Тэд хаачив

Т. Дөлгөөн


Хотын төв болон захаар "Миний аав адуучин хүн байсан

Миний аав дуучин хүн байсан

Ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн

Ээжийн бор аяга харагдаад байна аа" хэмээн солгой сөөнгө гэх мэтчилэн төрөл бүрийн хоолойны өнгөөр дуулдаг бяцхан багачуудын дуу сонсогдохоо больжээ. Тэднийг байхгүй болохоор хаачсан юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Шил лаазхан түүж голоо зогоодог тэдгээр хүүхдүүд хаашаа явсаныг хэн ч мэдэхгүй. Эргэн дурсах хүмүүс ч цөөн.

Тэнэмэл хүүх­дүүд. Тэд цөөрчээ. Тухайн үед тэнэмэл хүүхдүүдийн бүхэл бүтэн нийгмийн давхарга бий боллоо гэж ярьж, бичсээр сүүлдээ ор тас мартаж. Өнөөдрийн тэнэмэл гэж адлагдсан тэдгээр хүүхдүүд хүссэн, хүсээгүй монголчууд бидний маргаашийн залгамжлагчид юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд чам руу их буугаар буудна гэх үг бий. Тэгвэл энэ үг өнөөдөр монгол­чуудад тул­гараад байх шиг.

Их хотын төвд, их хөлийн газар ганцаардаж, орох оронгүйдэж гудамж, орц хонгил, траншейгаар гэр хийж явсан тэд өнөөдөр хаачив.

Манай улсад 1990-ээд оны эхээр ард­чилалын хөх сал­хитай зэрэг­цэн “тран­шейныхан” гэх тодотголтой хэсэг бүлэг нийгмийн давхарга бий болсон. Их хотын төвд, их хөлийн газар ганцаардаж, орох оронгүйдэж гудамж, орц хонгил, траншейгаар гэр хийж явсан тэд өнөөдөр хаачив.

Зарим нэг нь “Багаасаа танхай өссөн хүүхдүүд нас бие гүйцээд хулгай, дээрэм хийж хэцүү нэртэд очоо байлгүй” гэж байхад нөгөө хэсэг нь “Гудамжинд өсч том болоод амьдрал ахуйгаа дээшлүүлээ байлгүй дээ” гэж ярьж байна. Тэр ч битгий хэл өөр нэг хэсэг нь “Хүний наймааны золиос болсон” гэж үзэж байх юм.

Ёстой л хүн хүний бодол санаа өөр өөр юм. Жил­ээс жилд гудамжинд гарах хүүхдийн тоо багасч бүр байхгүй болох талдаа орж байгаа нь сайхан сонсогдож байгаа ч үнэндээ тэд яагаад багассан бэ гэдгийг яг таг хэлчих баримт, судалгаа алга. Харин ч эсрэгээрээ гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг хар бараан баримт даанч их. Тэд хаачив...

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. ted odoo nasand hursen bobo nar shdee

    0 0 Хариу бичих
  2. Хүүхдийн эрх баруунд ямар билээ Улс төрчидөө Германы сургууль төгсөгч улс төрчидөө хүүхдийн эрх тэнд ямар билээ барууны жишиг гээд тэтгэвэрийн нас ярих юм хүний эрх монголд юу билээ улс төрч ямар нэгэн дарга танихгүй мөнгө муутай бол та монголд хүний эрх чинь бүр хэрэггүй улсын эмнэлгээр настай хүн үзүүлж мэс засал хийлгэе ч гэх юмуу шинжилгээ муу бна гэвэл та хөгшин хүн үхэх болсон гэж үзэж буй эмч чинь танд хандана.Баян хүний өвөг бол өвчин байнга гарч ирээд эмнэлгээр эмээр явна.

    0 0 Хариу бичих
  3. Өнөөдөр ч гэсэн монголын хүүхэд залуучууд хөрвийн аргаар бойжиж байна. Одооны хүүхэд залуучууд гэж амаа эцтэл муу хэлэх юм даа..тэгсэн мөртлөө тэдний төлөө дуугардаг ганц ч байгууллага хүн алга байна даа.

    0 0 Хариу бичих
  4. эрээн рүү хүний наймаачид авч явсан. хөөрхий монголын үр сад.

    0 0 Хариу бичих
  5. Ed erhteng ni awaad, huurhiisiig erlegt ilgeesen ch baij bolno.

    0 0 Хариу бичих
  6. Хаана байна. Асрах газарт хамрагдж чадсан болов уу бүгдээрээ яаж чиг зовсон хүүхдээ үргэлж хайрлаж хамт байгаарай. Тэд буруугүй шүү дээ

    0 0 Хариу бичих
  7. Энэ олон хулгайчууд болж хувираа биз. Монголоор дүүрэн ажилгүй фэйсбүүкчид залхуучууд эцэг эхтэйгээ хэрэлдээд эхнэр хүүхдээсээ зугтаж хэвтэнэ.

    0 0 Хариу бичих
  8. Хүүхдүүд авч өсгөдөг олон хүн байгууллага гарсан байна шүүдээ. Төрөөс ч олон бодлого явуулж байна. Аливаад эерэг зөв хандаж харалдаа. Өөрсдөө хүний бүү хэл өөрийнхийгөө хүн болгож чадаагүй юмнууд нэг их сүржигнээд л. Харж л байна. Хов жив хутгаж байсанаас ажил хий. Эцэг эхийн чинь оронг тойроод өчнөөн ажил байхад хийхгүй ажил олдохгүй гэж хэвтэж байдаг тэнэгүүд.

    1 0 Хариу бичих
  9. Тэнэмэл хүүхдүүд байхгүй болж. Гудамжний архичид ихэссэн нь нэг юм хэлээд байгаан бишүү.

    0 0 Хариу бичих
  10. ene asuultaa oorsdodoo tavij khaana yavj bgaag ni olj sudalj ireed bidend ter tor udirdaj bgaa khumuust duulga, muu yavbal iim khuukhduuded iluu ikh sanaa tavikhiig sanuul, tegvel sain setguulch bolno shuu

    0 0 Хариу бичих
  11. Бичих юмаа олж ядах юмаа. Тэд том болоод явцгаасан. Дараа үеийнхэн нь бас л том болоод явсан. Одоо ганц нэгхэн цөөхөн хүүхдүүд бгаа юм энд тэнд хаа нэг харагдаж л байдаг. Ихэнхийг нь баривчлаад асрамж болон гэрт нь хүргээд өгдөг болсон.

    1 1 Хариу бичих
    • ter yu l bol tsagdaa bol tiim transheinii huuhed ntr g bol tookushd

      2 0
    • Ter chini unen ymu?

      0 0
  12. Нээрээ тэд хаачиваа. Төр засаг иргэдийнхээ талаар санаа тавьж сураг гаргаачээ. Иргэдийнхээ халаасыг үргэлж сэгсэрсээр идсээр л өдий хүрлээ. Ганц болов санаа тавиачээ.

    9 0 Хариу бичих
  13. Төрд гарсаан

    4 1 Хариу бичих
  14. Medeej zadargaad yavsan shdee. Bugd l medej bgaa shdee

    0 0 Хариу бичих
    • ta 2 yu ch medehq bj amni zorgoor bitgii huts

      0 0
    • Salia arilaagui bandi chamd chamd uchuuhen hun chanar ur huuhed bsan bol ingej bichihgui nusan chavh min ugee bodoj bai

      6 0
  15. олон халамжийн төвд бгаа

    3 0 Хариу бичих
  16. Minii bodloor urd zvgrvv muuhai hellegeer zadargaand yawsan gej boddog. Tvvnees uur haachhaw. Etseg eh ni haysan, unchin, eh oron ni haihrahgvi tedgeer huurhii vrs nohoin gulug shig l hend ch toogdohgvi bsaar vgvi bolsoor. Nas biend hvrsen hvmvvs or suraggvi alga bolood tsogtsos ni ch oldohgvi bhad medeej shvv dee. Naiziin mini duchun hedtei egch ni or alga bolood olon sar bolj bna. Ted haashaa yawah we????????. Ene bol oilgomjtoi. Ed erhtenii naimaa, hvnii naimaa manaid dald nuuts helbertei orshsoor bgaa gedegt bi itgej aij bna. margaashaas aij amidarch bna. Mongold amid yawah batalgaa 100% bhgvi bolson. Uwug deedes mini hvrtel urd zvgiinhniig yaaj hileeree oruulj bolohgvi gej horij tsagdaj blaa. Huurhii hvvhdvvd mini ter zvgt l huurhiilulteigeer alga bolson doo. Tur ni ganhsan ezengvi ulsiin mini ireedvi emgeneltei haragdaj bna.

    15 0 Хариу бичих
  17. tom bolood arhi uugaad uwguntud garsaaaan

    0 4 Хариу бичих
  18. Харин тиймээ Миний санахад нэг сурвалжлага нэвтрvvлэгэ дээхэн хийсэн бсан Тэнд хэдэн транш д аиьдардаг банди нараас яриа авсан бдаг Тэд хэлэхдээ биднийг хэсэг улсууд ирээд машинд суулгаад авч яваад бгаа Тэгээд ахиж эргэж ирэхгуй бгаа гээд бас их айж бгаагаа ярьж бсаншдээ Тэд нээрээ хаачихваа Тухайн vед Засаг захиргаа хvvхдийн байгуулага гээч дарганцарууд юу хийж бсан юм болоо гэсэн боддог Нээрээ хvний наймаагаар эсвэл эд эрхтэнг авчихаад Ходоо алс газар алаад булцан байсанч Хэн ч мэдэхгуй Одоо Аав ээж бдаг бол Тэр улсууд vр хvvхэдэн асууж сурмаар юмаа

    6 0 Хариу бичих
  19. нээрэн тэд хаачив???

    3 0 Хариу бичих