“Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг амралтын өдрүүдэд гардаг болно

Дэлхийн загварын ертөнцөд олон шинэ дүр төрхийг бий болгон орон зайг нь тунхаглаж өгсөн “America’s next top model” шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевизээр гарч байгаа билээ.

Шоу долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагийн 21:00 цагт үзэгчдэд хүрдэг. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг Бямба, Ням гарагийн үдэш 20:00 цагаас Боловсрол телевизээр гарах боллоо. Учир нь үзэгчид Пүрэв гарагт гарч байсан дугаарыг амралтын өдөр нэвтрүүлэх хүсэлтийг маш ихээр ирүүлсэн тул хуваарь ийнхүү шинэчлэгдэж байгаа аж.

Нийт 16 анги гарах “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн таван анги үзэгчдийн хүртээл болж, 11 оролцогч охид өрсөлдөөнөө үргэлжлүүлж буй.

Та бүхэн мөн өмнөх дугааруудыг нөхөж үзэхийг хүсвэл Боловсрол телевизийн албан ёсны Youtube хуудаснаас хүлээн авах боломжтой.

Нэвтрүүлгийн шинэ хуваарь: 

-Бямба гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Ням гарагийн 11:10 цагаас.

-Ням гарагт 20:00 цагт гарах дугаарын давталт нь Даваа, Бямба гарагуудад 11:10 цагаас. 

-Мөн нэвтрүүлгийн тоймыг Мягмар, Баасан гарагийн 20:40 цагаас хүлээн авч үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Anu vjing butsagad oruulach

    0 0 Хариу бичих
  2. tsagin tov baisan ch uzeh yum daanch algadaa Muuhai oriloldson huuhnuud shuuj chadahgui shuugch nar geed avah yum yu ch alga

    0 0 Хариу бичих
  3. ingemeer de.uzmeer baivch garah udur tsagiig ni medehguigees hotsorchihood baisan yum

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ