Британичууд Трампын цагаачлалын хоригт хариу барьж, өөрийг нь Их Британид айлчлахыг хоригложээ

Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр Их Британийн Засгийн газар, парламентын албан ёсны цахим хуудсанд Доналд Трампыг эсэргүүцэж, улсдаа нэвтрэхийг зөвшөөрөхгүй хэмээн 372 хүн гарын үсэг бүхий хүсэлтээ илгээгээд байсан билээ.

Тэгвэл Трамп исламын шашинтай долоон улсад цагаачлалын хориг тавьснаас хойш ердөө хэдхэн цагийн дотор буюу энэ даваа гарагийн 10:00 цаг гэхэд уг тоо огцом өсч, нэг саяд хүрчээ.

Уг хүсэлтэд “АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Их Британид албан айлчлал хийх нь эрхэм дээдсийн хувьд /Элизабет II хатан хаан/ ичгэвтэр хэрэг болно. Түүний гэр бүлийг дээдэлдэггүй, бүдүүлэг байдал нь эрхэм дээдэст болон ханхүүд ямар хүн бэ гэдгээ харуулсан. Тиймээс Доналд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд Их Британид албан ёсны айлчлал хийх ёсгүй” гэжээ.

Түүнчлэн “Доналд Трамп цагаачлалын хориг тавьсан нь олон нийтийг хэрхэн бухимдалд хүргэж байгааг өөрт нь мэдрүүлэхийг хүсч байна” хэмээн британичууд үзэл бодлоо илэрхийлжээ.

Дүрмийн дагуу иргэдийн хүсэлт 100 мянган гарын үсэгт хүрсэн тохиолдолд парламент уг асуудлыг хэлэлцэх ёстой. Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уг явдалд “АНУ өөрөө шийдвэр гаргах асуудал” хэмээн тайлбар өгсөн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ