Л.Зориг: Одоо 20.722 иргэнд 0.7 тэрбум төгрөг буцаан олгоно

З.Хүслэн


НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд ороод эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2016 оны гүйцэтгэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 553.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.  Үүнээс 2016 онд цахим төлбөрийн симтемд хэрэглэгчээр бүртгүүлсэн, татвар төлөгчдийн 19 удаагийн сугалааны тохиролд 3.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Мөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтод 620 мянга 409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 482 мянга 587 татвар төлөгч иргэнд 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр хүргүүлснээс 2017 оны хоёрдугаар сарын 03-ны 17:00 цагийн байдлаар 461 мянга 865 татвар төлөгч иргэнд 33.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгожээ. Мөнгөн дүнг хувиар тооцвол нийт буцаан олголтын 97.0 хувь нь хийгдээд байгаа аж.

Одоогоор 20 мянга 722 татвар төлөгч иргэний 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох ажил хийгдэж байна. Харин буцаан олголтын шаардлага хангаагүй, нэр алдаатай оруулсан иргэд энэ сарын 15-ны дотор мэдээллээ засварлах боломжтой байгаа.

Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг хэлэхдээ “Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа. Эдгээр иргэн холбогдох мэдээллээ үлдсэн хоногуудад амжиж, засварлах боломжтой юм" гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 2 сарын 13. Өнөөдрийн байдлаар буцаан олголт орсонгүй. Таны бүртгэл баталгаажсан бн гэж аль эрт бичигдсэн. Нэхх болгонд гарч ирдэг. Тэгээд минйи мөнгө дансанд орсонгүй. Одоо яах вэ? Иргэн бүрээр сайн нягталж шалгаачээ, ороогүй орхигдсныг нь хохиролгүй болгож өгөөчээ.

    0 0 Хариу бичих
  2. Zorgitin hiisn ajil u haha, uhtel eserguutsej bsiin bj

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ