Ц.Пүрэвхүү: Утааг арилгах талаар итгэж болох төлөвлөгөө гаргах хүртэл бид жагсана

Б.Оюу


 “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү ингэж ярилаа.

-Утааны эсрэг ээж, аавуудын тэмцэл дөнгөж эхэлж байна. Яагаад миний хүүхэд Монголд хүн болж төрсөнөөрөө ингэж эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ. Яагаад агаарын бохирдолоо шийдэж чадахгүй байгаа төрийн өндөрлөгүүдээс болоод эмэгтэйчүүд хэвлий дэх үрээ өвчлүүлж, зовох ёстой гэж. Энэ бүхэн чинь энгийн зүйл биш шүү дээ. Эхний жагсаалын шаардлагын хариултыг өгсөн бол бид юу гэж ингэж хар хүйтэнд зогсох юм бэ. Бидний гар, хөл даарч байна. Бид олон эцэг, эхийн шаардлагыг нийлүүлж, дүгнэж байж эдгээрийгээ төрийн эрх барьж буй хүмүүст хүргэж байгаа. Байж болох зүйлийг л шаардаж байна шүү дээ. Утааг арилгах, итгэж болохуйц төлөвлөгөө гаргаж, иргэдэд танилцуулах хүртэл бид тэмцэх болно. Мөн хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянхошууны Жанцанд очиж хуралдахыг бид эрх баригчдаас хүсч байна. Манай “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын хамт олон сандал ширээг нь бэлдээд хүлээж байх болно. Яагаад ингээд байна гэхээр утаатай тэмцэхэд улс төрчдын сэтгэл нь дутаад байгаа юм. Тиймээс орчинд нь очоод хүмүүс утаан дунд хэрхэн аж төрж байгааг хараасай гэж хүсч байна. Хэрэв хариу өгөхгүй бол бид гуравдугаар сарын аравны үеэр дахиад жагсана. Дулаараад утаа алга болсон ч бид жагссаар байх болно. Учир нь өвөл дахиад ирнэ шүү дээ. Мөн хавар болоод дулаарахаар хөрсний бохирдол гэж утаанаас ч аймшигтай юм болно. Тэрний төлөө бид ахиад тэмцэнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ТА БҮХНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ГАШУУН УТАА СОРОН ХАХАЖ ЦАЦАН БАЙГАА ХҮҮХЭДЭЭ ЭНЭ ЦУГЛААНЫГ ДЭМЖИЖ БАЙГАА., БҮХ ХҮМҮҮСТ ТАЛАРХАЖ БАЙНА

    0 0 Хариу бичих
  2. Төр засаг гэж байдаг юм бол энэ замбраагүй захиргаагүй иргэдээ журамлах хэрэгтэй малжуулах хөдөө нутгийг хөгжүүлэх талаар дорвитой ажил аймгууд хийх их дээд сургуулийг хотоос эрүүл агаарт гаргах эс бол залуусын эрүүл мэнд хохирч бна жагсаал хийж ажил үймүүлэхээ боль ядаргаатай юм

    0 0 Хариу бичих
  3. Ц.Пүрэвхүү чи сая утаа харав уу нэр хүнд олж авахгээд ингээд байгаа юмуу олон жил утаа гэж шоудаж мөнгө идсэнийг сая мэдэв үү одоо больнхад шоугаа урд нь тэмцэхгүй юугаа хийж байсан юм тэртэй тэргүй чи идэлцэж чадахгүй

    0 2 Хариу бичих
  4. Дэмжиж байгаа шүү

    0 0 Хариу бичих
  5. Зөв зөв зоригтой тэвчээртэй байгаарай

    0 0 Хариу бичих
  6. Засгийн газар шууд гэр хороололыг бүс бүсээр нь орон сууцжуулах алхам хийх хэрэгтэй

    1 0 Хариу бичих