АН-ын даргын сонгуулийн дүн эхнээсээ гарч эхэллээ

Г.Даша


АН-ын даргын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 10.00 цагт эхлээд 22.00 цагт өндөрлөсөн. Одоо сонгуулийн дүнг гаргахаар “Blue Sky”-д намын сонгуулийн хороо ажиллаж байна. Сумдаас аймгууд дээр дүнгээ нэгтгэж байгаа аж. Үүний дараа аймгуудаас нийслэл рүү дүнгээ явуулах юм байна. Тун удахгүй сонгуулийн дүнг зарлана хэмээн АН-ын даргын сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгсөн. Ингэхдээ энэ нь 20.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээлэл болохыг тодотголоо. Нийт 120 мянган гишүүн саналаа өгөх ёстой юм.

Одоогийн байдлаар зарим нэгэн сумын сонгуулийн дүн ирсэн талаар зарим нэгэн эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Могод, Сайхан сумдад, Төв аймгийн Аргалант, Баяндэлгэр, Борнуур сумдад, Увс аймгийн Баруунтуруун, Бөхмөрөн, Малчин, Наранбулаг сумдад, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Дэлүүн сумдад Ан-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг ялалт байгуулсан талаар мэдээллээ.

Түүнчлэн, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчдийн санал ойролцоо явж байна гэсэн мэдээлэл байна.

АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдсөн юм.

Бид саналын дүнг тун удахгүй эргэн мэдээлэх болно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  2. эх нь булингартай бол адаг нь

    0 0 Хариу бичих
  3. Elebegdorj AN SAMARJ BGA SHDEE

    0 0 Хариу бичих
  4. Xaxa nuguu l neg umhiirsen harhnuud ni

    0 0 Хариу бичих
  5. hen ni garsan ch hoorondoo och honzon sanahgui bie biee demjin jiriin gishuudiig MAN ii daramt huuli bus uildlees ni hamgaalj ajillahiig l shine dargaas husej bna

    2 0 Хариу бичих
  6. Лидерүүд хэн ч гарсан хоорондоо хүний идэш бололгүй нэгдэцгээ.АН-гүйгээр та нар бүгд хэн ч биш. Өөр нам байгуулах,өрөөлийн намд ороод ч нэмэргүй улс төрийн үхдэл болно.намын жирийн гишүүд бид чадлаараа саналаа идэвхитэй өглөө.бие биеээ мэрэлгүй ямар ч лидерээ муулаж гээлгүй урагшаа хамтдаа ажилцагаа.та нараас ард түмэн өөрчлөлтийг л хүсээд б.на.Амбицаа дарцагаа.энэ бол та нарын сүүлчийн боломж.

    3 0 Хариу бичих
  7. Сайн уу Даша мэдээлээрэй

    0 0 Хариу бичих
  8. uneneer yawbal uher tergeer tuulai guitsne

    0 0 Хариу бичих