Утааны эсрэг ээж аавууд дахин жагслаа


“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Боож үхлээ” жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.

Тус жагсаалд “Утааны эсрэг ээж, аавууд”, “Лантуун дохио”, “Алтан үе” зэрэг ТББ,  “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд хувцасаар жигдрэн, агаарын бохирдлын хор уршигын талаар уриа дэвшүүлж жагсаж байлаа. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийн төлөө санаа зовнисон залуу эцэг эхчүүдээс гадна ач, зээ нарынхаа эрүүл аюулгүй орчинд өсч торних нөхцөлийг бүрдүүлэхийг шаардан жагсаж буй эмээ өвөө нар ч олон байсан юм. Үүнээс гадна жагсагчид Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргахаар зэхэж буй аж.

Мөн  “Сүү” хувьцаат компани халуун аарцаар жагсаалд оролцогчдыг дайлж, дэмжин оролцсоноос гадна арав гаруй цагдаагийн албан хаагч жагсаал өрнөж буй газарт хэв журмыг сахиулахаар ажилласан юм.

Жагсагчид МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, хотын захирагч С.Батболд нарт шаардлага тавьж, төрийн ордныг тойрон алхаж, утаанд хордож буй хүүхдүүдийг төлөөлүүлэн хар өнгөтэй бөмбөлөгийг Засгийн газрын ордоны хашаанд уясан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дэлхийн хамгийн хөгжилтэй Англи, Америк, Солонгос, Хятад, Орос гээд олон улс нүүрс түлэхээ зогсоож чадахгүй байхад Монгол улс ядуу ард түмэн яаж нүүрс хэрэглэхээ зогсоох юм. Нүүрс түлэхээ зогсоовол утаанд хордож үхэж байгаагаасаа олон хүн гэр бүлээрээ хөлдөж үхэх байлгүй. түрүү жил нэг гэр бүл гэр бүлээрээ хөлдөж үхсэн гэж гарч байсан.

    0 0 Хариу бичих
  2. Гэр хороололд нь очиж жагсвал яасан бэ нэг удаа тэгвэл нүүрс түлэхээ болиод тень залгаад гэрээ халаах ч юм болуу эсвэл айл болгонд тень авч өгөөч .Өр ширтэй улс ямар мөнгөөрөө айлуудыг байранд оруулах вэ ? Яамаар ч юм бэ дээ нэг болохгүй байна даа Одоо Цагаан сараар яана жинхэнэ гамшиг утаа тавина даа .Иргэдийн ухамсарын асуудал уг нь !?

    0 0 Хариу бичих
  3. энэ жагсаал ямар нэг үр дүнд хүрэхгүй бол шал дэмий амны хаалтын үнийг хөөргөсөн ажил болвол яана даа.

    1 0 Хариу бичих
    • Хордож үхэх гэж байж юун жижиг юманд санаа зовдын

      0 0