Ч.Хүрэлбаатар: ОУВС төгрөгийн ханш тогтворжуулахад зориулсан санхүүжилт л олгоно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараас дараахь тодруулгыг авлаа.

-Та өчигдөр ОУВС-тай хийж буй яриа хэлэлцээтэй холбоотойгоор Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг нэг хоногоор хойшлуулах санал гаргасан. Ийм санал гаргах болсон үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-ОУВС-тай хийж буй хэлэлцээний нэг гол хэсэг нь Хөгжлийн банк. Тийм учраас ОУВС Хөгжлийн банктай холбоотой тодорхой саналууд гаргачихаад байгаа юм. Хуулиа энэ саналуудад нь нийцүүлж батлах шаардлагатай учраас хэлэлцүүлгийг нэг хоногоор хойшлуулах санал гаргасан юм. ОУВС-гийнхан манай улсад ирчихсэн хэлэлцээ хийж байгаа. Харилцан ойлголцсон байдлаар яриа хэлцэл явагдаж байгаа гэж ойлгосон. Би өчигдөр ОУВС-гийнхантай уулзсан. Тэд өнгөрсөн хугацаанд гарсан бодлогын томоохон алдаануудаа засахыг зөвлөж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкинд Банкны тухай хууль үйлчилдэг болох, авилаа эрсдэлийг нь бууруулах арга хэмжээ авах, менежментийг нь хараат бус байлгах зэрэг саналыг ОУВС-гаас гаргасан. Тиймээс Хөгжлийн банкны  тухай хуулийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дүрэм журамтай нийлцүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банк, Засгийн газрын бондтой холбоотой асуудлууд дээр алдаа гаргасан учраас Монгол Улс өнөөдөр өрөнд орчихоод байна. ОУВС-гийнхан Хөгжлийн банкны асуудлаас гадна төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой санал гаргаж байгаа. Товчхондоо тэд Монгол Улсыг эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хамтарч хийх санал гаргаж байгаа юм.

-ОУВС-тай хийж буй хэлэлцээ хэзээ дуусах төлөвтэй байгаа вэ?

-Ирэх долоо хоногт дуусна.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал өгсөн мөнгөөр нь өрөө төлөх боломжтой юу?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төгрөгийн ханшийг тогтворжуулахад зарцуулах мөнгө л Монголбанкны дансанд орж ирнэ.

-Тэгэхээр 580 сая ам.долларын өрөө ямар эх үүсвэрээр төлнө гэсэн үг үү?

-Яаж төлөх гэж байгааг нь би бараг бүтэн сарын хугацаанд ярьж, асууж байгаа. Одоогоор яаж төлөхөө танилцуулсан ямар нэгэн албан бичиг Төсвийн байнгын хороонд ирээгүй байна. Тиймээс энэ асуултаа Засгийн газраас асуусан нь дээр.

-Ханш тогтворжуулахад зориулж ОУВС 450 сая ам.доллар өгнө гэсэн мэдээлэл бий. Энэ хэвээрээ юү?

-Хөтөлбөрт нь хамрагдсан тохиолдолд ОУВС төлбөрийн тэнцлийг хангах зорилгоор л мөнгө өгдөг. ОУВС-гаас олгох зээл гэсэн үг. Тус сангаас аливаа улс оронд олгох мөнгөний хэмжээ нь тухайн улсаас ОУВС-д төлдөг хураамж, эзэмшиж хувь хэмжээнээс хамаардаг юм. Энэ тооцооллоор бол манайд 440 гаруй сая ам.доллар өгөх боломжтой гэж үзэж байгаа.

-Шинээр байгуулагдсан УИХ хамгийн анхны намрын чуулганаа хаах гэж байна. Засгийн газар ч байгуулагдаад хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд Засгийн газрыг хэр зэрэг сайн ажилласан гэж дүгнэх вэ?

-Засгийн газар удаан, яамдуудынх нь ажлын уялдаа муу байна. Үүнийгээ засч нэг бодлогоор ажиллаж УИХ дээр үнэн зөв, бодитой тайлбар хийгээд явбал ажил нь сайжирна. Шүүмжилнэ гэдэг бол ажлыг нь сайжруулах арга. Өмнөх дөрвөн жилд бидний хэлсэн шүүмжлэлүүдийг АН-ынхан улстөржилт гэж харж алдаа хийгээд байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалруу шилжин орж МАНгаруудын луйварчдын хөрөнгийг хүчээр хураан авч улс орноо өөднө татах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. Sangiin yamnii Said, turiin nariin nariig bugdiig ni soih heregtei. Hurelbaatariig said bolgoh ni zuv

    0 0 Хариу бичих
  3. 2009 онд Чалкогоос 300 сая, европын холбооноос зээлсэн 580 сая ,Эрдэнэтийн 51%-г барьцаанд тавин Стандарт банкнаас 130 сая доллар гээд МАНгарууд улс орноор тоглож байсан байнаа. Урэн таран хийхээс оор зуйл мэдэхгуй гарууд яаж цаашаа авж явнаа? Су.Батболд ганцаараа Боро Голдыг гадныхантай нийлж 40 тонн алтыг залгисан байтал хэнэгчгуй сууж байна.АН нам МАН-с дээр ажилсан юм шуу. Хэчнээн их бутээн босголт хийв? Нэг нь гаднаас 49% аваад ирж байхад ногоох нь хулгайгаар 51%-г гадагш хаяж байдаг яацан тэнгэр газар 2 шиг нам бэ? Ухэр монголчуудаа нудээ сайн нээгээд сайн хардаа

    1 2 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ