"Болор цом"-ын тэргүүн шүлэг

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга уянгын “Болор цом” наадам 34 дэх жилдээ өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж, өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч тайзнаа шүлгээ уншиж өрсөлдсөн.

Наадмын эцсийн шатанд А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Б.Гансүрэн, Ч.Ууганбаяр, Б.Батсайхан нар тунаж үлдсэнээс яруу найрагч Борхүүгийн Батсайхан энэ удаагийн “Болор цом” наадмын эзнээр тодорсон билээ.

Б.Батсайхан нь Сүхбаатар аймгийн яруу найрагч бөгөөд аймгаасаа анхны цомын эзэн болж байгаа юм.

Түүний “Болор цом” хүртсэн шүлгийг хүргэе.

ТЭР ЭМЭГТЭЙ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Ene saihan shul giin gol sanaa ni tsaanaa l neg utgatai hunii bodloor ymar iig ni medehgui ch minii huvid emegtei hun ter tusmaa eh hunii agui ih hair mun eejiin setgeliig uuriin bodloor ilerhiilsen met sanagdlaa

    0 0 Хариу бичих
  2. ДОТОРОО ИЧИЖ Л БАЙГАА Л ГЭЖ БОДОХООС

    0 0 Хариу бичих
  3. эмэгтэй гэдэг үгийг охин гээд биччихвэл арван жилийн жирийн нэг хүүгийн сэтгэлээс гарах шүлэг болно доо бараг

    0 0 Хариу бичих
  4. Шүүгчдийнх хэмжээ л тэр л дээ.хөөрхий. Нэг нь зүгээр хэлбэрдэгч ёолиотон, нөгөө хоёр элдэв шадар булдар дууны үг сараачигч.Өөрийн толгойгүй улс даа. тэдэнд яруу найраг огт падгүй.

    0 0 Хариу бичих
  5. Bolihduu ug nairuulagtai tolgoi holbolt bna shuu dee uuchlaarai

    0 0 Хариу бичих
  6. Болор цом ч сөнөж байгаа юм байна даа, ийм толгой холбосноос цаашгүй шүлэг түрүүлж байдаг

    0 0 Хариу бичих
  7. ene chini eejiin tuhai shan onovchtoi setgegdel bna.bolor tsom hurteheer shuleg ch garahgui l bna daa.

    0 0 Хариу бичих