“Mongolia's Next Top Model” шоу нэвтрүүлэг амралтын өдрүүдэд гарна

Дэлхийн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг “America’s next top model” шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевизээр гарч байгаа билээ.

Шоу долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагийн 21:00 цагт үзэгчдэд хүрдэг байсан. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг Бямба, Ням гарагийн үдэш 20:00 цагаас Боловсрол телевизээр гарах нь ээ.

Учир нь үзэгчид Пүрэв гарагт гарч байсан дугаарыг амралтын өдөр нэвтрүүлэх хүсэлтийг маш ихээр ирүүлсэн тул хуваарь ийнхүү шинэчлэгдэж байгаа аж.

Нийт 16 анги гарах “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн таван анги үзэгчдийн хүртээл болж, 11 оролцогч охид өрсөлдөөнөө үргэлжлүүлж буй.

Та бүхэн мөн өмнөх дугааруудыг нөхөж үзэхийг хүсвэл Боловсрол телевизийн албан ёсны Youtube хуудаснаас хүлээн авах боломжтой.

Нэвтрүүлгийн шинэ хуваарь: 

Бямба гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Ням гарагийн 11:10 цагаас.

Ням гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Даваа, Бямба гарагуудад 11:10 цагаас. 

Мөн нэвтрүүлгийн тоймыг Мягмар, Баасан гарагийн 20:40 цагаас хүлээн авч үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ