MNTM: Шилдгүүд тулаанд тунан үлдсээр

Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрхийг бий болгохоор зорьж буй “Mongolia's Next Top Model” нэвтрүүлэг энэ долоо хоногоос эхлэн амралтын өдрүүдэд 20.00 цагт “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Өчигдрийн дугаарт 11 оролцогч нэвтрүүлгийн багийнхны бэлтгэсэн сорил, даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн юм. Гэхдээ тэмцээний дүрэм ёсоор нэг нь шоуг орхин гэр рүүгээ харьсан.

Энэ дугаарт  тэд “Sky Resort” цанын бааз дээр хүйтнийг үл ажран зураг авалтуудаа амжилттай гүйцэтгэн шилдэг сорилын эзнээр оролцогч М.Анхбаяр шалгарч, “UGG” брэндийн дэлгүүрээс 500 мянган төгрөгийн хүссэн бараагаа сонгон авах эрхийг хожсон. Гэхдээ тэр “Хийморь” хотхон дахь гэртээ бусдадаа гар хоосон ирээгүй. Ивээн тэтгэгч байгууллагын зүгээс өгсөн гэнэтийн бэлгийг бусад оролцогчдоо авчирсан юм. Нэг тайзнаа нэгэн  зорилгын төлөө өрсөлдөж байгаа ч тэд ийнхүү энэ л үеэ дурсан үлдэх ижилхэн цамцны эзэд болсон юм.

Харин тав дахь дугаарын шилдэг оролцогчоор Б.Цэрэндолгор шалгарсан. Тэрээр хоёр дахь дугаар дээр “Явуу” брэндийн хувцастай зураг авалт дээр мөн дугаарын шилдэг оролцогчоор шалгарч байсан юм. Тэрээр энэ удаад өрнийн зурхайн 12 ордноос Хумхын ордын зураг авалтыг гүйцэтгэн шилдгээр шалгарсан юм. Даалгаварт хамгийн бага оноо авсан Б.Мандухай тэмцээнийг орхин гэртээ харьсан юм.

Өнөөдрийн дугаарт шилдэг 10 оролцогч өрсөлдөж байгаа. Тэд ямар сорил гүйцэтгэн хаана хэрхэн зураг авалтад оролцож өрсөлдөж байгааг яг одоо “Боловсрол суваг” телевизээр шууд хүлээн авч үзээрэй. Мөн энэ удаагийн дугаарыг “Боловсрол суваг” телевизийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ