ОУВС: Татвараа нэм, халамжийн хуулиудаа зогсоо

ОУВС-гийнхантай манай улсын холбогдох албаныхан хэлэлцээ хийж буй. Хэлэлцээний шатанд манайхыг тус сангаас олгодог “stand by” хөтөлбөрт хамруулах боломжгүй, харин “stand by”-аас хүнд нөхцөлтэй “Extended fund facility” хөтөлбөрт хамруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр шөнө дөл хүртэл хуралдсан байна.

Хурлаар гишүүд ОУВС-гаас тавьж буй нөхцөл шаардлагыг хүлээн авч, уг хөтөлбөрт хамрагдахаар санал нэгджээ. Гэхдээ Засгийн газарт яриа хэлэлцээ хийхдээ тавьсан шаардлага нөхцөлийг арай зөөлрүүлж, уян хатан болгох чиглэлээр үүрэг өгчээ.

“Extended fund facility” хөтөлбөр нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Stand by” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг. Санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг бол “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцөлийг хангах ёстой болдог байна.

Нийгмийн халамжийн гурван хуулийг хүчингүй болгох шаардлага тавьжээ

УИХ өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн чиглэлээр нэлээд хэдэн хууль баталсан. Тэгвэл үүний гурван хуулийг нь хүчингүй болгох шаардлагыг ОУВС-гаас тавьсан байна. Тодруулбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль болон ахмадуудад насны хишиг олгох зэргийг хэрэгжүүлэх болохгүй гэжээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль болон ахмадуудад насны хишиг олгох зэргийг хэрэгжүүлэх болохгүй гэжээ.

Түүнчлэн ипотекийн зээлийг төсөвтөө авах, банкны системийн чанаргүй зээлүүдийг цэгцлэх, цалин тэтгэвэр нэмэхгүй байх, нийгмийн халамжийг танах зэрэг шаардлага тавьсан байна. Эдгээр шаардлагаас аль нэгийг нь л биелүүлэхгүй байхад ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэх тайлбар хэлж буй аж.

Онцгой албан татваруудыг нэм

Манай улс шатахуунаа гаднаас импортоор авдаг. Тиймээс шатахууны үнийг хөөрөгдөхгүй байх үүднээс Засгийн газар шатахуун импортлогч компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ онцгой албан татварыг нэмэх шаардлагыг ОУВС-гийн төлөөлөгчид хэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн архи, тамхины онцгой албан татварыг ч нэмэгдүүлэхийг сануулжээ.

580 сая ам.долларыг зээлийн төлөлтийг хойшлуул гэжээ

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг манай улс гуравдугаар сарын 21-нд төлнө. Зээлийг Засгийн газар төлөх боломжтой гэдгээ хэлсэн. Энэ хүрээнд дөрвөн хувилбар гаргаад буй бөгөөд аль ашигтай хувилбараар нь өрөө төлнө хэмээж байсан юм. Тэгвэл ОУВС-гийн энэ өрийг төлөх хугацаагаа хойшлуулах санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гадагшаа их хэмжээний валют гаргаж болохгүй гэж шаардлагадаа дурджээ. Энэ асуудлаар дөнгөж сая  Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар гарсан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, улмаар гуравдугаар сард зарлах ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ гэх мэдээлэл байна.

Энэ хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны тавдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэл буюу сонгуулийн өмнө дуусах аж. Хөтөлбөрт хамрагдвал тавигдах эхний шаардлагууд нь дээр дурдсанаас гадна төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт аж. Харин хөтөлбөрийн төгсгөлд тэтгэвэр тэтгэмж, барилга, эрчим хүчний салбар руу хандсан танах, хумих бодлого явуулахыг үүрэгддэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (35)

  1. олон юм гоншигонж байж аль ч үгүй болж хятадын колон болов оо гөлөгнүүдээ

    0 0 Хариу бичих
  2. Яагаад ард иргэд үүрэх ёстой гэж эхлээд төрөөсөө эхлэх хэрэгтэй. Хэрэгүй олн дарга нараас эхлээд хэрэггй зардлаа багасгах. Мөн зам барилга- н хэт өндөр үнэтэй тендэр . Уул уурхай ...мэт олон зүйл дурдаж болох дарга нарын олон зардалыг!!!хасах том машин энэ мэтээс эхлэхүй бол зээл авлаа ч яг л хэвээр байх болно шүү дарга нар завшиж монгол улс хохирох болно !!!!!!!!.......

    0 0 Хариу бичих
  3. Өөр арга байхгүй. Эсвэл бид дампуурлаа зарлана.

    0 0 Хариу бичих
  4. Хэн монголуудыг өрөнд орүүлчсхваа

    0 0 Хариу бичих
  5. Гялалзах-Од

    0 0 Хариу бичих
    • бодвол энэ эцэг эхийнхээ тэтгвэл, эмчилгээний зардалаа ерөн бүх юм аа өөрөө төлий гээд байх шиг байна ш дээ малууд

      0 0
    • Ta nariin tarhinii turaal uvchniig chin hundruulehed heregtei baidag yumaa

      0 0
  6. Halamj hereggui ajliin bair shudraga byssinessin orchin chuhal bn

    0 0 Хариу бичих
    • халамжаар мөнгө тарж доороосоо дэмжиж эхэлдэг одоо бол дээрээс эхлэх гээд байна эргүү мал энэ мэт нь юм ойлго чинээ байсан бол монгол хөгжлөө

      0 0
  7. Гадныхан монголчуудыг амаар нь шороо үмхүүлэх нээ

    0 0 Хариу бичих
  8. Halamjaa zogsoogoochee psdanuudaa

    0 0 Хариу бичих
  9. Zov l shaardlaga tavisan bna.

    0 0 Хариу бичих
  10. Энүүгээр явбал МАН сонгуульд будаа болох нь тодорхой! Ер нь бол утгагүй олон халамжаа хамгийн түрүүнд зогсоох хэрэгтэй!

    0 0 Хариу бичих
    • Энүүгээр явахгүй бол Монгол улс будаа болно.

      0 0
  11. Bidnees tatvar avchihaad duraaraa tsatsaj halsmk bolgoj uls turjuuldeg bdal uugeer fuusag. Bas hyatadin zeelend avtalgui uls orni tusgaar togtnoloo heveer avch uldie. Tusuvt iluu zarlaga igt hereggui zugeer uls turchfiin garin mungu boldog. IMF ashgui zogsooh ni shig bna

    0 0 Хариу бичих
  12. zuvuu zuv

    0 0 Хариу бичих
  13. Mash zuv shaardlaga hurguulsen bna.dandaa zuv zuvluguu ugdug shdee manaih l ulsturjuuleed hiideggui bolohoos uurchlultee ehluuleh tsag bolsoon

    0 0 Хариу бичих
  14. Mash zuv shaardlaguud tavisan baina. Avilgachdiig iim baidald l oruulah heregtei.

    0 0 Хариу бичих
  15. 222222 des daraagaar harinhan kolonchloh n

    0 0 Хариу бичих
  16. ene baiguullag bg zuusen deeremchin

    0 0 Хариу бичих
    • Harin deeremchin turiig zasah gj bna malaa

      0 0
  17. orchin ueiin uhaanaar bodood baihad buurai uls orniig iim hotolbort albaar hyamraaj hamragduuldag

    0 0 Хариу бичих
    • Төр засагт гарсан т1-үүд л хямраасан шүү дээ

      0 0
  18. Зээл хумигдвал хувийн хэвшил гэж байхгүй болно доо. Тэгээд татвар нэмнэ гэж байгаа.

    0 0 Хариу бичих
  19. Хятадын боол болж амьдарснаас бүсээ чангалж байгаад өрнөөсөө гарсан нь дэнр биз дэ

    11 0 Хариу бичих
  20. Зөв зөв бүсээ чангалаадч болов энэ шаардлагыг биелүүлэх хэрэгтэй үгүй бол энэ улс мөхлөө

    4 0 Хариу бичих
  21. zov bodlogo baina olon yum bodolgyi hotolbort hamragd

    0 0 Хариу бичих
  22. сэтгэл бвал мөнгөнөөс л зээлэа дарчихөө.ард түмнээс гэвэл би бас би үр хүүхдээ бодоод газраа өгнөө нөгөө улсаас өгсөн газараа авахгүэ

    0 0 Хариу бичих
    • гишүүд з.г ынхан өөрсдөө баян шүү дээ.эх орноо бодоод өгчихөө.зээл авч бхаар

      2 0
  23. Unen l yum helsen baishd oligtoi orlogo olohgui baij yunch zarlaga ihtei yum

    2 0 Хариу бичих
  24. гэнэн цагаан залуу нас минь шатаж явсаар сонгуулийн амлалтанд бүдэрч үзлээ хонгор нэр дэвшигчдэд би энгэрээ нээгээд хамаг үнэнээ учирлан бж хэлэх үү. харин ээ яавал дээр вэ хамаг үнэн ээ учирлан бж хэлэх үү

    0 0 Хариу бичих
  25. dollar shvtseer bgad iim ym bolj bgan. odoo edin zasgin aluurchdiihan vgeer yawah n bolj bvgd ulsuj yadarj zowoh nde

    0 0 Хариу бичих
  26. Malnyyd dyygyi dagasan deer biz

    0 2 Хариу бичих
  27. Зөв зөв халамжуудаа зогсоо

    1 0 Хариу бичих
  28. yaval deer vee

    0 0 Хариу бичих