Нийгмийн сэтгэлзүй гэмтээд удаж байна

Бат-Эрдэнэ Баярцэнгэл


Чөлөөт нийгэмд шилжээд 26 жилийн нүүрийг үзжээ. Нийгэм чөлөөт ил тод байх хэрэг байсан уу гэвэл мэдээж тийм гэх байх. Гэтэл энэ нийгэм нэг хүлээснээс ангижирсан мэт нийгмийн олон давхраажилт хөгжил гэдэг шинэ гарцыг эрэлхийлсээр туйлдаа хүрчээ. “Хөгжил” гэж хэн бүхний ялангуяа улстөрчдийн ярих дуртай сэдэв төдий л болж. Бид аз жаргалын үнэлэмж, амьдралын баяр баяслыг мэдрэмж бус хэмжих нэгж, тоолох төгрөг, эдлэх, хэрэглэх хэрэгцээ мэтээр харж нүдээ сохлоод удаж байна. Энэ бүхэн одоо өөр шатанд гарсан.

Бид чөлөөт тогтолцооны ачаар нийгмийн орчинд нэгнээ дарамталдаг байсан бол өнөөдөр сүлжээнд, бидний харахгүй олон мянган үелзэл, мэдээллийн шуурганд эрх дураараа хүчиндүүлж, хүчирхийлж, зарим талаар жүжиглэж, өөртөө байхгүй бие хүнийг хүсэмжлэн, цэнхэр туяат шилэн дэлгэцийн цаана өөрийгөө “Эго”-гоо хооллож, бүтээж байна. Энэ бол СҮЙРЭЛ.

Мэдээллийн шуурганд эрх дураараа хүчиндүүлж, хүчирхийлж, зарим талаар жүжиглэж, өөртөө байхгүй бие хүнийг хүсэмжлэн, цэнхэр туяат шилэн дэлгэцийн цаана өөрийгөө “Эго”-гоо хооллож, бүтээж байна

“Нийгмийн болох бүтэхгүй бүхий л зүйлийг эзэнжүүлмээр байна.” Хүүхдээ хаядаг аав, хүүхдээ тамладаг эх, иргэдээ хуурдаг засаг, өөрөөрөө байдаггүй бие хүн, өлсөж, зүдэрч ядуу байгаа шалтгаанаа бусдын буруу мэтээр ойлгодог бодгаль, тэдгээр хүмүүс, хүн гэдэг замба тивийн алдрыг хүртэхээс ч ичим тэд нарыг эрх үүргийг эзэнжүүлмээр байна.

Гудамж талбай, лефтэнд, мөн түүнчлэн нийгмийн орчинд бид эрээ цээрээ алдсаар л...

Цагаан сар дөхөж тэтгэвэрийн зээл өгөгдөж эхэлж, мөнөөх насны хишиг гэж мөнгө тараалт ч эхэллээ. Арилжааны банкны дараалал ч дийлдэхээ байж. Тэнд үймсэн түмэн, бухимдсан хүмүүс тоолж барамгүй их байна. Өнөөдрийг аргацаасан хэрэглээг шүтсэн засаг түүнийг хавлаж авах ард иргэд. Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5,10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ? Бид өөрсдөө л сонгосон, мөнгө, боломж амласан болгоныг дэмжсэн. Эцэст нь нийгэмдээ сэтгэл гундуу, ханамжгүй иргэн болж байна. Цагийн аясаар хийсэн хамхуул шиг л байдал ноёлоно.

Ядуу байгаа шалтгаан нь хувь хүнийх байж болох зарим талаар тогтолцоо, улсыг авч яваа бодлого гажуудалтай байгаа боловуу. Аль аль талыг барихыг хичээнэ. Сүүлийн үед хандив тусламж гуйх иргэд их боллоо. Мэдээж боломгүй болоод хандаж байгаа боловч нөгөө талаар эрүүл саруул атлаа хөдөлмөрлөхгүй, зүтгэе гэж бодохгүй байх шиг. 2007 онд Танайд хоноё нэвтрүүлгээр Тунгалаг гэх ажилсаг, амьдралын төлөө зүтгэсэн мундаг эмэгтэйн хэлсэн үгийг олон хүн мэднэ. “Ямар ч ядарсан хүнд савангийн мөнгө олддог” гэж  тусламж авч буй хүмүүс дунд оромжоо цэвэрлэх сэдэл ч үгүй хүн байх юм.

Ядуугийнх, сэтгэлгээний л хямралд орж гэж оношлох юм. Эцэстээ энэ улс хүн капитал бус хаа нэгтээгээс орж ирэх ашиг, үтэр түргэн зарж борлуулах бодит биет зүйлийг л хардаг боллоо. Дэлхий хаашаа явна вэ? Мөнгө зөвхөн хэрэглээ түүний олж, зарцуулах ухаан сэтгэлзүй хэр бэлтгэлжилттэй байна вэ.

Сэтгэлгээний ядуурал биднийг Монголыг мөхөөх вий. Гарц заавал зовиуртай байдаг. Монголд хэзээ ухаалаг засаг тогтох вэ?

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. уунд хэвлэл мэдээллийн буруу 90 хувь Сэтгуулчид эрээ цээрээ алдсан соен гэгээруулэх дурмээ алдаж бух муу муухайг шуурч ямар ч хяналтгуй 8--80 нас хуртэл бух хунд нэг л мэдээ явуулж Худлаа сенсац тарааж хэвлэл мэдээлэл цензургуй байдагтай шууд холбоотой. Сэтгуулчид ес зуйгуй.

    0 0 Хариу бичих
  2. EB hunleg ardchilsan niigem baiguulna geed zerleg ardchilaliig tsetsegluuv ee. Ingej l erh medeld huchihvel "tengeriin umdag atgana" gegch uhvar mochid uhaantnuudiig gadnaas ni turhirch ulsiig ni sonoodog turshlagad garshsan Negdsen ulsiin urhind orson EB terguuten hetsuu hetsuu.Ardchilagch,hunii erhiig deedlegch nereer halhavchlan EB-ii tor tombogor, es enbogoriig medehgui gudamjnaas uhailan dairch muihar shaardlaga yarisaar mongol hunii aash aranshin,es jayagch ustaj baina. EB-iin yariad baigaa ardchilal, hunii erh gej haana ch baihgui ee. Tor gej baival niitiin erh ashgiig zohirsuulah yamar neg hem hemjeej togtooj,tuuniigee morduuledeg baih estoi. Ter hem hemjeeg gajuuduulsan hen ch baisan huuliinhaa omno adil tegsh hariutslaga huleedeg baih estoi bolohoos gantsaaaa ene ulsiin ezen meteer minii erh gej tseejee deldeed baival uls mohno doo.

    0 0 Хариу бичих
  3. Humuus unen unen bodntoor l harsan baina

    0 0 Хариу бичих
  4. мөнгө олохын төлөө, хууль цааз ,төрт ёс,өнгөрсөн бүхнийг нулимах болсон удирдагчидтай болсоноос улс орон сүйрч бна

    1 0 Хариу бичих
  5. Сэтгэлгээний ядууралтай сэтгэлгүй улс төрч хэмээх луйварчид Монголыг мөхөөж байна

    1 0 Хариу бичих