
Засгийн газар ОУВС-тай хамтарч "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонтой талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай, суурийн төлөөлөгч Нэйл Сакер нар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэд дэлгэрэнгүй мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь байдлаар хариуллаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр валютын ханш тогтворжино гэж байна. Одоогийнхоо төвшинд тогтворжиж цаашдаа өсөхгүй гэсэн үг үү. Эсвэл ханш нь буурах уу. Буурвал ам.долларын ханш хэд хүрэ боломжтой гэж үзэж байгаа вэ?

Н.Баяртсайхан: -Мөнгөний бодлогын турхайд цаашид ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагчийн хэлсэнчлэн Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа голлож анхаарна. Урд нь явж байсан бодлогын алдааг засна. Төсвийн шинжтэй маш олон төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкнаас санхүүжүүлж нийтдээ найман их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг гаргасан. Энэ бол төсөвт тусаагүй ийм их эх үүсвэрийг Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Тэгэхээр ийм төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг цаашид хязгаарлах зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Ингэснээр мөнгөний бодлогын чангаралтын гол илрэл гарч ирэх ёстой гэж үзэж байна. Түүнээс гадна бид явуулж байгаа бодлогоо Монголын эдийн засагт бий болсон эдийн засаг, санхүүгийн ерөнхий нөхцөл байдал, инфляцийн төвшин, төлбөрийн блансны байдал зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогодоо уян хатан хандана. Эдийн засагт нааштай ахиц өөрчлөлтүүд гарч ирвэл бид заавал мөнгөний бодлого чанга байх ёстой гээд байхгүй. Бид мөнгөний бодлогоо зөөлрүүлэх болно. Бүх зүйл манай энэ хөтөлбөрийн үр дүнд гарч ирэх эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас хамаарна гэж ойлгож байна. Ханш бол уян хатан тогтоогдож явах нь бидний ерөнхий зарчим. Тиймээс би өнөөдөр мөнгөний ханшийг тэд байна, тэдэд барина гэсэн амлалтыг авах нь зохисгүй гэж үзэж байна. Гэхдээ та бүгд сонслоо. Ойрын жилүүдэд монголд 3-5 тэрбум ам.долларын урсгал орж ирэх гээд байна. Энэ бол төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг гарч ирэх гэж байна. Тийм учраас би ханш бол цаашдаа уян хатан гэхдээ цаашдаа тогтвортой байх энэ зарчмыг баримталж ажиллах нөхцөл, бололцоо бүрдэнэ гэж ойлгож байна.
-Нийгмийн халамжийг танана гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр шатахууны онцгой албан татварыг нэмнэ гэж байна. Засгийн газар шатахууны онцгой албан татварыг бууруулаад удаагүй буюу долоо хоногийн дараа шатахууны үнэ 130 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Одоо өмнө нь бууруулсан хэмжээгээрээ нэмэхээр шатахууны үнэ хэд хүрэх вэ. Жижиглэнгийн үнэ нэмэгдвэл иргэдийн амьдралд хүнд тусна. Цалин нэмэхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг 1-2 хувиар нэмэх нь өөрөө эдийн засгийг агшаах бодлого юм биш үү?
-Б.Чойжилсүрэн: Нийгмийн халамжийг бид танах бодлого бариагүй. ОУВС ч тэр, Засгийн газар ч тэр. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд тодорхой хэмжээний төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч үлдсэн. Жишээлбэл, Насны хишиг тэтгэмжийг цаашид үргэлжлүүлээд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмж 36 сар байсныг 12 сар болгох гэж байсан шийдвэрийг буцаагаад хуучин буюу одоо мөрдөгдөж байгаагаар цааш нь аваад явж байна. Хөдөө аж ахуйн салбарын татаас, дэмжлэгүүдийг олгодог түүнийгээ аваад явж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг 13 хувь болгох шаардлага үүсч байсныг хэлэлцээрийн үр дүнд нэмэхгүйгээр 10 хувьтай аваад үлдэж байгаа.

-Их хэмжээний гадаад валютыг гадагшаа гаргахгүй гэдэг үүрэг чиглэл авч байгаа болохоор гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын бондын өрийн хугацааг нь сунгана гэж ойлгож болох уу?
580 сая ам.долларын эргэн төлөлтийн тухайд энэ бонд Засгийн газрын бонд биш Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор солих сонголт хийж байгаа.
Б.Чойжилсүрэн: -580 сая ам.долларын эргэн төлөлтийн тухайд энэ бонд Засгийн газрын бонд биш Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор солих сонголт хийж байгаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь энэ хөтөлбөрийн хүрээнд үгүйсгэгдэж байгаа юм бол?
Б.Чойжилсүрэн: -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсох вэ гэдэгт шулуухан хэлэхэд тооцоолол гараагүй байна. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөр тохироод явна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг ер нь доошоо аль хүртэл унах вэ гэдэг доод хязгаараа тогтоогоод явч байгаа юм. Жишээлбэл, 2017, 2018 онд том төслүүд хэрэгжихгүй байх эрсдэлтэй гэж бодоод болгоомжлон тооцоолсон. 2019 оноос Тавантолгойн төсөл явна, бусад төмөр замтайгаа гэх мэт төсөвт үзүүлэх нөлөөллийг 2019 оноос тооцсон. Засгийн газар ОУВС-тай хамтарч эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулж цаашид ОУВС болон дан ганц доноруудын гарыг харахгүйгээр том төслүүдийг бие даан шийдвэр гаргаад явах эрх нээлттэй. Түрүүчинй Засгийн газарт ямар бодлогоор явсан бэ гэхээр өр тавьж хөгжинө гэсэн логиктой явсан. Манай Засгийн газрын үед ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхцөлд эдийн засгийн суурь засагдана, макро тэнцвэр хадгалагдана. Бидний хэр зэрэг хурдтай, овсгоотой зөв ажилласнаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт шалтгаална.
Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ
-Ипотекийн санхүүжилтийг цаашид яаж үргэлжлүүлэхээр болсон бэ. Санхүүжилтийг зогсооно гэдэг нь төсвөөс дамжиж ирдэг тэр санхүүжилтийг зогсоож байгаа гэж ойлгож болох уу?
Н.Баяртсайхан: -Ипотекийн санхүүжилт бол монголчуудын амьдралд эдийн засаг, нийгмийн маш чухал ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашдаа үргэлжилж явагдана. Гэхдээ ОУВС-ынхан энэ бол төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар энэ хөтөлбөрөө шилжлүүлж авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ зөвлөмжийнх нь дагуу бид 2018 оноос эхэлж энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна. Цаашид яаж үүргэлжлүүлэх үү, боловсронгуй болгох уу гэдэг чиглэл дээр Дэлхийн банкнаас туслалцаа авч байгаа. Зөвхөн энэ ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн тухайд. Дэлхийн банкны дэмжлэг, туслалцаатайгаар цаашдаа бид энэ хөтөлбөрийг аятайхан сайхан аваад явах, үргэлжүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2017 оны тухайд одоо явж байгаа журмаа бид цаашид хадгална. Урьд нь ипотекийн хөтөлбөрт нийтдээ дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэр Монголбанкнаас гарсан. Би сая найман их наяд төгрөгийн санхүүжилт Монголбанкнаас гарсан гэж хэллээ шүү дээ. Түүний 50 хувь нь ипотекийн хөтөлбөрт гарсан байгаа. Энэ дөрвөн их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр тодорхой хэмжээний мөнгө олж ирдэг. Бас хүүгийн төлөлт гэж мөнгө орж ирдэг. Бид эргэн төлөлт, купоны эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. ОУВС-гийн өгч буй зөвлөмжөөр бол купоны хүүг улсын төсөвт суулгах ёстой гэж байгаа учраас 2017 оны төсвийн тодотголоор 111 тэрбум төгрөгийн эх үүсвэр суугдахаар тооцоо хийгдэж байгаа. Цаашдаа нэг хэсэг нь Засгийн газраас, нөгөө хэсэг нь Монголбанкнаас эх үүсвэр нь гарах замаар ипотекийн хөтөлбөр үргэлжлэх болно.
Коши Матай: ОУВС-гийн зээл хоёроос илүүгүй хувийн хүүтэй

-36 сарын хугацаатай авч байгаа 440 сая ам.долларын жилийн хүү нь хэд байх вэ. Өмнө авсан “Чингис” болон “Самуурай” бондын хүүтэй харьцуулахад ямар байгаа вэ?
Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад “Стэнд бай” хөтөлбөрөөс энэ хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой.
Коши Матай: -Зээлийн хүү бол хөвөгч хүү байдаг. Энэ нь нэлээд төвөгтэй томъёогоор бодогддог. Гэхдээ 2-оос илүүгүй хувьтай байна. Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад “Стэнд бай” хөтөлбөрөөс энэ хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой. Орж ирэх санхүүжилтийн хувьд ОУВС хэзээ ч хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгийг нэг дор юм уу, эцэст нь өгдөггүй. Тодорхой интербаллтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна гэдгээсээ хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлвэл, хөтөлбөр хэрэгжих гурван жилйин хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ гурван сар тутамд хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдон тасралтгүй явна гэж ойлгож болно.
Н.Баяртсахан: БНХАУ хэлэлцээрээ үргэлжлүүлэх урилга ирүүлсэн
-Энэ хөтөлбөрийн дараа нийт өр хэд хүрэх үү, ямар хэмжээнд барагдуулах вэ?
Б.Чойжилсүрэн: -Өрийн хэмжээ 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 88.3 хувь, 2019 онд 85.7, 2020 83.2, 2021 гэхэд 79.4 хувьтай байхаар тооцож гаргасан.
-БНХАУ-аас авах зээлийн асуудал яригдаж байсан. Энэ хэдийд орж ирэх вэ. Үүнийг хэдийгээр эцэслэнэ гэсэн асуудлыг тусгасан бэ?
Б.Чойжилсүрэн: -Шатлалын тухайд энэ хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 3.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлттай зээлийн дотор БНХАУ-аас авах зээлийн асуудал тооцогдоогүй байгаа. Харин Хятадын Төвбанк, Монголбанкны гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгөх байх.
БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлье гэсэн урилга ирсэн
Баяртсайхан: -Монголбанк Хятадын Төвбанк своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа ерөнхйидөө дуусч байгаа. Ирэх наймдугаар сард дуусна. Хугацааг сунгах чиглэлээр бид ажиллаж байна. Тодорхой үйл явдлаас болоод энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон. Гэтэл өнөөдөр БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлье гэсэн урилга ирсэн байна. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. ОУВС-гийнхан энэхүү своп хэлэлцээрийг амжилттай явуулж идэвхижүүлэхэд зуучилж өгсөнд талархал илэрхийлэх хэрэгтэй.
2016 оны наймдугаар сард болсон АСЕМ-ийн үеэр ирсэн БНХАУ-ын Ерөнхий сайд своп хэлэлцээрийн хугацааг цаашдаа сунгана. Гэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юаниар нэмэгдүүлэх боломжтой гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайдад хэлсэн. Цаашдаа хэмжээг 10 тэрбум юаниар сунгах, хугацааг нь дор хаяж гурван жилээр үргэлжүүлэн сунгах хэлэлцээрийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил БНХАУ-д айлчлах гэж байгаа. Энэ айлчлал амжилттай болох байх. Тэрийг дагаад маш олон төсөл, хөтөлбөр цаашид хэрэгжиж амжилттай явах байх гэж харж байгаа.
-ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч энэ тохиролцоог зөвхөн ажлын хэсгийн төвшний тохиролцоо гэдгийг онцолсон. Тэгэхээр энэ тохиролцоо цаашид баталгаажихгүй байх эрсдэл бий юү?
Коши Матай: -ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гэдэг бол энэ хэлэлцээг баталгаажуулах хамгийн сүүлчийн эрх бүхий бүтэц. Захирлуудын зөвлөлийн хурал болохоос өмнө хоёр зүйл хийгдсэн байх ёстой гэдгийг дээр дурьдсан байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа гаргаж өгөх ёстой. Түүнээс гадна Засгийн газраас урьдчилсан нөхцлөө хангасан байх ёстой. Энэ хоёр нөхцөл хангагдсаны дараа Захирлын зөвлөлийн хурал болно.
Төсвийн тодотголыг ирэх лхагва гаригт Засгийн газраар хэлэлцүүлнэ

-Сангийн яам төсвийн тодотголоо ямар хугацаанд боловсруулж УИХ-д өргөн барина гэж төлөвлөж байгаа вэ?
Б.Чойжилсүрэн: -Тодотголын тухайд ээлжит бус чуулганыг зарлах эсэх талаар УИХ-ын удирдлага шийднэ. Сангийн яамнаас ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хурлаар 2017 оны төсвийн тодотголд хийх хувилбарыг оруулахаар бэлтгэж байна.
-Тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх гээд нийгмийн шинжтэй бодлогын хүрээнд нэлээд өөрчлөлт орох нь ээ. Өнгөрсөн намрын чуулганаар малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүчингүй болгох уу?
Татвар нэмснээр 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөг төсөвт нэмж цуглуулахаар тооцоолол хийсэн.
Б.Чойжилсүрэн: -Тэтгэвэрийн насыг нэмэх тухай асуудал мэдээж олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь манай нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтвэрийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Хоёр үндсэн шалтгаан байгаагийн нэгт монголчуудын дундаж насжилт уртасч байна. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд илүү тодорхой илүү мэдээлэл өгөх байх.
-Татвар нэмснээр төсвийн орлого хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан бэ?
Б.Чойжилсүрэн: -Татвар нэмснээр 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөг төсөвт нэмж цуглуулахаар тооцоолол хийсэн.
2019 оноос хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй

-Төсвийн тодотгол хийхдээ зардлаа бууруулах дээр хэрхэн анхаарах вэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2019 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд нөхөж олгоно гэсэн заалт байгаа. Ингэж нөхөж олгохоор өрийн дарамт дахиад нэмэгдэх юм биш үү. Үүнийг хаанаас санхүүжүүлэх юм бэ?
Б.Чойжилсүрэн: -Хүүхдийн мөнгөний тухайд хүнд байна. 2019 оноос ОУВС-гийн тавьж байгаа шаардлагын тухайд одоо бид 60 хувьд нь бэлэн олгоод 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. ОУВС “Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохоо боль, одоо олгож байгаа 60 хувийнхаа 40 хувь болго. Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өг” гэдэг зөвлөмж өгсөн. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг зөв ойлгоорой. Энэ хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд сайн ажиллаж чадвал 2017 оны төгсгөл 2018 оны хоёрдугаар улиралд хувийн секторын нөхцөл байдал асар хурдтай сайжрана. Төр зардлаа багасгаад хувийн сектор руу дэмжих бодлогыг Засгийн газар, Монголбанк, ОУВС чиглүүлнэ. Тиймээс бүгдийг хараар будаад хэрэггүй.