Уламжлалт загвартай дээл сар шинийн трэнд болж байна

Г.Даша


Монгол түмний төрт ёсны хийгээд үндэсний баярын нэг Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд хувцас загварын салонуудын Сар шинийн трэнд загваруудыг сонирхлоо. Монголын охид, бүсгүйчүүд, залуусын хувцаслалтад үндэсний хувцас тодорхой байр суурийг эзлэх болсон. Тиймээс хувцас загварын салонууд үндэсний хувцасны хэв маягийг хадгалсан загваруудыг тэдэнд санал болгож байгаа юм. Нэг хэсэг хэт их европ загварууд үндэсний хувцас руу түрэн орж ирж байсан бол өдгөө үндсэн уламжлалаа түлхүү хадгалсан загварууд трэнд болж байгааг загвар зохион бүтээгчид онцолж байлаа. 

“Хайрын хурим” эрдэнийн чулуун гоёлтой дээл худалдаанд гаргажээ

“Хайрын хурим” салоны хувьд гадуур түгээмэл байгаа европ загвар бүхий үндэсний хувцаснаас татгалзан дээлний үндсэн хэлбэрийг хадгалсан загваруудыг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Тэд үндсэн дээлний элементээ хадгалж, мартагдаад буй дурдан бүсээ хэрхэн бүслэх вэ гэдэг дээр ч анхаарч ажиллаж байгаа гэнэ. Мөн үндсэн дээлний загвараа алдагдуулахгүйгээр орчин үеийн болгох үүднээс энэ жилийн голлох материал хамба хилэнгээр дээлээ урласан байв. Хамба хилэн материалаар дээл урлахаар хүмүүс мариалаг харагдуулах болов уу, яах бол гэж эргэлздэг. Энэ тал дээр тэд өвөрмөц оливын өнгө, бараан ягаан, улаан хүрэн өнгийг санал болгон, тухайн үйлчлүүлэгчийн бүсэлхийг тодруулах үүднээс дурдан бүстэй хослуулжээ. Энэ жилийн трэнд болсон уламжлалт загвар бүхий үндсэн дээлний загвар шулуун хэлбэртэй учраас тэд аль болох гоё, дэгжин харагдуулах дээлүүдийг хүмүүст илүү санал болгож байгаа аж. 

Тэдний энэ жилийн Сар шинийн гоёлын онцлогийг охид, бүсгүйчүүдийн хувцаслалт, ялангуяа үндэсний хувцасны загварт санал болгож буй деталиудаас харж болно. Дээлний хийцийн хувьд үндсэн загвараа хадгалж байгаа ч материал сонголт, жижиг чимэглэлийн хувьд илүү нарийн ажиллагаа шаардах мана, усан болор, утаат болор, хаш зэрэг эрдэнийн чулуун чимэглэлүүдийг дээлний мөрний хэсэгт гар урлалаар шигтгэн өгчээ. Мөн тэд урлаж байгаа дээлнийхээ товчийг уран дархнаар “Хайрын хурим” салоныхоо логог мөнгөн дээр урлуулан хийсэн нь содон гоёлын нэг байлаа. 

“Хайрын хурим” салон үндэсний дээлний эмэгтэй загварууддаа торгон хэвлэлийг ашиглан зураач Д.Наранцэцэгийн “Домог” болон “Бөртэ”, “Мандухай”, “Есүй” гэх мэт монгол хатдын нэрээр нэрлэсэн цуврал загваруудыг гарган олонд хэдийнээ танигдсан билээ. Тэгвэл энэ Сар шинээр монгол хатдыг шигтгэн урласан торгон хэвлэл бүхий үндэсний дээлний загваруудаасаа ч дэлгэжээ. Үнийн хувьд зөвхөн үйлчлүүлэгчдийнхээ захиалгаар цор ганц бүтээл урладаг болохоор харилцан адилгүй байдаг аж. Энгийн дээл 400 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа бол чамин нандин хийцтэй дээлний дундаж үнэ нэг сая төгрөг юм байна.

“Urban jeans”-ийнхэн брэнд “Хүрээ” коллекцио дэлгэлээ

Үндэсний үйлдвэрлэгч “Urban jeans” брэнд Сар шинийн баярын гоёлд зориулсан “Хүрээ” коллекцио худалдаанд гаргаад байгаа юм. Тус коллекци монгол үндэсний уламжлалт хувцасны хэв маяг, хэлбэр хийцийг орчин үеийн өмсгөл суулт, дэвшилтэт технологийн шийдэл, шинэлэг материалын шинж чанар зэргийг хослуулан залууст зориулан бүтээжээ. 

Шинэхэн загваруудын өнгө төрхний тухайд “Урбан” брэндийн дүр төрхийг илтгэх цэцгэн хээ бүхий сунадаг деним материал, хөвөн даавуун Дүрвэгсэд тухайн улсдаа оччихоод ажил огт хийдэггүй, нийгмийн халамж хүртээд суух сонирхолтой байдаг нь нутгийн уугуул иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж, энэ хэрээр байгууллагуудын үйл ажиллагаа илүү харгис, хатуу хэлбэр рүү шилжиж байгааг хөндлөнгийн ажиглагчид сэтгэл түгшин хэлж байна.  “Тамлиерын одонт рыцариуд”, “Шипки”, “Васил Левскигийн цэргийн зөвлөл” хоорондоо холбоо тогтоож, олон улсын сүлжээ үүсэх эхлэл нь ч тавигджээ. Австри, Герман, Швед, Францад өдөр бүр дүрвэгччдийн оролцсон гэмт хэрэг, сөрөг үр дагавартай үйл явдлууд болж байна. айгалийн гаралтай амьсгалдаг сүлжмэл материал болох жерси, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр боловсруулан нэхсэн хоёр талтай торгомсог силкээр урлажээ. Деним болон жерси материалтай загварууд нь биед эвтэйхэн хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн, зөөлөн, таатай мэдрэмж төрүүлнэ. Торгомсог силкэн материал нь үндэсний хувцасны уламжлалт хэв шинжийг илүү тодотгож, тансаг дэгжин энхрий дүр төрхийг илтгэнэ.

Үндэсний хэв шинжийг тусгасан эмэгтэй коллекцид бүсгүй хүний гоо сайхныг тодотгох бариу өмсгөлтэй загварууд нь дахин давтагдашгүй дүр төрхийг илтгэхээс гадна хэв маяг донж төрхийг тодруулж, биеийн өөг дарж зөв пропорцтой харагдуулах сул өмсгөлтэй загваруудын цуглуулгаас бүрджээ. “Хүрээ” коллекцийн эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг, дэгжин, хэв маягийг эрхэмлэгч стиллэг охид бүсгүйчүүддээ зориулан урласан байна. Ингэхдээ тухайн загваруудынхаа энгэр, ханцуйд уран хатгамал шигтгэн гоёж, чамин бүс зэрэг аксессуараар чимжээ.

Харин “Хүрээ” коллекцийн эрэгтэй загварууддаа үндэсний уламжлалт барлах аргаас санаа авч энгэртээ дардас хээ дарж, хатгамал хээг хатгасан нь эрэгтэй коллекцийн эрхэм тансаг чимэг болжээ. Эрэгтэй коллекцийн загваруудын мөр болон ханцуйнд торгон оруулгыг нарийн эмжин оёсноор булчинлаг, дайчин, эрэлхэг дүр төрхийг бий болгосон байна. Тансаг сайхан харагдах “Хүрээ” коллекцийн үнэ танд таатай байх хямд үнийг санал болгож байгаа ажээ. Гурав дахь жилдээ хэрэглэгчдийн гар дээр шинэчлэгдэн хүрч буй “Хүрээ” коллекци үнийн хувьд нэг загвар нь 69900-109900 төгрөгийн хооронд байгаа юм. 

“Michel & Amazonka”-ын тансаг, загварлаг дээлүүд

Залуусын Цагаан сар, үндэсний их баяр наадмаараа гоёдог дээл, хувцасны сонголт нь энгийн, тансаг, мөн загварлаг болсоор байгаа. Эгч, дүү дизайнерууд Ч.Янжиндулам, Ч.Нямханд нар “Michel & Amazonka” брэнддээ уламжлалт хэв маягийг европ загвартай хослуулж, “haute couture” буюу зөвхөн нэг хүнд зориулсан, дээд зэрэглэлийн загварын бүтээгдэхүүн урладаг. Тэдний залууст зориулан урласан дээл нь үндэсний хээ, угалз хатгаж гар урлалаар чимэглэн урласан өдөр тутмын хувцаснууд нь ч дахин давтагдашгүй чамин содон байдгаараа бусдаасаа ялгарсаар ирсэн юм.  
“Michel & Amazonka” брэндийн дизайнерууд энэ удаа “Mongolia’s Next Top Model” шоуны шүүгч нарын гоёлыг урлаж байгаа ажээ. 

Хантаазыг халж, уламжлалт дээлээрээ гоёно

Үндэсний хувцас урладаг “Монгол Костюмс” төв хэдийнээ захиалгаа хаажээ. Гэхдээ тэд монгол дээл, хэрэглэл сэлтийг дэлгэсэн үзэсгэлэн худалдааг өөрийн байрандаа зохион байгуулж байлаа. Энэ жилийн Цагаан сарын гоёлдоо иргэд уламжлалт загвар бүхий үндэсний дээлийг захиалсан талаар тус төвийнхөн хэлж байлаа. Өнгөний сонголтын хувьд бүдэг, цайвар, завсрын өнгөнөөс татгалзан хурц, тод, өнгөлөг өнгөнүүд түлхүү сонгох болсон гэнэ. Материалын хувьд эмэгтэй дээлийг голдуу хөнгөн, зөөлөн торго буюу Индонезийн батикаар, эрэгтэй дээлийг Австрийн хонины ноосон материал, торго, энгийн даавуугаар захиалан оёлуулж байгаа гэв. Өнгөрсөн жилүүдэд трэнд болоод байсан хантааз, уужтай загварууд энэ жил халагдан иргэд энгийн дээлээрээ гоёхыг илүүд үзэх болжээ. Сүүлийн жилүүдэд залуус уламжлалаа хадгалсан монгол дээлээ захиалан гоёх нь эрс ихэссэн гэнэ. Цор ганц загварыг зөвхөн таны биед тааруулан захиалгаар урлахаас гадна тус төвийнхөн үндэсний уламжлал томоохон баяр ёслолын өмнө ийнхүү өнгө, загварын өргөн сонголт бүхий монгол дээлний үзэсгэлэн худалдаагаа дэлгэдэг. Үнийн хувьд  эмэгтэй дээл 310 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. сонин хүний дургуй хүргэсэн юмныг гарчигнаасаа эхлэх юм аа үндсэн гэдэг худал шүү

    0 0 Хариу бичих
  2. Iimerhuu uhdel shig modeliudad omsuuleheer huvtsas gj haragdahgui bn. Helheetei ysnuud. Shan eyreg energitei ineemseglesen bj boliishd. Hiits bur gamshig ym aa. Ha ha

    0 0 Хариу бичих
  3. Bus buslehgui bolohoor hyatad deel shig bn

    1 0 Хариу бичих
  4. za urban jeansruu ochij uzsen. zurag shigee l baildaa. arai arai

    0 0 Хариу бичих