ОУВС-гийн ацан шалаа буюу “Extended fund facility” хөтөлбөр гэж юу вэ

Х.Батсайхан


Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ирж албаны хүмүүстэй уулзахдаа Монгол Улсыг 24 сар буюу богино хугацаанд хэрэгждэг “Stand by Arrangement” хөтөлбөрт хамрагдах боломжгүй гээд, илүү хүнд нөхцөлтай, удаан хугацаанд буюу таван жил үргэлжилдэг “Extended fund facility” хөтөлбөр санал болгосон тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл, УИХ дахь Монгол ардын намын бүлэг өчигдөр хуралдаж, ОУВС-гийн саналыг 21 цагт хүртэл хэлэлцжээ. Бүлгийн хуралдаан эхлэхэд 19.30 цагт мэдээлэл хийнэ гэж байсан ч хурал сунжирсан тул мэдээлэл хийгээгүй юм. Хуралдаан сунжирсан шалтгаан нь ОУВС-гаас манай улсад 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөр санал болгосонтой холбоотой аж.     

Тодруулбал,  Олон улсын валютын сан манай улсад хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрүүдээсээ хамгийн урт хугацаатай, өндөр нөхцөл, шаардлагатайг нь санал болгосон байна.  

Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ “Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай. Товчхондоо “Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд  зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байх жишээтэй.

Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. ОУВС төлбөрийн тэнцвэрийг сажруулахыг гол болгож ажилладаг. Асуудлыг нэг талаас харвал, хэрвээ саналыг хүлээгээд авчихвал зүүн төвийн үзэл баримтлалтай, халамжийн хууль батлах сонирхолтой популистуудаар дүүрсэн МАН халамжийн шинжтэй бодлогоо үргэлжлүүлж чадахгүйд хүрнэ. Улмаар 2020 оны сонгуульд ялагдах магадлал үүсэх учраас гишүүд нь тээнэгэлзэж, хуралдаан сунжирсан байх магадлалтай юм. Угаас ОУВС-гийн хөтөлбөрүүд жирийн иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлдэг гэдэг утгаараа эрх баригчдад халтай байдаг. Нөгөө талаас бодоод үзэхэд, энэ асуудлыг үнэхээр нухацтайгаар, намын бүлэг дээр биш, УИХ-аар хэлэлцэж шийдэх шаардлагтай байж мэднэ. Яагаад гэвэл энэ бол Монголын эдийн засаг, төсөв мөнгөний бодлого тав, магадгүй арван жилээр бусдын нөлөөнд орох уу гэдгийг шийдэх асуудал юм.    

“Extended fund facility” хөтөлбөрийн эерэг сөрөг үр дагавар

Хугацааны хувьд гурван жил буюу 36 сар, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.

Жишээ нь, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар  17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй.

ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. 450 сая ам.доллар батлагдлаа гэхэд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 100-150 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй.

Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа “Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна. Дахиад Украины жишээ. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Түүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох  гэсэн шаардлагыг нэмж оруулжээ. Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. “Их ажилласан нь ихийг хүртэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг “оновчтой” болгоно гэдэг нь “нэмнэ” гэсэн үг.

ОУВС зээлдүүлэгч учраас мөнгөө буцааж авахын тулд эдийн засгийн тогтолцоог нь аль болох эрүүлжүүлэхийг хичээх нь мэдээж. Гэвч энэ нь цаанаа эерэг, сөрөг хоёр талтай байдаг.

Манай улс нэгэнт зээлийг авахгүй байх боломжгүй болсон учраас “авна” гэж тооцоод ойрын 3-4 жилд эдийн засагт явагдах өөрчлөлт ямар үр дүн авчирч болохыг таамаглах гээд үзье.

Сөрөг үр дагавар 

Эдийн засаг агшина. Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг. ОУВС-гийн хөтөлбөр нь яг л үүн шиг, төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.

Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. “Extended fund facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Stand by Arrangement” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан түүх бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм.

Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.  

“Extended fund facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг.

Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.

Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө “Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ “хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж “Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь “ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.       

ОУВС-тай хамтарсан газарт аж үйлдвэрийн салбар сүйрдэг гэсэн яриа бий. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар доройтон аж үйлдвэрийн салбар доройтоход хүрдэг байна.

Соц орнуудаас хөгжлөөрөө онцгойрч асан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон аймшигт иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны эхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авснаас болсон хэрэг.   

Руандагийн жишээ ч Югославтай адил. Тэд ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан юм. Давчихвал олон улсад экспортлох боломжтой болно гэж тархийг нь угаасан хэрэг. Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл яаж тийм хатуу стандарт давах вэ, дотоддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгэнгүүт нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөөд л “будаа”. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хуту, тутси омгийнхны хооронд хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигт иргэний дайн дэгдсэн.

Манайх нэг үндэстний улс учраас арай ч дайн дажинд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хувиараа жаал жуул юм хийж амьдардаг иргэд жижиг бизнесүүд элгээрээ мөлхөх нь дамжиггүй.    

1980-аад оны Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд “явдаг” болсон. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт нь хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон. Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг. Тийм ч учраас улс орнууд ОУВС-тай зууралдахыг хүсдэггүй. Хөтөлбөрт нь хамрагдаж гэмээ нь сөрөг “пи ар” болдог. 

Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт болсон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж. 

Эерэг үр дагавар

“Bloomberg” агентлаг саяхан Монголтой холбоотой боломжийн эерэг мэдээлэл цацсан. Түүнд хэрвээ Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн байсан. Япон тэргүүтэй улсууд бондынхоо эргэн төлөх хуваарийг эргэж харах, олгох зээлийнхээ хүүг буулгах боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Энэ бол хөтөлбөрийг дагаж ирэх эерэг үр дагаврын нэг мөн.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (47)

  1. Хурдан энэ байдлаас гарна гэж байхгүйдээ. Иргэд улс төрийн боловсролоо дээшлүүлж хяналт тавих нөхцөл бололцоогоо дээшлүүлж, олон нийтийн оролцоог зөв дэээшлүүлмээр байна. Болвол бүх хүн өмнөговь аймаг Улаанбаатар хотдоо нүүж ирээд төвлөрмөөр байна. Үлдсэн нь тэгээд өөрөө өөрсдийгөө тэжээнэ биз төсөв хувиарлах хэрэггүй. Попууд ардчилсан намын самраачид тэртээ тэргүй энэ намар зугтаана биз.

    0 0 Хариу бичих
  2. Manaihan ih sonin uls yum. Yu ch hisen bolohgvi talaas n harna. Hytadaas zeel awie bolohgvi gelee. Za tegwel OUWS-aas awie gelee bas bolohgvi gelee. Tegeed yu boloh yum medehgvi geh yum. Ene shvvmjleed bga hvmvvs yadaj garah arga zamin olchood ingeech geed bicheech. Udahgvi tuluh 580 sayig yaj tul geewee. Bvh ur tulaad irchihsen hurdan hugatsaand mungu bosgoh arga n l ene bn. Uur ymar ch songolt bhgvi. Ofshorchidoosoo mungu tsugluul geh maygin yum yarinalee. Ene chin jinhene populizm bhgvi yu. Za yahaw ofshorchidig barij mungig awie gej bodie. Tsag hugatsaani huwid 2-3 jilees naashgvi. Buun yum bolno. Awna geed awchidag yum bish. Negig n shorond hih gej uchnuun jil bolno zvgeer. Amjihgvi. Ter hoorond uls oron svrne shdee. Manaihan jaahan amidraltai yum bicheerei. Mini huwid odoo awch bga arga hemjee hamgin onowchtoi songolt gej bodjin.

    0 0 Хариу бичих
  3. Хүн амьтан хорхой шавьж өөрөө өөрийхөө юмыг хийж амьдардаг биз дээ..,

    0 0 Хариу бичих
  4. Гар бариад бугуй барина гээч болдог шүү. Энэ америкчууд. Виз горидож элчинд нь хамаг байдгаа барьж гүйсээр одоо бүр даварлаа

    0 0 Хариу бичих
  5. luivarchdiin offshore dansnaas uriig tuluud naad olon ulsiin valutiin sangiin chutguruudiig xurdan zailuulj salj amarya

    0 0 Хариу бичих
  6. Энэ нь зөв хяналтгүй бол төрд бга хулгайчид офишорт хийцчихна

    0 0 Хариу бичих
  7. tged ene ih urig chin yaaj tuluh yum be ene hamgin shildeg arga odoogoor hooloin der hutga tulsan ued bidend uur songolt bganmu.ene hugjlin bank altankhuyag Z saihan bileg bayartsogt elbegdorj terguutei nuhduudig bugdin shorond higed munguu butsaaj avaad talinch boltugai tulchihmuur bnshd.

    0 0 Хариу бичих
  8. Хөгжинө гэж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хэлнэ . Энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Дотооддоо үйлдвэрлэх бололцоотой зүйлийг гаднаас авахаа зогсооё. Ер нь бол урд хилээ хааж байж л манай улс хөгжинө.

    0 0 Хариу бичих
  9. Айлын аав ээжийн өвөрт орлоо лдоо Өрх гэрийн тэргүүн зүгээ хараастай хүүхдүүд нь горьдиостой иим л зураг байна

    0 0 Хариу бичих
  10. Энэ чинь урьд зээлүүлсэн мөнгөө төсвөөс асуудалгүй авах арга шүү дээ манай хэд наад хэдэн шар, халтаруудын үгэнд ороол МАН итгээл

    0 0 Хариу бичих
  11. Хоорондоо өрсөлдөөнтөй хоёр айлын нэг нь тансгалсаар байгаад өрөнд ороод орон гэрээ зарж худалдах дээр тулсан үед нөгөө айлын инээд нь хүрч бүх санхүүгийн мэдлий нь өөртөө шилжүүлж шатрын хүү шиг дураараа хөдөлгөх болсондоо алгаа үрчин дэвхцэх дүр нүдэнд буулаа.Өрх гэрээ өөрсдөө авч явж чадахгүй гаднын хүнээр өрхийн тэргүүн болгосон тэр тусмаа монгол айл гэхээс л дотор жихүүцэх юм.

    0 0 Хариу бичих
  12. ОУВС.нд алуулж байхаар оффшорчдоо алаач ээ эргүү малнуудаа ард түмнээ л шулж дарлаж байвал бах нь ханаж байх юм даа энэ 2.нам гэж бүлэг луйварчид бурхан гэж зохицуулдаг нэг юм бий шүү санаж яв

    0 0 Хариу бичих
  13. Баян монгол минь ийм болчих ч гэж дээ. Ардчилсан нэртэй луйварчдын хийсэн ажил. Гадаадын нэг сан (банк)-д толгойгоо мэдүүлж доромжлуулснаас, өөрсдөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн нь дээр юм байна даа.

    1 1 Хариу бичих
  14. Үйлийн үр гэж бид ярьдаг даа. Сонголтоо бид ингэж хийсэн. УИХ сонгууль бүрээр та бусдаас хэдэн ₮ авч, түмэн олны толгойг хэрхэн эргүүлж, хэн гээчийг сонгуульд гаргалаа. Хороон дарга нараа?! Намын ажилтнуудаа?! Төрийн албан хаагчидаа?! Тиймээ тэр л мөчид та бүхэн өнөөдөр тохиож буй үйлийн үрийн үндсийг тавьсан. Бодит үнэнтэй нүүр тулах нь энэ. Бүх монголчууд минь их л ядрана даа. Яагаад гэвэл биднийг эрдэм мэдлэгтнүүд бус өчүүхэн хувалзууд удирдаж байна. Бухимдах хэрэггүй, өчүүхэн тэдгээр муусайн хувалзуудыг та өөрөө сонгож толгой дээрээ гаргасан.

    5 0 Хариу бичих
  15. Зарим чухал бараа бүтээгдхүүний экспорт,импортоос бусад зүйл хилээ хаа , гадаа байгаа хулгайн мөнгөө авчир тэгээд болоо

    4 1 Хариу бичих
  16. Тэгж ард тумнээрээ зовож ядуурснаас оффшорчдын монгийг хучээр оруулж эдийн засагт оруулах ганц богоод ур ашигтай хуувилбар байна.хувьсгалын дараа ноёд хаадын хоронго хувьчилсан сая эрдэнэтийн 49 хувийг тор мэдэлдээ авсан одоо ийм хунд уед оффшорчуудыг нийгэмчлэх цаг болжээ.

    1 0 Хариу бичих
  17. Яааааааг манайд таарсан хөтөлбөр байна, тэгэхгүй үе үеийн нөхдүүд олсон, авсан, дээсэн мөнгөөрөө туйлаад өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Яг хуваарийн дагуу хийх ёстойгоо хийгээд ОУВС-ийн зөвлөгөөг дагаад явбал гэрэлт ирээдүй биднийг хүлээж байна нтр хахах

    0 0 Хариу бичих
  18. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. Шинэ гарч ирсэн нам нь жаахан мөнгө тараадаг. нэг иймэрхүү

    3 0 Хариу бичих
  19. OUVS manai ulsiig ood ni tataj chadaxgui. Ene bichsen sanaa bol mash unen. Ene xotolbort xamragdax xereggui. Iim baidald xurgesen omnox UIX bolon Zasgiin gazartai ard tumen tootsoo bodox l tsag bolson. Edgeer xeregtuunded eruu uusgen shalgaj 20 orchim offshore mungiig ni oruulj irexed mongol sergeed irne. Tegexgui bol mongol uls gej yariltgui bolloo shuu. zuvxun tsag xugatsaanii asuudal uldsen baina.

    4 1 Хариу бичих
  20. АНы БААСАН БААС мөддөө арилахгуй. Энэ дебилүүд газар нутгийн бүрэн бүтэн байдал Монголын тусгаар тогтнолыг хутагны ирэндээр авиачсан нь үнэн.

    2 4 Хариу бичих
  21. Ene hogiin nugeltei eh ornosii deerem hulgai hisen nuhduud offshor dansnudaa butsagaad eh orondoo ugdugui um baihdaa....huulinhan araas ni mushguud gadad bga uuchnuun terbum dollarin offshor dansnuudig avchirdagui um bh daa

    3 0 Хариу бичих
  22. Mongol hun mal.hul.hel guravtaigaa bbaival bolno.Er ni manaihan nerg yum bolohoor l baahan medemhiireh yum.Mal bn.Uurhai bn.Bosno shu de.Oriig avsan humuus ni tolno.

    0 2 Хариу бичих
  23. hyatdaas tuslamj guigaad hyatad maygaar hogjino geed shahaj baina

    1 0 Хариу бичих
  24. Төрийн тансаг хэрэглээг танаад. Оффшорт байгаа хэдэн сая долларын мөнгөнүүдийг Монголдоо татаад ирэхэд гаднаас заавал зээл авах шаардлага байхгүй. ОУВС бай өөр ямарч мөнгөтэй олон улсын байгууллага ч бай улс орны маань асуудлыг шийдэхгүй л байх. Харин бид л өөрсдөө эдгээр асуудлуудаа зөв, хариуцлагатай, хатуу зохицуулалт, зохион байгуулалт хийж байж шийдэнэ.

    1 1 Хариу бичих
  25. neg yum asuuya. tegeed hyatadiig dagah yostoi yu. tegbel ulsaa gazar nutgaa aldana. ugaasaa iim bolgochihson ulsad iim l emchilgee tohirno. harin tsaashdaa yaj udirdah ve gedgee oorsdoo l shiidne. sungaad yuvdag gej bgaa bizde. tenegteed bval nohtsol n hatuuraad bdg yum. OUVS tai tohirchih yum bol nemegdel sanhuujuulelt g Japan hiie l gj bgaasde. Shuud ooroo tusalj, teriigee inge, eniigee inge gj boldoggui bolohoor OUVS n shaardlagiig avchihaachee, nemelt sanhuujiltiig n valutiin snag shahaad bid hiinee gej ali nodnin zun helchihsen sde. ternees OUVS d orson bolgon suirdeg yum bhgui shu. sain jishee duuren bii. olood end bichih husel bhgui l bj de

    2 2 Хариу бичих
  26. хоосон толгойнууд ийм л юм бичнэ дээ

    3 0 Хариу бичих
  27. Чанга нөхцөлтэй = Зөв нөхцөлтэй (олсноосоо бага зар) Хатуу нөхцөлтэй = Дураараө мөнгө зарцуулах гэсэн улс төрчдөд хатуу нөхцөлтэй Тэрнээс биш ОУВС ард түмэнд хатуу нөхцөл иавьж мөлжих гээд байх шаардлага байхгүй.

    1 0 Хариу бичих
  28. ОУВС -N TOLGOID HEN HEN BDAG VEE GEDGIIG L SAIN BODOJ UZEH HEREGTEI DE

    0 0 Хариу бичих
  29. Ер нь тэр баахан бондын өр чинь анхнаасаа гадны байгууллагуудын зохион байгуулалттай жүжиг юм шиг санагдчихлаа. Өмнөх засгийн газрын тэргүүний тархийг угааж угааж ЭЗийн өсөлт иим өндөр байна бонд босгож зээл ав улс оронд хэрэгтэй гэх мэтчилэнгээр баахан зүйл ярьж зээл босгуулчихаад түүгээрээ далимдуулж дараа дараагийнхаа арга хэмжээг авч байгаа мэт харагдаж байна. ОУВС-с зээл авч хөтөлбөрт нь мамрагдах хэрэг байгаа ч юм уу? Ингээд эхнээсээ баахан хар дагуулж эхэлж байна.

    0 0 Хариу бичих
  30. 60 тэрбумын хэрэг гарлаа даа

    1 0 Хариу бичих
    • АНы БААСАН БААС мөддөө арилахгуй. Энэ дебилүүд газар нутгийн бүрэн бүтэн байдал Монголын тусгаар тогтнолыг хутагны ирэндээр авиачсан нь үнэн.

      1 4
  31. Бүх дэд сайд, дэд дарга,зөвлөхүүдээ хас данхайсан бүтэцэндээ өөрчлөлт хий.гадны бага хүүтэй банкууд оруулах.козинаа байгуулах.оюу толгойн дубайн гэрээг хүчингүй болгох,таван толгойн басад орд газруудыг явуулах,оффшор ддансыг

    2 0 Хариу бичих
  32. төмөрдөшийн баярхүү гээд хүн зөв юм яриад байгаа тэр хүний хэлсэнээр явбал яасан юмбэ ард түмэн улс төрчид минь бид бүгдээрээ л монголчууд нэг завинд сууж яваа шүүдээ

    0 0 Хариу бичих
    • Bayarhuu unen yaridag bol delhii 12 ond suirchihsen. Yugoslavia ruandiin jishee lav hudlaa bn. hov jive shig yum bichih yum

      0 0
  33. Ta nar mungu taraaj bhaar uildver bariad olon ajliin bair beldeechee tolgoi ni olgoi boltson garuud baih yum aa

    1 0 Хариу бичих
  34. muu ard tumen gej baidaggui muu udirdagchid gej baidag. iim bolson ni ard tumnii buruu bish

    1 0 Хариу бичих
    • Би муу амьдарч байгаад би биш бусад хүмүүс л буруутай гэж боддог хүн үү өөрөө?

      1 0
  35. оувс ыг зодоод хеегеед явуул

    1 0 Хариу бичих
  36. ОУВС юу зөвлөдөг вэ? Зөвлөгөөг нь дагаад сүйрсэн орнуудаас жишээ авбал Югослав хүнд аж үйлдвэр,электроник,хийхийн салбар сүйрч эцэст нь иргэний дайнд хүргэсэн. Зүүн европ,барууны орнуудад,АНУ -д гаргадаг байсан машины үйлдвэрийг нь хаалгасан.Алдартай автобус үйлдвэрийг нь хаалгасан. ЗХУ задарсны дараах хүнд үеүүдэд ОУВС Оросыг үйлдвэрлэгчээс худалдан авагч болгосон,.ГАЗ,ЗИЛ,АЗЛК болон цагны, электрон үйлдвэрлэлийг шууд зогсоож импортын бараагаар орлуулдаг болгосон, Одоо Украйны хийж үйлдвэрлэж чадах бүхнийг зогсоосон,Шкодаг ФВ залгисан,Унгарын Икарус бас нэг Германы мэдэлд очсон. Уг нь эдгээр улсууд үндэснийхээ компаныг шинэчлэх сайжруулах тал дээр тусламж хүссэн ч ОУВС зарчим бол та нар юм хийж яах юм. Зээлээр нь шинэчлэл,технологоо сайжруулахыг зөвшөөрдөггүй. Манайд бол Говь үйлдвэрээ хаа,Эрдэнэтээ хаа,МИАТ аа зар,Төмөр Замаа зар гэх мэтээр л зөвлөх байхдаа

    5 3 Хариу бичих
    • Битгий худлаа цуур Япон Солонгос гээд АНУ буюу ОУВС дэмжлэгээр хөгжсөн орон зөндөөн бн

      1 9
  37. Миний сонсоноор ОУВС гэдэг хөгжих ирээдүйтэй боломжийн бие даагаад явчих орнуудыг сөхрүүлж эдийн засгийг сүйрүүлж АНУ тэргүүтэй хэдэн баян орнуудын мэдэлд оруулдаг. Унгар улс Югославын жишгээр ОУВС тай нөхөрлөж үзээд үндэсний үйлдвэр компаниуд нь сүйрээд барууны бараа импортлогч болонгуутаа ОУВС аас зайгаа авч бүр хөөж гаргасан ш дээ. Монгол ардын үг байдагдаа " сайныг дагавал сарны гэрэл,мууг дагавал могойн хорлол" гэдэг шиг ОУВС -г дагавал хорлогдохын шинж. Тэд бидэнд үйлдвэр заводоо шинэчлэх,шинэ тоног технологи авахад туслахын оронд зүгээр л тэр үйлдвэр заводаа хаах эсвэл гадны үндэстэн дамнасан ижил корпораци энэ тэрд өгөхийг тулгадаг. Ийм жишгээр зүүн европын олон алдартай үйлдвэр брэнд алга болох эсвэл барууны компаны мэдэлд очсон доо.

    6 1 Хариу бичих
  38. Valyutiin sangaas xediig zeelex geed iim xotolbor sanal bolgox ged bgan boldoo?

    0 0 Хариу бичих
  39. Наад хэдээ хөөгөөд явуулаа дахин өндөр хүүтэй мөнгө өгөх байхгүй юу

    0 0 Хариу бичих
  40. Энэ ард түмэнд өвдөлт мэдрүүлж өлсгөж үзүүлэх хэрэгтэй. Үнхээр юу ч хийхгүй зүгээр бэлэн мөнгө улсаас авах санаатай залуучууд маш их болсон. Үхэрнүүдэд зовлон үзүүлж байж худлаа том том бааж омогшихоо болино

    7 1 Хариу бичих
    • заа да чиний хэлж байгаа ч зарим талаараа зөв дөө Өлсөж байж л яаж ажил хийдгийг хүн сурдаг Өлсөж байж л юмийг бүтээхийн гайхамшигийг мэдэрдэг Өлсөж байж л хийж байгаа ажилаараа бахархдаг энэ бол яах аргагүй үнэн

      0 0
    • Тэнэг гичий вэ, тусгаар тогнол аюулгүй байдал яригдаж байна

      0 0
    • hunjliinhuu hereer huluu jiij amidrah heregtei.zardlaa humij halamjaa zoriltot hesegt ni uguh heregtei.yuriin ene danhaisan zardliig olon ulsiin valyutiin sangiin darmatan dor bagasgahgui bol manaihan bagasgaj vhadahgui ee.

      0 0