БНСУ-д магистр, докторын зэрэгт суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Т.Маралмаа


БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай:

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зарлажээ. 

1. Өргөдөл хүлээн авах хугацаа:  2017. 03.02- 2017. 03.09

2. Өргөдөл хүлээн авах газар: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ

3. Шалгаруулах хүний тоо : Зургаан хүн

  •  Монгол улсын иргэн байх (Өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байна)
  •  2017 оны 8 сарын 31-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх(Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
  •  40 нас хүрээгүй байх (1977.9.1-нээс хойш төрсөн иргэн)

4. Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага: Хавсаргасан журмыг үзэж танилцана уу

5. Лавлах: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цахим шуудангаар зөвлөгөө авах: [email protected]Ø
 БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн (Øhttp://www.niied.go.kr/ www.studyinkorea.go.kr), цахим шуудангаар зөвлөгөө авах: [email protected]

Хавсралт: 
1. 2017 оны БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол
2. Тэтгэлэгийн журам: 2017 KGSP-G Application Guidenlines (солонгос, англи хэлээр)
3. Өргөдөлийн маягт: KGSP-G Application Form 
4. ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл 
5. 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх нийтлэг асуулт хариулт(FAQ)

* Хавсралтыг БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн болон БНСУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас авна уу.
www.niied.go.kr
mng.mofa.go.kr

Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Archaagui medeelel oruulah yuma. Medeegee buren beltgechij chadahgui baij site deeree oruulah yum!

    1 0 Хариу бичих
    • сургууль хөөцөлдөж явах санаатай байгаан бол өөрсдөө мэдээллээ авж сайн судлаач холбогдох сайт эдрийг нь бичээд өгсн байхад өөрөө хэлийг нь солиод мэдээллээ авч чадахгүй байгаа бол өөрөө өөрөө л анализ хийж бодмоор юм. Ичих нүүргүй арчаагүйгээ битгий гайхуулж байлдаа. Энэ хүмүүс зөндөөл ажилтай байгаа биздээ. Бэлэн хоол аятайхан идчиж яадахгүй

      0 0
  2. энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах вэ? тавигдасан хуудасны хаяг нь солонгос хэлээр байна.

    0 0 Хариу бичих
  3. http://www.studyinkorea.go.kr/ko/sub/gks/selectBoardArticle.do

    2 10 Хариу бичих
  4. Ene talaar haanaas delgerengui medeelel avah ve? Site-uud ni solongos yum bn

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ