Аавуудын 61.1, ээжүүдийн 81.9, эмч нарын 86.2, дарга нарын 91.1 хувь нь архи уудаг...

-Хувьдаа баар цэнгээний газартай УИХ-ын гишүүд, сайд, дарга нараас болж хууль гууль болж байна-

Улаанбаатар хотод шинээр төрсөн хоёр хүүхдийн нэг нь энддэг, хүүхдийн цээжний тойрог багасч байгаа гэх аймшигтай мэдээг эрх баригчид ч ард иргэд ч утаатай холбож тайлбарласан. Хөдөө орон нутаг, ялангуяа зүүн аймгуудыг бэлгийн замын халдварт өвчин нэрвэснийг тархвар судлаач эмчийн орон тоо дутагдалтай,  иргэдийн ариун цэвэр, мэдлэг мэдээлэлгүй байдалтай холбоотой гэж тайлбарлахыг ч сонсож явлаа. Гэвч үнэн хэрэгтээ монгол хүний генийг доройтуулж буй гол аюул бол архи гэдгийг хаа хаанаа мартаад байх шиг.  Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг одоогоос таван жилийн өмнө Монгол орны 10 гаруй аймгийн 100 гаруй сумдаар явж, 60 мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, архины хэрэглээний талаар судалгаа явуулсан байдаг. Энэ байгууллага уг нь Цагдан сэргийлэх байгууллагатай хамтран иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилготой байгуулагдсан юм билээ. Гэвч явцын дунд архидан согтуурахтай тэмцэх ажил хийхээс өөр аргагүй болжээ. Архи уухыг л болиулчихвал гэмт хэрэг багасна гэдгийг мэдсэн хэрэг.

Хөдөөгүүр явж судалгаа хийгээд ирснийх нь дараа тус байгууллагын тэргүүн, цагдаагийн хурандаа, ахмад хуульч С.Жавзмаатай ярилцаж байлаа. Саяхан даа, иргэд архинд хордож амиа алдсаны дараа архи, согтууруулах ундаа худалдахыг гурав хоногийн хугацаатай хориглосон. Тэгэхэд уудаггүй хүн хүртэл ууж, хууль бус наймаа цэцэглээд авсныг бүгд мэдэж байгаа. Гэвч ийм байж болохгүй. Монголчууд бидэнд архи гэгч хорын ундаа ямар их түгээмэл тархаж, ямар аюулд унагаж байгааг эргэн сануулах үүднээс С.Жавзмаа гуайн ярилцлагыг сэргээн хүргэж байна. Монгол Улс уг нь архнидан согтуурахтэй тэмцэх нэлээд чанга хуультай. Гэвч хувьдаа баар цэнгээний газартай сайд дарга нараас болж хууль хэрэгжихгүй байгаа гэдгийг тэрэр дахин дахин давтан хэлж байсан билээ.   

Уулзалтад оролцсон нийт иргэдийн 85 хувь нь “Архидалт аюулын харанга дэлдэж байна гэж ярьсан. Монгол Улс архидан согтуурахтай тэмцэх боломжийн сайн хуультай. Харамсалтай нь эдгээр хууль тогтоомжийг биелүүлэх ажил хангалтгүй, хий хоосон реклам болод өнгөрдөг байдал нийтлэг болжээ. 

-С.Жавзмаа гуай, танай байгууллага өнгөрсөн жил хөдөө орон нутгаар явж, архидалт ямар түвшинд байгааг судлаад “Архидалт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчээ” гэсэн дүгнэлт гаргасан талаар сонслоо. Хэдэн аймгаар яваад ирэв?

-10 гаруй аймгийн 100 гаруй сумдаар явж, 60.000 гаруй иргэнтэй нүүр тулж уулзаад ирлээ. Уулзалтад оролцсон нийт иргэдийн 85 хувь нь “Архидалт аюулын харанга дэлдэж байна гэж ярьсан. Монгол Улс архидан согтуурахтай тэмцэх боломжийн сайн хуультай. Харамсалтай нь эдгээр хууль тогтоомжийг биелүүлэх ажил хангалтгүй, хий хоосон реклам болод өнгөрдөг байдал нийтлэг болжээ. Учир нь, архины үйлдвэртэй, архиар үйлчилдэг баар цэнгээний газартай УИХ-ын гишүүд, сайдууд, аймгийн дарга нараас болж энэ хууль биелэхгүй байна. Ер нь, архины хор хөнөөл нийгмийн бүх хүрээг  хамарсан гамшиг болчихоод байгаа энэ үед хувь хүний эрх ашиг чухал уу нийгмийн эрх ашиг чухал уу гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.

-Архидалт гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг нь юугаар илэрч байна вэ?

-Залуучуудын ихэнх нь ажилгүй, бааранд сууж, гудамжинд согтуу хэвтэж байна. Өнөөдөр хүүхэд залуучуудын 70,6 хувь нь архи, согтууруулах ундааг сонирхож ууж байна гэсэн тооцоо гарсан байгаа шүү дээ. Үүнээс болж сэтгэцийн гажигтай, төрөлхийн өвчтэй хүүхдүүд эрс нэмэгдсэн.

-Нийслэл хотын хувьд эрүүл төрөлтийн хувь багасч байгааг утаа руу чихээд өнгөрдөг. Тэгвэл хөдөөд байдал ямар байна вэ?

-Хөдөө орон нутагт эрүүл бус төрөлтийн хувь нийслэл хоттой мөн адил их байгаа нь, шалтгаан нь утаа биш гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр аавуудын 61.1 хувь, ээжүүдийн 81.9 хувь...

-81 хувь аа?

-Тийм, эмэгтэйчүүд нь голдуу ууж байгаа. Эмч нарын 86.2 хувь, удирдах албан тушаалтнуудын 91.1, ажилтан, албан хаагчдын 70,1 хувь нь архи уудаг гэсэн судалгаа гарсан байна. Ингэхээр оюуны хомсдолтой хүүхэд төрөх явдалд утаанаас өөр архи голлох нөлөө үзүүлж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Архинаас үүдэлтэй өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна.     

-Ямар байгууллагын хийсэн судалгаа вэ, баттай юм уу?

-Цагдаагийн байгууллагатай хамтарч хийсэн, баримт, нотолгоотой судалгаа. Төр засаг Цагдаагийн байгууллагад сүүлийн 20 жилийн турш архидан согтуурахтай тэмцэх үүрэг өгсөн ч эрхийг нь өгөөгүй. Ийм учраас цагдаагийн байгууллага дэлгүүр хаахыг нь хүлээдэг, баар цэнгээний газруудыг хаахыг нь хүлээдэг, өөрөөр хэлбэл эдгээр газруудын үүдийг сахихаас өөр ажил хийхээ больсон. Уг нь бол хууль зөрчсөн байгууллгуудыг нь хаадаг, эрүүгийн хэрэг үүсгэж хорьдог болчихвол одоогийнх шиг хууль завхруулдаг байдал арилах боломжтой. Цагдаагийн байгууллага энэ эрхээ вах талаар дээш нь хүсэлт тавьдаг ч хүлээж авалгүй өдийг хүрлээ. Байдал ийм байхад архидалттай тэмц гэх нь утгагүй. Эрхгүй үүрэг биелдэггүй юм.

-Дээр дурьдсан байгууллагад хууль зөрчсөн тохиолдолд дээд тал нь торгуулийн арга хэмжээ л авч байгаа харагддаг?

-Тийм. Өдөрт хэдэн саяар нь олдог газарт 200.000 төгрөгийн торгууль тавих нь инээдтэй биз дээ. Тэгсэн атлаа архи худалдах, үйлдвэрлэх зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь бүх үүргээ цагдаа руу чихчихсэн. Уг нь хэрэгжүүлдэг байгууллагад эрхийг нь өгөөд архидалттай хатуухан тэмцээд эхэлбэл эрүүгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, гэмт хэргийн тоо багасна. 

-Архи, худалдах, борлуулах зөвшөөрлийг ямар газраас өгдөг юм бэ?

-Мэргэжлийн хяналтын газар, нийслэлээс ч зөвшөөрөл өгдөг бололтой юм. Тэгсэн атлаа архидалтаас үүдсэн хэргийн хариуцлагыг хүлээхгүй, зөвхөн зөвшөөрөл өгчихөөд л, нэг ёсондоо авлига авчихаад суугаад байна шүү дээ. Эх оронч үзэл, эх оронч боловсрол үгүй болсон байна. Байдал ийм ойлгомжтой байхад хуулийг хэрэгжүүлдэг байгууллагад нь эрхийг нь өгөхгүй байна. Энэ бол мэдээж, энэ төрлийн бизнестэй хүмүүс төрийн толгойд байгаагийн гай.

-Архинаас үүдсэн өвчлөл нэмэгдэж байна гэж та хэллээ. Гаргаад харуулчих баримт байна уу?

-Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан статистик нь энэ байна. Архидан согтуурах донгоос үээдэлтэй өвчнөөр 2005 онд 5293, 2006 онд 5508, 2007 онд 5927, 2008 онд 5906, 2009 онд 5978, 2010 онд 6097, 2011 онд 6112 болж нэмэгджээ. Дээрх иргэдийн зарим нь тахир дутуу болж, зарим нь нас барсан байна. Хамгийн харамсалтай нь эдгээр хохирогчдын ихэнх нь 25-35 насны залуус байгаа юм.

-Төрөөс оюутнуудад сар бүр тэтгэлэг олгож эхэллээ. Энэ мөнгөний тодорхой хэсэг нь архи үйлдвэрлэгчдийг дэмжих байх даа?

-Ер нь, 21.000 төгрөг ч үндсэндээ архинд явдаг байсан юм шүү дээ. Сар бүрийн 15-20-ны хооронд архины борлуулалт эрс нэмэгддэг гэж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. хэрэглэхээ болчихвол зах зээлийн хуулиа дагаад зарагдахаа ч больж ямар ч сайд дарга гуайнх байсан хамаагүй үйлдвэр дэлгүүр бар нь устаж алга болно :) зах зээлийн хуулиар архинаас илүүтэй хүмүүсийн зовлонг амархан хурдан мартуулж жаргалтай мэдрэмж өгч бас эрүүл саруул байлгаж найз нөхөдтэйгээ ярилцах нийгэмших бололцоог олгодог ашиг тустай зүйл гарч ирвэл архины зах зээлийг дайран эзлэнэ дээ

    0 0 Хариу бичих
  2. архидалттай тэмцэхийг архитай тэмцэхээр орлуулж үл болно, ингэх л юм бол архидалд багасахгүйгээс гадна далдлагдаж нигмийн сөрөг үр дагавар нь эрс нэмэгддэгийг дэлхий нийт ойлгосон, дэлгүүр баарыг хорьсноор архидалдат ямар ч нөлөө үгүй, зөвхөн тэр журмыг хэрэгжүүлэх нэрээр дарга, цагдаа нар л хахуульд цаддаг, цадах ч гэждээ, хахууль цутгуулдаг, цадна гэж бол байхгүй ш дээ баар хироглосноор архидалт ахуйн хүрээнд шилжиж үүнийг дагаж маш их олон сөрөг үр дагавар гардгийг уул нь бүгд мэдэж байгаа

    0 0 Хариу бичих
  3. Эрүүл мэндийн салбарын бүх шатны эмэгтэй удирдлагууд яадаг бол

    0 0 Хариу бичих
    • Chi Erdenechimeg gishuuniig haraagui yum uu? Arhi tamhi sex 3-g yariad ailguitaad bichleg hiilguuleed buun od bolson shdee

      0 0
  4. Жижиг энд тэндгүй байгаа 8 нэрийн нэртэй дэлгүүрүүдэд архи зарахыг хориглох хэрэгтэй болсоон. Ер нь архины төрөлжсөн дан хэдэн дэлгүүр байх ёстой болов уу Дагаад соёлтой хэрэглээ хэвших хэрэгтэй байна.

    1 0 Хариу бичих
  5. Delguuruudiig zambaraagui zaruulahaa bolih heregtei Kartjuulah heregtei deer ued kartaar arhi zaraad bolood l bsan

    0 0 Хариу бичих
  6. Хуулиа хэрэгжүүлж архидалттай бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  7. архи зарахаа бүр болих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  8. Bitgii hudlaa surjigneed bai lalaraa

    0 0 Хариу бичих
    • Arhichin bichij bn haha

      1 1
  9. ХАТУУХАН ХЭЛЭХЭД НАМ ГЭЖ ХЭТЭРХИЙ ТУЙЛШИРЧ БАЯЧУУД НЬ БАЯЖЛАА ГЭЭД , ДУНДАЖ ДАВХАРГА БОЛОН ЯДУУС НЬ ЯДУУРЛАА ЯДАРЛАА ГЭЭД Л АРХИНД ДУРЛАХ ЮМДАА..ОНЦЛОГ НЬ БАЯЧУУД НЬ ЧАНАРТАЙ АРХИА ХЭРЭГЛЭЭД Л, ЯДУУС НЬ ХЭТЭВЧНИЙХЭЭ ХЭМЖЭЭГЭЭР ЧАНАРТАЙ ЧАНАРГҮЙ ХОРОО УУХ ЮМ.ЭНД БАС ДУНДААС НЬ ӨӨРИЙГӨӨ ЗӨВ АВААД ГАРСАН ХЭСЭГ НЬ БАЙГАА Л ДАА.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ