ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ

580 сая ам.доллар төлөх хувилбарууд

УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэтгэл гурвын дунд асар хол зөрүү бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая, 2016 оны төсөв хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарч байв. Энэ нь хоёр хүрэхгүй сарын зөрүүтэй, савлагаатай төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлд дарамт учруулах хэмжээний алдаа юм. Харамсалтай нь, энэ нь гэм биш зан болсоор өнгөрсөн 20 гаруй жилийг үджээ. Төсвийн сахилга бат ийн алдагдсаныг засаглал, өмнөх бодлогын залгамж чанар алдагдсантай холбон тайлбарлаж ирсэн. Эдийн засагт асар хүчтэй нөлөөтэй төсөв мөнгөний бодлого маань сул, алдаатай явж ирснээс бид өрөө яаж төлөх вэ гээд гаднын түнш орнууд руу бадар барин сардаа нэг холбогдох албаныхан морддог жишиг тогтчихлоо. 

Энэ өрийн түрүүчийг бид ирэх сарын 21-нд төлнө. Тодруулбал, 2012 онд авсан 580 ам.доллартай тэнцэх евро бондынхоо тооцоог Монгол Улс ирэх гуравдугаар сарын 21-нд хийх юм. Гэвч энэ мөнгийг төлөх эх үүсвэр Монгол Улсад одоогоор бэлэн алга. Арга ядахдаа эрсдэлтэй байгаа Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуульд нь оны өмнө өөрчлөлт оруулсан юм. Ийн нэмэгдүүлэх замаар дотооддоо бонд гаргаж 580 сая  ам.долларын өрөө төлнө гэж тооцож байгаа аж. Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээллээр “Өр төлөх 2-3 хувилбар бий. Олон улсын байгууллага болоод түнш орнуудтай хэлэлцээр хийж байгаа учир хэлэхэд эрт байна” гэх бүрхэг хариулт өгсөн юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл өгчээ. Тэрээр өр төлөх хоёр хувилбар танилцуулсан байна. Харин гурав дахь хувилбарыг Засгийн газрын төвшинд хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. Дөрөв дэх хувилбар нь ОУВС-гаас авах хөтөлбөр. Энэ хувилбар хэлэлцээрийн шатанд яваа гэж байсан ч тус сангийнхан манайд маш хатуу шаардлага тавьжээ. Энэ талаар хувилбар-IV-т хөндөе. 

Хувилбар-I

Эхнийх нь Хөгжлийн банк өөрөө өрөө төлөх. УИХ-аас 2017 он гарахын өмнө Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наядаар нэмэгдүүлж баталсан. Өөрөөр хэлбэл, дахин нэмэлт бонд арилжих эрхийг хуулиар нээж өгсөн гэсэн үг. Иймээс ч шинээр бондоо дотооддоо арилжиж, евро бондынхоо өрийг төлөх боломжтой гэх хувилбар танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, дотоодод арилжсан бондоос 400 сая ам.доллар олох боломжтой аж. Үлдсэн 200 орчим сая ам.долларыг Монголбанк болон арилжааны банкуудын нөөцөөс гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, банкуудын эх үүсвэрээс зээлнэ гэсэн үг. Дотоодод бонд арилжсан тохиолдолд валютын ханш одоогийнхоосоо өснө гэдгийг зарим УИХ-ын гишүүн болоод эдийн засагчид хэлж буй. Харин гүйцэтгэх засаглалынхан валютын ханш өсгөхгүйгээр бонд арилжих боломжтой гэж тайлбарлажээ. Түүнчлэн арилжааны банкуудын эргэлтэд оруулдаггүй мөнгө хөрөнгөнөөс зээлэх учир зах зээлд хомсдол үүсэхгүй. Тэгэхээр валютын ханш савлахгүй гэх мэдээллийг гишүүдэд өгсөн байна. Манай эдийн засаг 580 сая ам.долларын төлөлтөөс үүдээс савлах хэмжээний жижиг биш гэдгийг ч зарим УИХ-ын гишүүн хэлж байв. Гэхдээ энэ бол өрөөсгөл дүгнэлт байх талтай. 

Монгол Улс эхний ээлжийн 580 сая ам.долларын зээлээ төлөхгүй бол олон улсын зээлдэгчид Олон улсын валютын сан, Парисын клуб зэрэг нөлөө бүхий санхүүгийн байгууллагад “Монгол Улс ОХУ-д өрөө төлсөнгүй гэж мэдэгдэх эрхтэй юм байна. Парисын клуб “Монгол Улс өртэй” гэдгийг олон улсад ил тод зарлачихвал манай улсын рейтинг, зээлжих зэрэглэл одоо байгаагаасаа доош унах аж. Ингэснээр Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт одоогийнхоосоо илүү хумигдаж,  Засгийн газрын өрийн бичиг “жанк” бонд болдог гэнэ. Олон улсад нэр хүнд нь унаснаар гаднын орнуудаас зээл, тусламж авах эрх нь ч хаагддаг байна. 

Хувилбар-II

Засгийн газарт олон улсын зах зээлд бонд арилжих эрхийг УИХ өгсөн. Энэ хүрээнд гүйцэтгэх засаглал бонд арилжих боломж бий ч хүү өндөр учир бараг ашиглахгүй болов уу гэдгийг холбогдох албаны хүн хэлсэн. 

Хувилбар-III

Гадаад, дотоодод бонд арилжих нь өр зээлийн хэмжээг өмнөхөөсөө дахин нэмэгдүүлнэ. Үүний оронд алтаа барьцаанд тавих хувилбар яригджээ. Алт бол байнга эргэлтэд орж байж ашиг олдог металл. Нөгөөтэйгүүр Төв банкинд онцгой эрхтэй бүтээгдэхүүн. Тухайн улс хэр их алттай байхаас хамаарч эдийн засгийн баталгаа нь хангагддаг. Тэгвэл алтаа барьцаанд тавьж өрөө дарах нь нэг талаар жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаахын үлгэр болно. Гэхдээ “Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлж, алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой гэх. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн Төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийх нь дараа тушаасан алтнаасаа худалдан борлуулж, өрөө дараад барьцаанд тавьсан алтаа авна гэж ярьж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай адил сонсогдоод байгаа юм.

Хувилбар-IV

ОУВС-гийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манайд гурван удаа ирж, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудтай хэлэлцээ хийгээд буцсан. Сангийн сайд хэлэлцээ нааштайгаар шийдэгдэж байгаа хэмээж байсан бол амжилтгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийнхан манайхыг “стэнд бай” хөтөлбөрт хамруулах боломжгүй, хамрагдах шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалтай байгааг хэлсэн байна. Харин үүний оронд “стэнд бай” хөтөлбөрийн дараагийн буюу хүнд шатанд хамруулах боломжтой гэжээ. Энэ нь 3-4 жил үргэлжилдэг, эхний жил нь нөхцөл шаардлагыг нь биелүүлсэн тохиолдолд цааш хөтөлбөрөө үргэлжлүүлдэг юм байна. 
Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал дөрвөн тэрбум ам.долларын дэмжлэг авахаар төлөвлөж буй. Харин тус сангийнхан энэ мөнгөний 1.5 тэрбум ам.долларыг нь өөрсдөө олох шаардлага тавьжээ. Иймийн учир Монгол Улсын Засгийн газар түнш орнуудтайгаа хэлэлцээ хийхээр хүсэлт тавьж байгаа аж. Хэрэв энэ хүнд хөтөлбөрт хамрагдлаа гэхэд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх боломжтой гэж Сангийн сайд үзэж байгаа юм.  

Дотоодод бонд гаргавал ямар эрсдэл байх вэ

Засгийн газрын өр нэмэгдэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өнгөрсөн найман жилийн дотор таван удаа өөрчилсөн манайх дахиад л хуульдаа “гар хүрнэ”. Төсвийн сахилга баттай болох бус дураараа хуульд өөрчлөлт оруулах нь гаднынхны шаардлагад нийцэхгүй “тэрсэлсэн” хэрэг болно гээд тоочвол сөрөг үр дагавар үй олноороо гарч ирнэ. Иймээс дээрх гурван хувилбарын алийг нь ч сонгосон сөрөг үр дагавар авчрах учир Засгийн газар үнэндээ “ацан шалаанд” орчихоод байгаа. Арга ядахдаа Сангийн сайд ОУВС-гийнхантай хэл амаа ололцох гээд АНУ-ыг зориод буй аж. Тэгэхээр өрөө хугацаанд нь төлж чадахгүй бол яах вэ гэх асуудал гарч ирнэ. Хоног хугацаа давчуу энэ үед монголчууд өрөө хугацаанд нь төлж чадсангүй, дахиад дараалсан бондын төлбөрүүд хүлээгдэж буй гэж зарлуулах уу яах вэ гэх хэмжээнд очтолоо асуудал хүндрээд байна. 

Монгол Улс эхний ээлжийн 580 сая ам.долларын зээлээ төлөхгүй бол олон улсын зээлдэгчид Олон улсын валютын сан, Парисын клуб зэрэг нөлөө бүхий санхүүгийн байгууллагад “Монгол Улс ОХУ-д өрөө төлсөнгүй гэж мэдэгдэх эрхтэй юм байна. Парисын клуб “Монгол Улс өртэй” гэдгийг олон улсад ил тод зарлачихвал манай улсын рейтинг, зээлжих зэрэглэл одоо байгаагаасаа доош унах аж. Ингэснээр Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт одоогийнхоосоо илүү хумигдаж,  Засгийн газрын өрийн бичиг “жанк” бонд болдог гэнэ. Олон улсад нэр хүнд нь унаснаар гаднын орнуудаас зээл, тусламж авах эрх нь ч хаагддаг байна. 

Монгол Улсын өр гадаад дотоодтойгоо нийлээд 20 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна. Тоо баримт дурдахад, 1990-2012 он хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад өр тавьж, 2012 онд 1.9 тэрбум ам.долларын өртэй засгийн эрхийг хүлээж авч байжээ. Харин өнөөдөр энэ өрийн хэмжээ 20 гаруй тэрбум ам.доллар хүртэл өсөөд байна. Дээрээс нь авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа төлбөр төсвийн зардалд нэлээд жин дарж буйг тодотгох ёстой болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Төсөв алдагдалтай байхаас яахав. Хэдэн мал царайлсан гишүүд нь уул уурхайгаас орж ирэх орлогоо тэнгэрт тулсан зохиомол үнээр цээжний бангаар таамаглаад төсвөө баталчиж байгаа юм чинь. Тэгээд уул уурхайн ашигт малтмалын үнэ өсөхгүй болохоор нөгөө төсөв нь хүрэхээ байгаад алдагдал гэж гоншигонолдоод төсвийн тодотгол жилд хэд ч хийдэг юм бүү мэдээ. Уул нь уул уурхайгаас орж ирэх орлогоо бодитойгоор багаар төсөвтөө тусгаад хэрвээ ашигт малтмалын үнэ өсөөд төсөв ашигтай алдагдалгүй гарвал илүү гарсан орлогоо улсын нөөцөд авах ёстой гэдгийг мэдэхгүй малнууд Түй чёр

    0 0 Хариу бичих
  2. pizda muusain lalriin ardiin nam

    0 0 Хариу бичих
  3. Zeelee avsan humuus toloh heregtei.Hulgai hiih bolhooroo niileed l hiideg biz de.Zam barisan geed bsan tal mongoorni barisan.taliig ni huvaagaad avsan ene met ymar ih urelgen zagnavaa.Yamarch bodlogo bhgui.Gadaad ornuudad ch mongoliin ner hund unalaa.Orosuud hurtel TZ-n ajild chini oroltsii geed bsan.Amin huvia bodson ashig honjoo haigaad hodloogui.Tses,nuurs unetei bhd herelseer ter ueiig aldsan.Odo oorsdiinhoo gedsend holoo hiij bie biee ilchil.Ardiin ih hurliig zarla.Oorsdoo ogtsorch hariutalagaa hulee.OUVS-n sanaliig ug duugui huleej av.Hatuu zarchimd ni hulgai hiih bolomjgui bolchihno geed durguitseed bga shu de.Ta nar.

    1 0 Хариу бичих
  4. Araich dee.Eh orniig mini iim baidald oruulchih gej.Ta nar orsoldon idsen.Dotoodiin niit buteegdhuunees davchihla geseer idsen.Hariutslaga gej yu ch bhgui.Namaara taltsaj idseer ene.Orsdodoo bga buh mongo og!Ofshorooso ch gargaj og!!!!!!!

    0 0 Хариу бичих
  5. 2009 онд Чалкогоос 300 сая, европын холбооноос зээлсэн 580 сая ,Эрдэнэтийн 51%-г барьцаанд тавин Стандарт банкнаас 130 сая доллар гээд МАНгарууд улс орноор тоглож байсан байнаа. Урэн таран хийхээс оор зуйл мэдэхгуй гарууд яаж цаашаа авж явнаа? Су.Батболд ганцаараа Боро Голдыг гадныхантай нийлж 40 тонн алтыг залгисан байтал хэнэгчгуй сууж байна.АН нам МАН-с дээр ажилсан юм шуу. Хэчнээн их бутээн босголт хийв? Нэг нь гаднаас 49% аваад ирж байхад ногоох нь хулгайгаар 51%-г гадагш хаяж байдаг яацан тэнгэр газар 2 шиг нам бэ? Ухэр монголчуудаа нудээ сайн нээгээд сайн хардаа

    2 0 Хариу бичих
  6. Argagui sh dee. Doloo honogt neg halamjiin huuli gargaad baisan. OUVS-g sohor, dulii gej bodson yum baih daa, mongoliin avilgachid.Durakuud ingej salgalj baigaad bur balrah yum baina l daa.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ