Монголын тогооч нар "Истанбул гастрономи фестивал-2017"-д амжилттай оролцож, чансаагаа ахиуллаа


Монголын тогооч нар ОУ-ын тэмцээн уралдаануудад оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж явна. Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулдаг "Истанбул гастрономи фестивал-2017" ОУ-ын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнд нийт 30 гаруй орны 2800 тогооч ганцаарчилсан болон багийн төрлүүдэд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд манай улсаас МУ-ын мастер тогооч Р.Батбаатараар ахлуулсан баг амжилттай оролцсон бөгөөд МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, тогооч Ц.Мэнджаргал нар ганцаарчилсан төрлөөс 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, чансаагаа ахиуллаа.

Мөн МУ-ын мастер тогооч Р.Батбаатар тус тэмцээнд шүүгчээр ажилласан нь манай улсаас ОУ-ын тэмцээнд шүүгчээр оролцож байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Тэрээр өмнөх жилийн тэмцээний үеэр ОУ-ын шүүгчийн эрхээ гардан авч байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)