Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд: 

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/ 

2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет 

3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой

бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/ 

4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана. 

5. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгнө.

Иймд заасан хугацаанд амжиж, бүртгүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас сануулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Би 6 хүүхэдтэй. 2007 онд багаа төрүүлсэн. ОДОНГИЙН ЭЭЖҮҮДЭД ӨГДӨГ МӨНГИЙГ АВАЛГҮЙ БАЙЖ БАЙГААД ТҮРҮҮ ЖИЛ ХӨӨЦӨЛДӨӨД ДЭВТРЭЭ АВЛАА. Мөнгөа авах гэхээр санхүүжилт байхгүЙ гэсээр 2016 он дууслаа. 2017 онд нөхөж өгөх болов уу. Туслаад хэлээд өгөх хүн байна уу.

    0 0 Хариу бичих