Хойд Солонгос пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Трамп Японд зуун хувийн дэмжлэг амлав

Ш.Самбуу


АНУ Японыг “100 хувиар дэмжинэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хамт хийлгэсэн тусгай хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр түүний ярьсныг Цагаан ордноос дамжуулсан байлаа.

АНУ өөрийн сайн холбоотон Японыг 100 хувиар дэмжиж байгааг бүгд ойлгож мэдрээсэй гэж би хүсч байна” гэж тэр хэлэхдээ Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн талаар тайлбар хийгээгүй юм. Өмнө нь тэр энэ тухай сэтгүүлчдийн асуудалд хариу өгөөгүй байв.

Абэ, өөрийн ээлжид Пхеньяны үйлдлийг огт хийж боломгүй зүйл гэлээ. “Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн биелүүлэх ёстой” гэж тэр заалаа. АНУ, Япон хоёрын холбоо бүрэн бэхжих ёстой, үүнийг Трамп түүний хамт зэрэгцэн зогсож байгаа нь гэрчилнэ гэж тэр хэлжээ.

Шинзо Абэг АНУ-д айлчлах үеэр БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгалаг явагдана гэж Цагаан ордон хүлээж байжээ. АНУ ба Шинзо Абэ хоёр энэ үйлдлийн хариуд шинэ хориг арга хэмжээ авах мөн АНУ-ын бүс нутаг дахь цэргийн хүчийг бэхжүүлэх талаар ярилцаж байгаа ажээ. Вашингтон Хойд Солонгост нөлөөлүүлэх талаар Бээжинд шахалт үзүүлэх ажээ.

Хойд Солонгос төрөл ангилал нь тогтоогдоогүй байгаа пуужинг зүүн эргийнхээ Пхенан-Намдо мужаас ням гарагийн өглөө хөөргөсөн байв. Пуужинг Япон тэнгист унасан гэж япончууд мэдэгдлээ. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пуужин 350 км орчим замыг туулсан байв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)