Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Чуулганд Монгол Улсын 270 мянга гаруй ахмад настны төлөөлөл болсон  21 аймаг, есөн дүүргийн 500 ахмад настан оролцож байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганыг нээж, УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны тухай хууль, хуулийн хэрэгжилт, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдвээр үндсэн илтгэл тавьсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Ач санах хуулийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтална, "Ахмадын зөвлөх үйлчилгээ"-г бий болгож, хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг нь өвлүүлэх ажлыг зохион байгуулна, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэсэн зорилтууд тусгасан.

Үүний дагуу Ахмад настны тухай хуулийг батлууллаа. Хуулийн хүрээнд 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд 2 удаа олгоно. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн болон эрүүл мэндийн асуудлыг нарийвчлан хуульчилсан.

Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг ХНХЯ-наас санаачлан 15 хувь болгож бууруулсан билээ.

Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг ХНХЯ-наас санаачлан 15 хувь болгож бууруулсан билээ. Хүүг бууруулснаас хойш 5.5 мянга орчим ахмад настан 6.1 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлж авсан байна. Мөн ахмадууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлээд байгаа юм. Одоогоор 12.8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа өөрөө сонгосон байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, малчдын тэтгэвэрт гаргах хугацааг наашлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдүүлсэн. Түүнчлэн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаад нөхөн төлөх эрх зүйн орчин бүрдээд байгаа.

Үүний зэрэгцээ эхчүүдийн тэтгэвэр тогтооход төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1,5 жилээр нэмж тооцохоор болсон юм. Эдгээр мэдээллийг ахмад настнуудын чуулганд оролцогчдод танилцууллаа.

Энэхүү чуулганаар аймаг, дүүргээс төлөөлөн ирсэн ахмадуудын гаргасан санал бодлыг сонсон, шийдвэрлэхийн төлөө Засгийн газар, ХНХЯ ажиллана.