8027 татвар төлөгч НӨАТ-ын сугалааны азтан боллоо

Х.Дэлгэрэх


НӨАТ-ын сугалааны 20 дахь удаагийнх буюу шинэ оны анхны тохирол өнөөдөр 19:35 цагаас "Боловсрол" телевизээр явагдаж азтанууд тодорлоо. 

Энэ удаагийн сугалаа энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн  баримтыг хамарсан бөгөөд 8027 татвар төлөгч азтан боллоо.

Харин супер шагналын азтан тодорсонгүй. Тохирлын үндсэн сугалаагаар 11357920, супер сугалааны тохиролд 20911810 дугаар илэрсэн юм.

Та сугалаанд хожсон эсэхээ ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан шалгана уу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)