НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

С.Цолмон


НӨАТ-ын буцаан олголт өнгөрсөн шөнөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс  иргэдийн дансанд орж эхэлжээ. 

2016 онд татварын алба улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулсан байна. Үүний 35 хувь буюу 555.2 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого байсан ба энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбумаар өссөн үзүүлэлт гэж албаныхан мэдээлсэн.

Иймд, НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөсөн байгаа хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлж байсан билээ. 

Сонирхуулахад, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгого гэж мэдээлсэн байдаг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. минии данс банк бүх зүйл ямарч алдаагүй мөртлөө баталгаажаагүй байх юм хаана хандах вэ

    0 0 Хариу бичих
  2. Дансанд орсон байна.

    0 0 Хариу бичих
  3. Энд нам ямар хамаатай юм бэ

    0 0 Хариу бичих
  4. авсаан, баярлалаа АН

    0 0 Хариу бичих
    • ман ийн лхагважавын хийсэн санаачилсан ажил лдаа

      0 1

ЭНЭ ТУХАЙ