“Fulbright” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Т.Маралмаа


Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба 2018-2020 оны Fulbright Student Fellowship хөтөлбөрт өргөдөл хүлээж авч эхэлжээ.

Олон улсад алдартай уг хөтөлбөр тэтгэлэгт шалгарсан хүний суралцах хугацаан дахь бүх төлбөрийг бүрэн хариуцдгаараа онцлогтой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх.Монгол Улсад амьдардаг байх
  • Бакалавр, түүнтэй дүйх зэрэгтэй байх
  • Багадаа 1.5 жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний шалгалтын оноотой байх. Хамгийн багадаа IBT-90, PBT/IPT-575, IELTS-7.00 оноо авсан байх зэрэг шаардлагуудтай.

Сонгон суралцах боломжтой мэргэжлүүд:

  • Урлаг, урлагийн менежмент
  • Биологи
  • Бизнес
  • Харилцаа
  • Эдийн засаг
  • Инженер
  • Англи хэл
  • Жендер, эмэгтэйчүүдийн судлал
  • Түүх
  • Олон улсын харилцаа
  • Сэтгүүл зүй
  • Хууль
  • Утга зохиол
  • Сэтгэл судлал
  • Олон нийтийн удирдлага
  • Улс төрийн шинжлэх ухаан
  • TESOL
  • Театр
  • Хот төлөвлөлт
  • Малын эмч

Дээр дурдаагүй мэргэжлээр сурахыг хүсч буй бол IBT-80, PBT/IPT-550, IELTS-6.5 оноо багадаа авсан байх шаардлагатай.

Англи хэлний шалгалтын онооны хавсралтгүйгээр уг тэтгэлгийн өргөдөл хүчингүй болохыг анхаарна уу.

Өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн эсэхээ сайтар шалгах хэрэгтэй ба бичиг баримтынхаа эх хувийг хавсаргахгүй. Таны илгээсэн бичиг баримт, мэдээлэл бүхий өргөдлийг буцаахгүй юм.

Өргөдөлд шаардагдах зүйлс:

  1. Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3x4 харьцаатай цээж зураг
  2. Академик болон мэргэжлийн чадварыг тань үнэлсэн хоёр хүний тодорхойлолт захидал
  • Уг захидал нь англи хэлээр бичигдсэн байх шаардлагатай. Эсвэл захиагаа баталгаат орчуулгын газраар орчуулуулан хавсаргасан байхыг шаардана.
  • Захиаг цахим шуудангаар хүлээж авахгүй. Гэхдээ тодорхойлолт захиа гаргаж буй хүн нь гадаадад байгаа тохиолдолд цахим шуудангаар хүлээж авч болох ба энэ тохиолдолд Adobe (.pdf) өргөтгөлтэй байх ёстой. Захианд ажлын газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг багтана. 

3. Эссэ бичих

  • 1-2 хуудаст багтаан англи хэл дээр эссэ бичих. Үүнд:
  • Яагаад АНУ-д сурах хүсэлтэй буйгаа,
  • Суралцсаныхаа дараа юу хийхээр төлөвлөж буй тухайгаа бичнэ.

4. Их сургууль төгссөн дипломны баталгаажуулсан хуулбарыг албан ёсны орчуулгын хамтаар хавсаргах

5. Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар (Багадаа 1.5 жил нийгмийн даатгал төлсөн байх)

6. IBT, TOEFL, IELTS-ийн албан ёсны онооны баталгаат хуулбар

Анхаарах зүйлс:

  • Өргөдөлд дурдагдсан бүх асуултад хариулах. Хариулт бичихгүй хэсгээ хоосон орхиж болохгүй. Хариулахгүй тохиолдолд N/A тэмдэглэгээ тавих хэрэгтэй.
  • Бүх асуултад үнэн зөв хариулах. Эссэгээ өөрийн ажлын туршлага, үзэл бодолдоо тулгуурлан өөрийн бодлоор бичих.Хэн нэгний хэлсэн үгийг ашиглах тохиолдолд заавал тухайн хүний нэр, эх сурвалжийг дурдана. Худал мэдээлэл дурдсан, хэн нэгний материалыг ашигласан тохиолдолд тухайн өргөдлийг шууд хүчингүй болгоно.
  • Зөвхөн дурдсан материалуудыг бүрдүүлэх. Нэмэлт материал хавсаргах шаардлагагүй. 

Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа: 2017.03.27  

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)