НӨАТ-ын сугалааны тохирлыг “Боловсрол” телевизээр дамжуулна

Б.Мичид


НӨАТ-ын сугалааны тохирлыг энэ сараас эхлэн “Боловсрол суваг” телевизээр дамжуулахаар болсон юм. 2016 онд 19 удаагийн тохирол явуулж, азтан тодруулаад байгаа юм. Харин энэ жилийн  анхны сугалаа энэ долоо хоногийн ням гаригт буюу өнөөдөр болно. 20 дахь удаагийн сугалааны тохирлоос эхлэн шууд дамжуулах телевизээ сольжээ. Өнгөрсөн жил сугалааны тохирлыг МҮОНТВ-ээр дамжуулсан бол энэ жилийн хувьд “Боловсрол суваг” телевизийг сонгосон байна.  Тиймээс 2017 оны хоёрдугаар сарын 19-ний 19.35 цагаас сугалааны тохирлыг  “Боловсрол суваг” телевизээр үзээрэй.

Энэ удаагийн сугалаанд  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг багтаах юм байна. Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.

Түүнчлэн сугалааны тохирлыг Ebarimt фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ