"Утааны эсрэг ээж аавууд" ТББ дахин жагсаал хийнэ

С.Цолмон


"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас хоёр удаа жагсаал хийсэн билээ. Хоёр удаа жагсаал хийхдээ төрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын захирагч нарт шаардлага хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл шаардлагын хариу ирээгүй байгаа аж.

Энэ талаар өнөөдөр “Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ийн төлөөлөгч нар мэдээлэл хийлээ.

УЭЭА ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан координатор Г.Март "Бидний зүгээс бүтэшгүй, биелүүлж боломгүй шаардлагыг хүсээгүй. Гэвч бид хариу ирээгүй гээд шаардлагын хариугаа нэхэхээ болихгүй. Бид дахин дахин шаардсаар байх болно. Одоогийн байдлаар утааг гамшгийн хэмжээнд байна гэж ярьж байгаа боловч, ямар нэгэн арга хэмжээ авахгүй, үйл ажиллагаа хэтэрхий удаашралтай, үр дүн багатай байна" гэлээ.

Шаардлагыг уншигчдадаа эргэн сануулахад,

Нэгдүгээрт, шаардлагад нэн даруй хариу ирүүлэх ёстой байсан боловч ирээгүй.

Хоёрдугаарт, хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг сараар биш долоо хоног болгон гаргах ёстой.

Гуравдугаарт, өнөөгийн эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэгийн ор хүрэлцэхгүй байгаа. Тийм учраас бид хүүхдийн эмнэлгийг энэ жил барьж өгөхийг шаардсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамд, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг, бусад хэрэгслийн тоог 15-45 хувиар бууруулахыг шаардсан

Улаанбаатар хотын төрийн өмчийн бүх хүүхдийн цэцэрлэг болон сургуулиудад агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж өгөхийг хүссэн. Одоогийн байдлаар Монгол Улсад 3,500 орчим агаар шүүгч хэрэгтэй гэсэн тоо байдгаас 200 орчмыг нь л бид авж байна. Энэ болох хангалтгүй тоо.

Одоогийн байдлаар Монгол Улсад 3,500 орчим агаар шүүгч хэрэгтэй гэсэн тоо байдгаас 200 орчмыг нь л бид авж байна.

Гамшгийн бүсэд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, 3 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчтай нь бохирдол багатай бүсд өвлийн улиралд сувилуулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50 хувь олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт шаардлагуудыг албан бичгээр хүргүүлжээ.

Одоогоор агаарын бохирдлыг бууруулах 10 ажлын хэсгүүд байгаа аж. УЭЭА ТББ-ынхан энэхүү ажлын хэсэгт албан бичигээ өгөн, иргэдийн төлөөлөл болон хоёр хуралд суусан байгаа юм. Цаашид ч бас ажлын хэсгүүдэд албан бичгээ өгөөд, хуралд суух хүсэлтээ илгээсээр байгаа гэнэ.  

Шаардлагын хариуг хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан УЭЭА ТББ-д бичгээр, нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаардсан байсан боловч хариу ирээгүй тул тэд цаашид хариу иртэл тэмцсээр байх болно. Мөн дахин жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ардчилалын буяангаар ажилгүй иргэдээр дүүрсэн утаатаа болсон юмаа АН тай ярь

    0 0 Хариу бичих
  2. улс мөнгөгүй

    0 0 Хариу бичих
  3. яа гээд бгаамбдээ .гэр хорооллын ядуу зүдүүнүүд лав ирж жагсахгүй байх.гэр хороололоо нүүлгэх үү эсвэл нүүрсний уурхайнуудыг хаах уу.нэг л сонин.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ