НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

Х.Дэлгэрэх


НӨАТ-ын урамшууллын системийн дагуу иргэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримтаараа сугалаанд оролцох болсон.

Одоогийн байдлаар  2016 онд бүртгүүлсэн баримтын сугалааны тохирлыг 19 удаа явуулаад байгаа бөгөөд 2017 онд хамаарах баримтын сугалааны тохирол маргааш “Боловсрол” суваг телевиз болон Ebаrimt фэйсбүүк хуудсаар явагдах юм.

Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.

Тохирол 19:35 цагаас орон даяар шууд явагдах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)