Дэлхийн цом: Монголын баг Иран, Турк, Энэтхэгтэй нэг хэсэгт оржээ

Х.Батсайхан


Ираны Керманшах хотноо энэ сарын 16-17-н ыөдөр болох чөлөөт бөхийн эрэгтэй багуудын "Дэлхийн цом"-ын тэмцээний хэсгийн шатны оноолт гарчээ. Манай баг Иран, Турк, Энэтхэгийн шигшээ багтай нэг хэсэгт орсон байна. Харин нөгөө хэсэгт ОХУ, АНУ, Гүрж, Азербайжаны баг өрсөлдөхөөр болов.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан цагаачлалыг хязгаарлах тухай зарлигт Иран улс багтсантай холбоотойгоор Ираны Гадаад хэргийн яам тэмцээнд оролцох АНУ-ын багт виз олгохгүй гэж мэдэгдээд байсан. Гэвч дараа нь уг шидвэрээ цуцалсан юм. Ингэснээр “Дэлхийн цом”-ын тэмцээнд шилдэг найман баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломж бүрдсэн билээ.

Тэмцээнд оролцох шигшээ багуудаас одоогоор ОХУ-ын бүрэлдэхүүн тодорхой болоод буй. Багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Жамал Отарсултанов, Европын аварга Алан Гогаев тэргүүтэй шилдэг бөхчүүд багтжээ.

“Дэлхийн цом”-д оролцох ОХУ-ын багийн бүрэлдэхүүн:

57 кг. Артём Гебеков, Зелимхан Абакаров
61 кг. Жамал Отарсултанов, олимпийн аварга, Виктор Рассадин
65 кг. Алан Гогаев, Чермен Валиев
70 кг. Алибек Акбаев, Магомедхабиб Кадимагомедов
74 кг. Ацамаз Санакоев, Радик Валиев
86 кг. Владислав Валиев, Ахмед Магамаев
97 кг. Юрий Белоновский, Расул Магомедов
125 кг. Владислав Байцаев, Мухамагази Магомедов

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)