Доналд Трамп Барак Обамаг их “баас” үлдээсэнд харамсч байгаагаа илэрхийллээ

Х.Батсайхан


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обама буруу бодлого явуулж, эх орондоо төдийгүй дэлхий даяар арилгахад хэцүү сөрөг үр дагавар ихээр үлдээсэн талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр Д.Трамп “Миний засаг захиргаа өмнөх ерөнхийлөгчийн үлдээсэн алдаа, бэрхшээлтэй их тулгарч байна. Ялангуяа эдийн засгийн салбарт” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин дэлхий дахинд үлдээсэн сөрөг үзэгдлүүдээс дүрвэгсдийн хямрал, Ойрхи Дорнод, Хойд Солонгосын хойгт болж байгаа үйл явцыг нэрлэсэн байна.

Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд болсныхаа дараа УИХ-ын индэр дээрээс МАН-ын бүлгийн гишүүдэд хандаж “Та нарын баасыг цэвэрлэж байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш өмнөх эрх баригчдын үлдээсэн алдаатай бодлогын үр дагаварыг “баас” гэж нэрлэх явдал ховор биш болсон билээ.  Тэгвэл АНУ-д ийм утгатай, өмнөх эрх баригчдаа буруутгасан мэдэгдэл хийдэг аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монгол цагаачид бол БАААС

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ