ОУВС Монголд 440 сая долларын зээл өгөхөөр болжээ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай, суурийн төлөөлөгч Нэйл Сакер нар сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

ОУВС Монгол Улсыг "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удаашир, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.

Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байгааг онцоллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. MAN inhan ard irgedee boddoggvi irgeded hereggvi ediin zasgaar yahin irgedee bodoogvi ediin zasag zowhonMANln malnuudad ashigtai zailuul da asar ih baylagtai jijighen edin zasgig awaad yawj chadahgvi mal mal

    0 0 Хариу бичих
  2. МАН аргагүй л том ах юм даа. Болчимгүй дүүгийнхээ хийсэн алдааг засаж л байна. Удахгүй айл гэрээ босгоод ирэх байхаа.

    0 0 Хариу бичих
  3. 20 жил буруу замаар будаа тээсний чинь балаг энэ дээ. Олон ч хүн анхаарулж байсан даа. Одоо ч гадныхны араанд бат зуулгачихлаа л даа.

    0 0 Хариу бичих
  4. Өөрсдөө засаг барьж чадахгүй юм чинь гадныханаар хянуулвал арай дээр байлгүй дээ

    0 0 Хариу бичих
  5. Аливаа нэгэн сонгууль болохоор "Улс орноо сайхан хөгжүүлж, ард түмнээ жаргаана" гэж сайхан зүйл амлаж ярьдаг намууд болон зарим нэгэн нөхдүүд энэ асуудлаар үгээ хэлэх цаг нь болсон юм биш үү. Та бүхний мэргэн санаа одоо л хэрэгтэй болоод байна. Тал талаасаа зөвшилцөн ярилцвал хүндрэлтэй байдлаас гарах гарц байж л таарна. Монголчуудын оюун санаа, заяа буян дуусчихаагүй байгаа шүү.

    0 0 Хариу бичих
  6. Тэтгэвэрийн хэдэн хөгшчүүд, халамж хэрэгтэй ядуусаа цөлмөж, дээрэмдэж байхаар Улсаа тонож баяжсан офшоорчид болон газрын наймаачид, албан тушаалын наймаа эрхлэн 60-н тэрбумаар нь мөнгө босгогчидоосоо ганц удаа хүүгүй хэдэн цаас зээлчихгүй дээ.

    0 0 Хариу бичих
  7. МАН бүтэхгүйээ

    1 0 Хариу бичих
    • АН-ыг сая сонгосон бол тэгээд нохойн замаар нэг мөсөн орохгүй юу. Тэрийгээ ч нэг юм мэдсэн л дээ хашрууд.

      1 1
  8. Монгол ахан дүүс минь ээ! Энэ МАН-ыхан гэдэг нөхдүүд засаг төр барьж чадахгүй боллоо гэдэг нь батлагдаж байна. Тэтгэвэрийн нас, хүн амын орлогын албан татварыг ингэж нэмээд ард түмнээрээ улс орны дампуурлыг нөхүүлэх гэж байна даа. Ийм байдалд хүргэсэн нөхдүүд нь өөрсдөө шүү дээ. Энэ их баялаг мал байхад яагаад ийм жижигхэн эдийн засгийг өөд нь татаж чаддаггүй юм болоо. Ер нь МАН хэзээч засаглаж чаддаггүй гэдгээ батлан харуулж байна. Нөгөө муу хэлээд байдаг АН хамаагүй илүү сэтгэж илүү зүйлийг бүтээн босгодог юм байна гэдгийг илхэн харуулж байна. Ард түмэн минь нэгийг бодож тунгааж ярих цаг нь боллоо шүү.

    2 0 Хариу бичих
    • Chi odoo l oilgoj bga yum uu? MAH-g duguilan songoj baihdaa ih bayar huurtei bsan biz dee. AH ali hediin tootsoolood ene hyamraliig ulhun avaad gargachih bsan odoo yaaya gehev odoo uilaad yu hev

      0 0
    • Манай мал баялаг биш, гадны орон тоож авахгүй, арьс үс нь ч үнэд хүрэхгүй, таваарлаг чанар муу байна.

      0 0
    • Хайртай АН-ын чинь балгийг бид үүрч байна.

      0 0