Номхотгох цамц хэрэглэж, эрүүлжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслөөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт бус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан юм. Ингэхдээ эрүүлжүүлэхэд орсон этгээдэд эмч хяналт тавих зохицуулалтыг мөн тусгаад байгаа аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан гав, бороохой хэрэглэхээс илүү номхотгох цамц хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзэж буй аж.

Өмнө нь буюу 2013 онд баталсан хуулиар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлэхээр зохицуулж, мөрдөж байсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах нөхцлийг бий болгосон хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Анхны хэлэлцүүлгийг ийн хэлэлцэж дууслаа. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. номхотгох цамц их хэмжээгээр бөөндөнө

    0 0 Хариу бичих
  2. энэ юу болж байна аа согтуу хүнд номхотгох цамц өмсгөх заалт байхгүй үхэх аюултай хэн энэ эрүүл мэндийн яам арай дэндэж байна аа

    0 0 Хариу бичих
  3. Sogtuursan hunii bie organizmd nileed uurchlult orson bdag tul ehleed eruul mendiig saitar magadlasni daraa heregleh heregtei shu.Manai zarim tsagda nar deerengui zanda hutlugduud uchirgui shuud umsugud hayaj orhivol huni ami ersdeh magagdlaltaig anhaararai.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ