НӨАТ-ын буцаан олголтын дансаа алдаатай оруулсан иргэдэд боломж олголоо

Б.Мичид


НӨАТ-ын буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээгдлээ. Тодруулбал, эдгээр иргэд холбогдох мэдээллээ засварлах хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэнд 34.5 тэрбум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа аж.

Мэдээлэлдээ засвар хийхдээ “Данс тохируулах” гэсэн хэсэгт орж, өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлах шаардлагатай аж. Дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг зайлшгүй байршуулах юм. Хэрэв баталгаажилт зөв хийгдсэн бол Данс тохируулах гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт харагдах гэнэ. НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Shal hudla honjwor ene ter gd bh ym zarim gazrud nuat.in barimt uguhgvil bh ym

    0 0 Хариу бичих
  2. Мэдээлэлээ засаач гэж өчнөөн л зарлалаа, өөрсдөө авах юмныхаа төлөө хичээхгүй бол тэгээд л хаяхгүй юунд нь хугацааг нь сунгадаг юм вэ.

    0 0 Хариу бичих
  3. түрүүчийн тохиролоор хожсон 20,000 дансанд орж ирээгүй шүү дээ, Уг нь БАТАЛГААЖУУЛСАН л юмсан, түрүүчийн хонжвороо өгөөгүй байж дараагийн тохирол явуулж болж байгаа юм уу, дам сонсвол дансанд чинь сарын дараа хожсон мөнгө чинь орно оо гэсэн байх юм,

    0 0 Хариу бичих