ОУВС төсөвтөө тодотгол хийх шаардлага тавьжээ

Энэ онд эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүргэхээр тооцоолоод буй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийг шийдэж, Гачууртын ордыг ашиглаж, Оюутолгой төслийг үргэлжлүүлэн мөн төмөр зам барих “амлалт” Засгийн газар өгсөн.

Хэрэв эдгээр төслийг хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхгүй, төсвийн орлого тасарна гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэллээ.

Түүнчлэн Засгийн газар Олон улсын валютын сантай хэлцэл хийж буй. Хоёр тал төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр 2017 оны төсөвт ээлжит бус чуулган зарлаж байж тодотгол хийх шаардлага үүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ