“Боож үхлээ” жагсаал болно

Г.Даша


Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан жагсаал хоёр дахь удаа үргэлжлэх гэж байна. “Утааны эсрэг аав ээж” холбооноос энэ сарын 28-ны бямба гаригт буюу өнөөдөр “Боож үхлээ” жагсаалыг хийхээр болсноо зарласан. Жагсаал 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Тэд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал хийж, тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад тавьсан юм. Харин энэ шаардлагын хариу арга хэмжээг хангалттай хийгээгүй гэж үзэн жагсаалаа дахин зохион байгуулах гэж байгаа аж.

Тэгвэл энэхүү жагсаалд  урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болжээ. Жагсаалд нэгдэх урлагийнханыг нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон. Мөн тэд утааны эсрэг шинэхэн уран бүтээлийнхээ клипний зураг авалтын энэ үеэр хийх юм.

Мөн тэднээс гадна одоогоор ДиЖи Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон утааны эсрэг жагсаалд нэгдэж, жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллахаар болжээ.

“Боож үхлээ” жагсаалыг энэ удаа сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөж, “Лемонс” хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, “Sweetymotion” хамтлаг, “Mr.Dogs” хамтлаг ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм байна.

Тус жагсаалын хөтөлбөрийг хүргэж байна.

Нээлтийн үйл ажиллагаа

           11:30:  Дэлгэцэн дээр дуу болон зураг гарна

           12:00: Бөмбөрчдийн тоглолт

           12:10: “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нээж үг хэлнэ

Мэндчилгээ

            12:20: Лемонс, Sweetymotion хамтлагуудын мэндчилгээ

             12:30: “Комеди” клуб тоглолт үзүүлнэ

“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын гишүүдээс үг хэлнэ

            12:40: Ц.Пүрэвхүү        

             12:45: Б.Бундхорол үг хэлнэ

Урлагийн тоглолт

              13:05: Заяа- Flash mob

               13:10: Mr Dogs хамтлаг ду дуулна

Чөлөөт микрофон

               13:20: Агаарын бохирдолыг судлаач нарыг төлөөлж, хуульч С.Мөнхзул 13:25: Судлаач А.Алимаа үг хэлнэ

Хаалтын үйл ажиллагаа

               13:35: Никитон хамтлагийн Б.Батчулуун

               13:45: Ц.Пүрэвхүү шаардлага танилцуулна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих