Монголын Залуучуудын холбоо болон БНСУ-ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд  МЗХ дээр Солонгосын мэдээллийн төвийг нээн ажиллуулж эхэллээ. Нээгдээд удаагүй ч өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх сонирхолтой залууст зориулсан  олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Тухайлбал,

Лхагва гариг бүр 15 цагаас Солонгосын кино өдөрлөг

Баасан гариг бүр 12-14 цагт Англи хэлний хичээл

Баасан гариг бүр 15-18 цагт Солонгос хэлний ярианы клуб

Бямба гариг бүр 14 цагаас “Хүчирхэг эмэгтэйчүүд өөрийгөө бүтээнэ” Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байгаа аж.

Мөн 2-р сарын 2-ны өдөр ахлах ангийн сурагчдад зориулан "Солонгост хэрхэн суралцах вэ?" лекцийг амжилттай зохион байгуулжээ. Лекцийг KAIST-ахлах сургуулийн 3-р ангийн сурагч Б.Дөлгөөн тавьсан юм. Солонгосын шилдэг их дээд сургуулиуд хэрхэн тэтгэлэгтэй суралцах, хоёр орны боловсролын ялгаа, хэлний шалгалтанд хэрхэн бэлдэх, KAIST-д хэрхэн элсэн суралцах вэ? зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцаж, мэдээлэл солилцсон байна.

Тус номын сан нь үнэгүй интернетэд холбогдсон суурин компьютерууд, цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, wi-fi орчинтой уншлагын өрөөнүүдтэй. Уг номын санд одоогоор солонгос хэл дээрх чөлөөт сонголттой уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 500 гаруй ном, сэтгүүлийг байршуулсан байна. Цаашид уншигчдын сонирхлын дагуу ном, сэтгүүлийнхаа тоог нэмэх юм байна.