Бизнесийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллана

Х.Дэлгэрэх


Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын  энэ удаагийн зочноор  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд  уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Танхимын гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулсан юм.

“Улаанбаатар хотын худалдааны танхим“-ын гишүүд нь улсдаа татвараа тогтмол төлдөг, иргэдээ ажлын байраар хангахад онцгой анхаарахын зэрэгцээ бүтээн байгуулалтад ч  Монгол Улсдаа манлайлдаг тэргүүлэгч компаниуд юм.  Тус танхимын  Ерөнхийлөгч  Ж.Оюунгэрэл хэлэхдээ “Хотын агаарын бохирдолыг бууруулах асуудалд бизнесийнхэн  ямагт анхаарч ирсэн.  Цаашид ч төлөвлөгөөт ажлуудыг хийж, гадны туршлагыг  нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын удирдлагууд, мэргэжилтнүүд, Агаарын бохирдолыг бууруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллана” гэлээ. Тиймээс энэ удаагийн зочноор хотын даргыг урьж, бодлого шийдвэр, хэрэгжүүлэх ажлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хотын дарга хэлэхдээ “Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой байдаг бол манай хотынх стандартын шаардлага хангаагүй энгийн зуухны галлагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бидэнд шийдэлд хүрэх амархан гэж болно. Бид уламжлалт технологи, амьдрах хэв маягаа өөрчилж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Үүнтэй эдийн засгийн, захиргааны зэрэг олон арга замаар тэмцэнэ. Үүнээс гадна бүгд хамтдаа тэмцэх нь чухал. Агаарын бохирдлын гол шалтгаан нь амжиргааны түвшин, ядуурал. Тэгэхээр агаарын бохирдлыг уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлт. Хүн ажилтай, орлоготой болвол амьдрах орчноо сайжруулна. Худалдааны танхимын гишүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна” гэлээ.

Тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Хотын захирагчийн хувьд би 3 захирамж гаргасан. Суурьшлын бүсийг тодорхойлж, агаарын чанарын бүсчлэлийг тогтоон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайлбал, 4 дүгээр бүс буюу хотын төвийн хэсэгт 10 дугаар сарын 1 гэхэд яндангаас утаа гарахгүй байх ёстой. 10 дугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотод багануурын нүүрс түлэхгүй. Төрөөс татаас авдаг айл өрхүүдэд түүхий нүүрс тараахгүй, зөвхөн сайжруулсан түлш олгоно. Эдгээр арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их чухал юм. Үүнээс гадна хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, захирамж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлсэн иргэнийг урамшуулна. Иргэдэд зөвхөн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт газар олгоно. Төв аймгийн Улаанбаатар хоттой хиллэдэг сумуудад үйлдвэр, аж ахуйн газар байгуулж, ажлын байр бий болгоно. Та бүхнийг дэмжин ажиллахыг хүсье” гэсэн юм.

Гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар өөр өөрсдийн саналыг танилцууллаа. Тухайлбал, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болох гэр хорооллын механик өсөлтийг байхгүй болгохын тулд хотоос гадагш ажлын байрыг олноор бий болгох, иргэд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв. Мөн банк, барилгын салбарыг гацаанаас гаргах нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж үзлээ.

Автомашинаас ялгарч байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд арилахгүй. Тиймээс нийтийн тээвэрт шингэрүүлсэн нефтийн хий ашигладаг автобусыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг халахын тулд өдөрт 6-8 цаг цахилгаан зарцуулж дулаанаа нөөцөлдөг дулаан хадгалагч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүд ашиглах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүн байгууллагууд гаргаж байна.Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч ажиллана гэдгийг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: [email protected] 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

    0 0 Хариу бичих
  2. хувийн хэвшлэлийнхэнтэй хамтарч ажиллана гэчихжээ, Цаадуул яаж ийж байгаад нөгөө мөнгөнөөс нь хумслаад хагас дутуу ӨӨХ ч биш БУЛЧИРХАЙ ч биш юм болгож хаячихаад яваад өгдөг эцэст татварт төлөгчид нь хохироод л үлдэнэ, Тэд нар нь өөриймсөг сэтгэлээр хандах бол уу даа, Тэгээд ч УТАА багасах уу

    0 0 Хариу бичих
  3. Odoo yu hiij yavaa erguu ve? Orondoo untaj baihgui? Gertee harij unt Sandui min ee

    0 0 Хариу бичих
  4. Sandui Sundui 2 nuguu az jargaltai ulaanbaatar nertei nair naadamaa hiij bval boloo doo. Ene 2 payantai manguunuud uur yu ch hiij chadahgui

    0 0 Хариу бичих