд Сингапур, Тайландаас гадна Тайвань, Хонгконг, АНЭУ-тай манай баг тоглох юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шууд үзэх линк байна уу?

    0 0 Хариу бичих