Трамп Путинтэй утсаар ярилцлаа

Б.Мичид


АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр анх удаа утсаар холбогдож ярилцсан нь нэг цаг орчим үргэлжилжээ.

Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд “хоёр улсын удирдагчид Украины хямрал, Ираны цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойг зэрэг дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн хоёр улсын удирдагчид хэзээ, хаана биечлэн уулзахыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар талууд тохиролцсон” гэжээ.

Харин Цагаан ордон ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

Гэхдээ ОХУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Доналд Трамп нэг бус удаа илэрхийлж байсан юм.

Өчигдөр Доналд Трамп бас Япон, Герман, Франц, Австралийн төрийн тэргүүнүүдтэй утсаар ярилцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ