Доналд Трампыг эсэргүүцсэн хоригдлууд хянагчаа барьцаалжээ

Х.Батсайхан


АНУ-ын Делавэр мужийн “Смирна” шоронгийн хоригдлууд хянагчдаа барьцаалсан хэрэг гарчээ. Хоригдлууд өчигдөр өглөө таван хянагчийг барьцаалсныхаа нэгийг нь дөрвөн цагийн дараа сулласан байна. Түүнийг хоригдлууд нэлээд их зодсон байсан бөгөөд шууд эмнэлэгт хүргэсэн байна. Барьцаанд үлдсэн бусад хүмүүсийн биеийн байдал одоогоор тодорхойгүй байгаа аж. Хоригдлууд ийм үйлдэл хийх болсон учраа Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж байгаа бодлоготой холбон тайлбарласан байна. “Бид мэдэж байна. Одоо шорон өмнөхөөсөө дор болно” гэж нэгэн хоригдол хэлсэн тухай мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Ричард Брац мэдээлжээ.  

Хоригдлууд барьцааны хүмүүсийг суллаагүй хэвээр, цагдаа нар, хоригдлуудын хооронд хэлэлцээр явагдсаар байгаа юм байна. Хэрэг гарсан шорон 2500 хүмүүжигчтэй, муждаа хамгийн том нь гэнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Buudchix xeregtei

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ