Энэ жилийн ерөнхийлөгч хэн гэхээсээ илүү юу хийх бол?

Chantsalma Altangerel


Удахгүй Ардчилсан хэмээх тодотголтой Монгол улсын 6 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хэн хүнгүй энэ сэдэв рүү анхаарал хандуулж буй цаг. Гэхдээ тэр хүн хэн байх вэ? Намууд ямар хүмүүсээ сунгаанд нэр дэвшүүлэх бол гээд энэ сонгууль болоогүй ,эхлээгүй байх буюу 4 сарын өмнө л  хүмүүс жиг жуг хийцгээнэ. Угаасаа ингэдэг хойно доо.

Харин ерөнхийлөгчийн  сонгууль болдгоороо болж, нэгэн төрийн ,намын хар толгойт хүн энэ суудалд суух нь ойлгомжтой . Гэхдээ тэр хүн юу хийх нь хамгийн чухал. Яг л Дональд Трамп шиг өөрийн улс орноо, иргэдээ бодож зөв шийдвэр гаргадаг хүн байх уу эсвэл улс орноо гэх сэтгэлгүй ерөнхийлөгч суух уу? Энэ бол бидний сонголт.

Өнөө үед бид ах дүүгээрээ хуваагдаж нэг талцана, намаараа худаагдаж хоёр дахиа талцана ,тэгээд сүүлдээ бүүр юу ч үгүй үлдэхэв дээ .Өөрсдөө гуравхан сая хүнтэй , өргөн уудам нутагтай атлаа юунд эх орондоо үл багтах адил бие биенээ ингэж байх нь харамсалтай ч юм шиг. Эвт буга шаазгай барина гэдэг бол бид эцсийн эцэст юутайгаа үлдэхээ нэг бодож үзмээр юм даа.

Хамгийн сонирхолтой зүйл гэвэл ерөнхийлөгч болох хүн хамгийн түрүүнд юу хийх бол? Монгол орныг эдийн засаг болон нийгмийн хүндхэн үед хүлээж авсан хүн юуг чухалчлах бол гэдэг нь тодорхой бус. Энэ орныг хөл дээр нь босгох нь түүний үүрэг.Гэвч бид нам дагаж саналаа хөсөрдүүлсэн дор ганц ч удаа болов өөрсдийн хүсэл зоригоор саналаа өгсөн нь илүү үр дүнтэй болов уу??

Ядаж ерөнхийлөгч нь бусдыгаа зөв зүйлд уриалдаг, зөв үйлдэлтэй баймаарсан даа. Энэ жилийн ерөнхийлөгчөө бид нам гэхээсээ илүү бодит хүнийг сонгоцгооё.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. МАНам гараад татвар нэмж байгаа нь ажил хийх ашиггүй их байхад, улс төр идсэн мөнгөө татвараар олж авах, тэтгэвэрийн нас нэмж буй нь улсад үхтлээ мөнгө төлж яваад удахгүй үхэг, олон улсын жишиг гэлэг юу гэсэн үг вэ хэдэн 10, 100 жилээр хөгжсөн судалсан улс байхад хөгжлийн хувьд үнэн дорой улс байж барууны жишиг гэж юу солиорч байна а ард иргэдээ яаж толгойг нь эргүүлэх вэ гэ больмоор юм Өндөр настаны нас уртасдаг нь эмнэлэг эрүүл ахуйг нь даадаг өндөр хөгжсөн улс, манайд эрүүл ахуй ямар билээ. УБ аа яаж хөгжүүлэх улсын нийслэл болгох вэ ямарч хөгжилтэй орон АНУ Англи гээд улсад нийслэл хотыг зөвхөн аав ээж нь өөрөө нийслэлд төрж өссөн хүнийг сонгодог одоо энэ захирагч Төв аймгаа ийм байлгаж байхад нийслэл Эрээн хотоос дор хэвээрээ бна.

    0 0 Хариу бичих
  2. yag yu hiisen huniig sain erunhiilugch geh ym be hen ch garsan bugd adilhan 100/huvi taalagdah hun mgl-baihgui shuu ym hiih erh medel baihgui l ym baina lee barag mgl erunhiilugch hereggui ym bishuu zardaliin garz buun zardal ymarch erh medelgui ih darga havsraad yvhad asuudalgui dee

    0 0 Хариу бичих
  3. mongol ulsiin irgeniig gedsend ni alaad baihad yu ch hiij chadaagui eronhiilogch gej bgaad yahiin?tegeed neeh hunii erh,ardchilal zah zeel yarinaa. huuhdiig gedsend ni alah chin erh chuluu yu?oluulaa bolj baij l zah zeelee ediin zasag yarina bizdee/ yadaj 5 sayulaa bolchih yumsan daa daraagiin eronhiilogchoo

    0 0 Хариу бичих
  4. Зочин (103.57.94.42) 2016-10-13 19:59:25 М Энхболдын ээжийг Цэдэв гэдэг бөгөөд Цэдэвийн аав нь Далай гэдэг монгол нэртэй Шань ши мужаас гаралтай хятад эр Одоогын 5 -р сургуулийн орчим ногоо тарьж амьдардаг байв Цэдэв нь 5-р сургуульд суралцаж төгссөн ,1961 онд МУИС -н хүн эмнэлэгийн анги төгссөн эмч мэрэгжилтэй Далайн нь ах дүү олуулаа бөгөөд одоо бүгд хятадад амьдардаг , Энхболдыг ерөнхий сайд байх үед Хятадад амьдардаг хамаатан хятадууд нь монголд ирж баяр хүргэж байсан Өнгөрсөн жил М Энхболдыг хятадад айлчилхад төрийн өндөр албаныхан хувийн журмаар хүлээн авч 2016 онд Намаа сонгуульд ямар нэгэн аргаар ялуулж УИХ ын дарга,болох 20 17 онд ерөнхийлөгч болох хэрэгтэй Шаардлагатай гэвэл бид туслана гэж захисан гэсэн Урд байдаг хамаатнуудтай гол холбогч нь Дашдорж байж магадгүй юм билээ"гэсэн" байна.Энд М.Энхболд няцаалт өгөх ёстой гэж бодож байна.Олны өмнө шүү.

    1 0 Хариу бичих
  5. Элбэгдорж шиг муу ерөнхийлөгч манайд байсангүй.Элбэгдорж юу ч хийгээгүй хаана байна хийсэн зүйл нь мэдэхгүй л юм байна. б

    0 1 Хариу бичих
  6. Очирбатаас хойшх нөхдүүд хойшлох тусам чанар нь муудах хандлагатай явж иржээ!!! Баабар: "Очирбат гэж нэг муу ерөнхийлөгч байсан, гэтэл Багабанди гэж түүнээс хэд дахин муу этгээд гарч ирсэн, бүр тэгтэл Энхбаяр нь эхний 2-ыг нийлүүлээд базсанаас ч илүү муу золиг байжээ. Одоо дараагийнх нь ямар юм гарах бол гэж бодохоос ч айж байна" гэж хэлсэн байдаг!!!!

    0 0 Хариу бичих
  7. Бүгдээрэ сайхан хулхиуд шдээ

    0 0 Хариу бичих
  8. МАН-аас сайн хүн гарах эсэхийг харж байна. Энхболд шиг муу хүнийг сонговол ёстой ална. Ерөнхий сайдаар 2 удаа УИХ-ын дэд болон жинхэнэ бүдүүн даргаар сонгогдож засаглалын бүх эрх мэдэл эд мөнгө гарт нь байхад гэр орон нь хөрөнгөтөн болсон. Төв аймаг аймгуудын адаг.Адгийн адгийн адгийн хөгжжөөгүй тоонд орж явна. тэгвэл ямарч эрх мэдэлгүй Ерөнхийлөгч болбол Хятадтай зузаарах байх өөр юу ч хараад хэрэгүзй.Тойрог дээрээ хийсэн юмгүй хулхидсаар 30 жил болсын.Төв аймгийнхан одоо л нэг юм ухаарч амаа барьж гаслаж толгойгоо шааж ама амандаа гүвтнэлдэж эхэллээ. Даанч оройтосон. Ёстой хар элэгтэй байсаар дууслаа.

    4 0 Хариу бичих
  9. Хээгүй хийгүй хэлгий хэлэмгий гэсэн нэр хочтой Ерөнхийлөгч нартай байлаа. Одоо яахыг бүү мэд. Бас өндөр нам өндөр нам гэж дараалсан. Одоо өндөр хүний ээлж гэх яриа ч бий. Оросын төрийн тэргүүнүүд халзан Ленин халимагтай Сталин халзан Хрушев халимагтай Брежнев халзан Горбачев халимагтай Елцин халзан Путин халимагтай Медведев халзан Путин гэхчлэн дараалсан байдаг. Дунд нь халзан Андропов халимагтай Черненко нар богино хугацаанд байсан. Одоо халимагтайн ээлж гэх мэт.

    0 0 Хариу бичих
  10. Багабанди Зоригийн аллагын захиалагч.

    3 0 Хариу бичих
  11. Donald Trapiig eh oron ch gej hen medlee yarisan helsen bolgon ni ulsaasaa haliad olon ulsaar neg eserguutsel bolj baihad neree nuutslan baij henii toloo yugaa bichij baigaa shuu yum boldoo yum boldoo.

    0 0 Хариу бичих
  12. Хэний хүчээр гарна тэрнийл төлөө байна биз.

    0 0 Хариу бичих
  13. Үүнийг бичигч монгол хүн мөн үү ? Монгол улс ямар засаглалтай орон бэ гэдэг талаар өчүүхэн ч ойлголт алгаа

    2 0 Хариу бичих