НӨАТ-ын мэдээллээ засварлах хугацаа маргааш дуусна

С.Цолмон


Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа билээ.

Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах боломжгүй байгаа юм. Тодруулбал, буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор засварлах боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа.

Өөрөөр хэлбэл, таны мэдээлэл алдаатай бол маргаашийг дуустал засварлах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Minii noat aldaatai gsn.yadjihad hereglegchin.ner kodoo.sanahgui bol yah yostoin boloo

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ